Шинэ Гэрээ 2023
7-р сарын 24–30. Үйлс 16–21: “Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”


“7-р сарын 24–30. Үйлс 16–21: ‘Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 24–30. Үйлс 16–21,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Паул толгод дээр зааж байгаа нь

7-р сарын 24–30

Үйлс 16–21

“Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”

Сайн мэдээг номлохын тулд гаргасан Паулын хичээл зүтгэлийн талаар унших үед Сүнс танд бодол санаа, мэдрэмжээр нөлөөлж болно. Эдгээр нөлөөллийг бичиж тэмдэглээд, тэдгээрийн дагуу үйлдэх төлөвлөгөө гарга.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Их Эзэний төлөөлөгчдөдөө хандан хэлсэн эцсийн үгс дунд “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” (Maтай 28:19–20) хэмээх зарлиг байсан. Төлөөлөгчид бүх үндэстэнд хүрч чадаагүй ч Үйлс 16–21-д Паул болон түүний хамтрагчид Сүмийг зохион байгуулахад томоохон ахиц гаргасныг харуулдаг. Тэд зааж, баптисм хүртээн, Ариун Сүнсний бэлгийг өгсөн. Тэд гайхамшгуудыг үйлдэж, нас барсан хүнийг хүртэл амилуулж, Их урвалтыг урьдчилан хэлсэн (Үйлс 20:7–12, 28–31). Өнөө үед тэдний эхлүүлсэн ажлыг амьд төлөөлөгчид Паулын хэзээ ч төсөөлж байгаагүй арга замаар Аврагчийн үүрэг даалгаврыг биелүүлэхэд тусалж байгаа тань шиг үнэнч шавь нартай хамт цааш үргэлжлүүлсээр байна. Та магадгүй Тэнгэрлэг Эцэгээ эсвэл Түүний сайн мэдээг мэдэхгүй хүмүүсийг таних байх. Таны “сүнс зэвүүцэж” тэдэнтэй Түүний тухай мэддэг зүйлсээ хуваалц гэхийг та мэдэрч байсан байх (Үйлс 17:16). Хэрэв та сайн мэдээг хуваалцахдаа Паулын даруу байдал, зоримог зангийн жишээг дагавал “Эзэн зүрхийг [нь] нээсэн” (Үйлс 16:14) хэн нэгнийг олж болох юм.

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Үйлс 16–21

Сүнс намайг сайн мэдээг хуваалцахын тулд гаргаж буй хичээл зүтгэлийг минь удирдан чиглүүлнэ.

“Ямар ч хүн Сүнсгүйгээр сайн мэдээг номлож чадахгүй” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 376) хэмээн бошиглогч Иосеф Смит тунхагласан. Үйлс 16–21-ийг уншихдаа, бошиглогчийн мэдэгдэл яагаад үнэн болохыг бодож үз. Паулд болон түүний хамтрагчдад Сүнс тусалж байсан тохиолдлуудыг анхаар. Тэд Сүнсийг дагаснаар ямар ямар адислал хүлээн авсан бэ? Та сайн мэдээг хуваалцахын тулд гаргаж буй хичээл зүтгэлийг тань удирдаж байгаа Сүнсний өдөөлтийг хэзээ мэдэрч байсан бэ?

Үйлс 16–21

Би бүхий л нөхцөл байдалд сайн мэдээг тунхаглаж чадна.

Сайн мэдээг номлосноосоо болж шоронд орох нь номлохоо зогсоох хүндэтгэж үзэх шалтгаан мэт санагдаж байж болно. Харин Паул, Силас хоёрын хувьд энэ нь шоронд хоригдож буй хүмүүсийг хөрвүүлэх боломж болсон юм (Үйлс 16:16–34-ийг үзнэ үү). Үйлс 16–21-ээс хүн бүртэй гэрчлэлээ хуваалцах гэсэн Паулын хүслийн бусад жишээг олоорой. Тэр яагаад тийм эрэлхэг, зоригтой байсан гэж та бодож байна вэ? Та Паулын үлгэр жишээнээс юу сурч мэдсэн бэ?

Үйлс 16–21-т сайн мэдээг хуваалцах тухай олон захиас бий. Та эдгээр бүлгийг судлахдаа ялангуяа өөртөө тохирох зарим захиасыг хайж олоорой.

Мөн Дийтр Ф.Угдорфын “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм” хэлсэн үгийг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 14–18-аас үзнэ үү.

Зураг
Тэвэрт буй бяцхан хүүхэд

Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд билээ.

Үйлс 17:16–34

“Бид Бурханы үр удам.”

