2019
Сонирхогчид модноос бууж ирэх болно
2019 оны 1-р сар


Сонирхогчид модноос бууж ирэх болно

Ямила Каминос

Аргентины Буэнос Айрес

Зураг
man sitting in tree

Зургийг Робэрт Крөүфорд

1995 онд Аргентины Буэнос Айресын гудамжаар сонирхогчдыг олохоор явдаг номлогчдод “Хэрэв та нар шаргуу хөдөлмөрлөж, бүхий л тал дээр дуулгавартай байх юм бол сонирхогчид модноос унаж ирэн баптисм хүртэх болно” гэж Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээс хүлээн авсан амлалт хачирхалтай санагдаж байсан байх. Бид уг амлалтын талаар удалгүй олж мэдсэн юм.

Аав маань гэрийнхээ явган хүний замын дагуу байх нэг модыг тайрч байлаа. Тэр модоо дээрээс нь тайрч байхдаа гудамжаар хоёр залуу алхаж байхыг олж харав. Модны доогуур өнгөрөхөд нь аав тэднийг англиар дууджээ.

Аав маань үнэндээ англиар ярьдаггүй ч хэдхэн үг мэддэг байсан ба тэд сонирхлыг нь татсан байв. Тэд юун залуучууд вэ, манай энд юу хийж байгаа юм бол?

Номлогчид ч зогтусан, хаана дуугараад байгаа юм бол гэж гайхав. Аав маань модноос бууж ирээд, тэдэнтэй ярьсан юм. Тэдний хүргэж буй захиас, биеэ авч яваа байдал зэрэг нь өндөр сэтгэгдэл төрүүлсэн тул тэр тэднийг гэртээ урив.

Шашин шүтлэгтэй холбоотой аавын маань өмнөх туршлага тун таагүй байсан хэдий ч сэргээгдсэн сайн мэдээний тухай захиас зүрх сэтгэлийг нь хөнджээ. Тэр амьдралдаа хүнд хэцүү үеүдийг туулсан бөгөөд өөрчлөгдөх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан юм. Номлогчдыг түүнд болон ээж, эмээ хоёрт маань мөн надад зааж байхад тэр чих тавин сонсдог байв.

Би дөнгөж 11 настай байсан ч тэдний заасан үнэн миний төдийгүй ээж, эмээ хоёрын маань зүрх сэтгэлд бас хүрсэн юм. Үүний үр дүнд бид бүгдээрээ1995 оны 9-р сард баптисм хүртэж билээ.

Бидний зүрх сэтгэлд номлогчдын суулгасан итгэлийн үрийг удалгүй сүмийн найз нөхдийн нөхөрлөл, сайн мэдээний нэмэлт хичээлүүд, хүчирхэг Сүмийн удирдагчидтай хамт хуримтлуулсан сайн туршлагууд тэжээсэн юм. Биднийг халуун дулаан хүлээн авсан учраас итгэлийн маань үр “сайн хөрсөнд унаж, ургаад, зуу дахин илүү ургац өг[сөн]” (Лук 8:8).

Бараг 25 жил өнгөрсөн ч хүлээн авсан итгэлийн маань үр жимсэнд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд итгэх бат бөх итгэл үнэмшил, ариун сүмийн адислалууд, мөнхөд холбогдсон гэр бүлийн шинэ үеийнхэнтэйгээ хамт бүрдүүлсэн бүрэн бүтэн бөгөөд аз жаргалтай амьдрал ордог.

Сүнсээр өдөөгдсөн амлалтыг сорихоор шийдсэн хоёр номлогчид бид үргэлж талархах болно.