Сүмийн аудитын албаны 2025 оны тайлан
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлд
Хүндэт ах нар аа, Сургаал ба Гэрээнүүдийн 120-р хэсэг дэх илчлэлтээр Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрддэг Аравны нэгийн хуваарилалтын зөвлөл Сүмийн хөрөнгийн зарцуулалтад зөвшөөрөл олгодог. Сүмийн байгууллагууд батлагдсан төсөв, бодлого журам, удирдамжийн дагуу мөнгөн санг зарцуулдаг.
Мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Сүмийн аудит нь Сүмийн бусад бүх алба, байгууллагаас хараат бус, бие даасан алба бөгөөд хүлээн авсан хандив, гаргасан зардал болон Сүмийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар үндэслэлтэй баталгаа гаргах зорилгоор аудитын шалгалт явуулах үүрэгтэй.
Аудитын шалгалтад үндэслэн, Сүмийн аудит нь 2025 онд Сүмийн хүлээн авсан хандив, гаргасан зардал, эд хөрөнгийг бүх материаллаг зүйлсийн хувьд Сүмээс баталсан төсөв, нягтлан бодох бүртгэлийн арга барил, бодлого журмын дагуу бүртгэж, хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна. Сүм гишүүддээ төсвийнхөө хүрээнд амьдрах, өр тавихаас зайлсхийх, шаардлагатай үед ашиглах хадгаламжтай байхыг заадаг тогтсон зарчмаа баримталдаг.
Өргөн барьсан,
Сүмийн аудитын алба
Гүйцэтгэх захирал
Жарэд Б.Ларсон