2019
Филиппинээс ирсэн мэндчилгээ
2019 оны 1-р сар


Филиппинээс ирсэн мэндчилгээ

Намайг Паоло гэдэг. Харин намайг Марго гэдэг. Энэ жил бид Бурханы хүүхдүүдийн талаар суралцахаар дэлхийгээр аялж байна. Бидэнтэй хамт Филиппинд айлчилна уу.

Зураг
Hello from the Philippines

Филиппинд ойролцоогоор 100 сая хүн мөн олон сонирхолтой амьтан амьдардаг.

Тэнд мөн найман үндсэн хэлээр ярьцгаадаг. Энэ Мормоны Ном гэхэд себуано хэл дээр хэвлэгдсэн.

Та сүмд хэрхэн явж очдог вэ? Зарим филиппин гэр бүл жипнигээр (Филиппинийн чиглэлийн такси) явдаг.

Энэ бол тагалог гэдэг филиппин хэлээр хийгдсэн ЗС бөгж. Бид “зөвийг сонго” гэдгийг пилин анг тама гэж хэлдэг.

Эдгээр нь Себу Сити болон Манила дахь ариун сүмүүд юм. Юу гээч? Манилад хоёр дахь ариун сүм баригдаж байгаа! Мөн ариун сүмүүд Урданета болон Кагаян дэ Оро гэсэн өөр хоёр хотод баригдах болно.

Филиппин хүүхдүүд луксонг тиник буюу “өргөсөн дээгүүр үсрэх” гэдэг тоглоом тоглодог. Нэг эсвэл хоёр хүүхэд газар суугаад, хөл, гараа дээр дээрээс нь давхарладаг. Дараа нь хүүхдүүд тэдэнд хүрэлгүйгээр дээгүүр нь үсрэхийг хичээдэг.

Бидний зарим филиппин найзтай танилцана уу.

“Би орой гэр бүлээрээ судраас уншихыг дандаа тэсэн ядан хүлээдэг. Судраас унших болгонд надад сайхан мэдрэмж төрдөг.”Ланнэа Д., 10 настай, Филиппинийн Төв Лузон

“Би анх уншиж сурч байхдаа хурдан уншиж чаддаггүй байсандаа сэтгэлээр унадаг байсан. Эцэг эх болон эгч маань надад тусалсан бөгөөд одоо би судраас уншиж байгаадаа баярладаг.Акумэн Д., 7 настай, Филиппинийн Төв Лузон

Та Филиппинд төрсөн үү? Бидэнд бичээрэй! Бид таныг сонсохыг хүсэж байна!

Бидэнтэй хамт Филиппинээр аялсанд баярлалаа! Дараа уулзацгаая.