2019
Өсвөр үеийнхэнд зориулав
2019 оны 1-р сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Зураг
Сүм дэх залуу эмэгтэй

Хэрэв намайг нүүгээд явчихвал юу болох бол? Намайг анх энд нүүж ирэхэд салбар маань хоёрхон залуу эмэгтэйтэй байв. Бид найзууд болж, би тэднийг сайн мэддэг болсон юм. Гэвч тэд сүмд явахаа болив.

Нэг удаа би ариун сүмд орохдоо номлолын ерөнхийлөгчтэй тааралдлаа. Би түүнд найзуудынхаа талаар ярьж, Сүмд буцаж ирэхэд нь тэдэнд туслахын тулд юу хийж болох талаар асуув. Тэр надад байгаа газраа үлдэн, хүчтэй байж, тэдний төлөө залбир гэж хэлсэн юм.

Тэр явдлаас хойш удалгүй би нэг охинтой нь тааралдаж, түүнийг харсандаа үнэхээр их баярлаж билээ. Тэр орой би гэртээ эргэж ирэн залбираад, байгаа газраа үлдэж, сүмдээ явж, семинартаа сууж, найзууддаа үлгэр жишээ үзүүлсээр байх хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмжийг хүлээн авсан юм. Харин намайг тэндээс нүүгээд явчихсан байх үед маань нэг нь эргэж ирэх бол яах вэ? Хэн тэдэнтэй найзалж, эргэж ирэхэд нь туслах вэ?

Аливаа зүйлийг хамтдаа хийвэл хөнгөрдөг.

Алёна, Украин, Харьков муж