Афинд байхдаа Паул өөр өөр үзэл бодол, шашны итгэл үнэмшилтэй хүмүүсийг олсон. Тэд үргэлж “шинэ зүйл сонсохыг” эрэлхийлж байсан ба Паулын санал болгох зүйл тэдний хувьд яах аргагүй шинэлэг байв (Үйлс 17:19–21-ийг үзнэ үү). Тэд олон бурхныг шүтэж байсан бөгөөд тэдгээрийн дотор “үл мэдэгдэх бурхан” (Үйлс 17:23) гэж дуудагдах нэгэн ч байлаа. Гэвч тэд бурхад бол сүр хүч эсвэл хүч чадал мөн бөгөөд харин амьд, биет хүн, тэр дундаа бидний Эцэг биш хэмээн итгэдэг байв. Паул Бурханыг таньж мэдэхэд тэдэнд туслахын тулд юу гэж хэлснийг тунгаан бод. “Бурханы үр удам” байна гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? (Үйлс 17:29). Таны бодлоор Бурханы хүүхэд байна гэдэг нь зөвхөн Түүний бүтээлүүдийн нэг байхаас юугаараа ялгаатай вэ? Энэ үнэнийг ойлгох нь өөрийгөө болон бусдыг харах өнцөгт тань хэрхэн нөлөөлөх вэ?

Хэрэв та Паулыг гэрчилж байх үед хажууд нь зогсож байсан бол бидний Тэнгэрлэг Эцэгийн тухай эртний грекчүүдэд юу гэж хэлэх байсан бэ? Таны гэрчлэлийг сонсох нь тус дэм болох хэн нэгнийг та таних уу?

Түүнчлэн Ром 8:16; 1 Иохан 5:2-ыг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Үйлс 16–21.Үйлс 16–21-ийн талаарх гэр бүлийнхнийхээ ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд та энэ тоймын төгсгөлд байгаа газрын зургийг судлаад, Паулын эдгээр бүлэгт сайн мэдээг номлосон хотуудыг олж болно. Сайн мэдээг бүх үндэстэнд хүргэхэд туслах ямар нөөц бололцоо өнөөдөр бидэнд байна вэ?

Гэр бүлийнхэндээ сайн мэдээг хуваалцахад урамшуулахын тулд та Gospel Library дахь “Sharing the Gospel” хэсгээс нэг юм уу хэдэн видеог үзүүлж болно.

Үйлс 17:10–12; 18:24–28.Бид хэрхэн эдгээр шүлгэн дээрх гэгээнтнүүдийн адил байж чадах вэ? “Үгийг дуртайяа хүлээн ав[ах]” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Үйлс 17:11). Бид “бичвэрт гарамгай” болохын тулд юу хийж чадах вэ? (Үйлс 18:24).

Үйлс 19:1–7.Эдгээр шүлэг нь танай гэр бүлд баптисм хүртэж, гишүүнээр батлуулахын ач холбогдлын талаар ярилцахад тусалж чадна. Үйлс 19:1–7 дээрх үнэнүүдийг илүү сайн ойлгохын тулд гар утас батарейгүй бол ямар ч хэрэгцээгүй болдог шиг ямар нэг зүйлийн талаар ярилцаж болно. Эсвэл бошиглогч Иосеф Смитийн “Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий хоосон зүйл болох юм” гэсэн сургаалыг хуваалцаж болно (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 110). Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахгүй бол яагаад баптисм “хий хоосон зүйл” байх вэ? (3 Нифай 27:19–20; Мосе 6:59–61-ийг үзнэ үү).

Үйлс 19:18–20.Та Үйлс 19:18–20-ийг уншихдаа, сайн мэдээг хүлээн авахын тулд хүмүүсийн орхиход бэлэн байсан эд хөрөнгийн үнэ цэнийг анзаар (19-р шүлгийг үзнэ үү). Тэнгэрлэг адислалуудыг хүлээн авахын тулд орхих хэрэгтэй дэлхийн эд хөрөнгө эсвэл үйл ажиллагаа бидэнд байна уу?

Үйлс 20:32–35.Хэзээ танай гэр бүл “авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” хэмээх Христийн сургаалыг өөрсдийнхөө туршлагаар мэдэж авсан бэ? (Үйлс 20:35). Танай гэр бүлийнхний өгч болох үйлчлэл, цаг зав эсвэл бэлэг тус болох хэн нэгэн байгаа юу? Гэр бүлээрээ хэн нэгэнд үйлчлэх санааг хэлэлцэж, төлөвлөгөө гарга. Бид бусдад үйлчлэхдээ юу мэдэрдэг вэ? Яагаад авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Би Бурханы хүүхэд,” Хүүхдийн дууны ном, 1–2.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. “Та сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэснээр Их Эзэний удирдамжийг үнэлдэг гэдгээ Түүнд харуулахаас гадна, Тэр танд илчлэлтийг илүү ойр ойрхон өгч адислах болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 12-ыг мөн 30-р хуудсыг үзнэ үү).

Зураг
Паулын номлолын аяллыг харуулсан газрын зураг

Төлөөлөгч Паулын номлолын аяллууд.