2018
Гайхамшигтай сургамж
April 2018


Гайхамшигтай сургамж

“Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах [болно]” (Малахи 3:10).

Зураг
An Amazing Lesson

Намайг Гватемалд өсөж торниж байхад гэр бүл маань спортын багийн өмсгөл хийдэг үйлдвэртэй байлаа.

Аав минь хүүхдүүдээ шаргуу хөдөлмөрлөж сураасай гэж хүсдэг байсан бөгөөд бид үйлдвэрийн ажилд нь түүнд тусалдаг байсан юм. Би бага байхдаа асуудалд их орооцолддог, байнга л юм эвдэлж хэмхэлдэг хүүхэд байв. Гэвч намайг арай том болоход аав минь нэхмэлийн машинуудаа надад хариуцуулсан юм.

Аав бидэнд хийсэн ажлын маань хөлсийг өгдөг байсан. Тэгээд түүнийг “Энэ мөнгөөрөө чи юу хийх гэж байна даа?” гэж асуухад “Аравны нэгээ төлөөд, номлолдоо мөнгө хадгална” гэж хариулах нь зөв хариулт болохыг би мэддэг байв.

Намайг 13 орчим настай байхад манай бизнес ихээхэн алдагдалд орсон юм. Бид олон оёдлын машинаасаа салж, хоёр зуун ажилтны оронд таваас бага ажилтантай болов. Тэд манай гэрийн гараашид ажилладаг байлаа.

Би аравны нэгээ үргэлж төлдөг байсан ч энэ нь ямар чухал болохыг бүрэн дүүрэн ойлгодоггүй байсан юм. Тэгтэл би нэгэн гайхалтай сургамж олж авч билээ. Нэгэн бямба гаргийн өглөө би аав, ээж хоёрыгоо аяархан ярьж байгааг сонсов. Аав минь ээжид нэг бол аравны нэгээ төлөх эсвэл хоол хүнс авахад хүрэлцэх л мөнгө байгаа бөгөөд хоёуланд нь хүрэхгүй болохыг хэллээ. Миний санаа зовнив. Аав минь алийг нь сонгох бол?

Ням гарагт би аавыгаа салбарын ерөнхийлөгчид дугтуй өгч байхыг олж харав. Тэр аравны нэгээ төлөхийг сонгосон байлаа! Би баяртай байсан ч санаа зовнисон хэвээр байв. Бид юу идэх билээ?

Маргааш нь өглөөгүүр хэдэн хүн манай хаалгыг тогшлоо. Тэд дүрэмт хувцас тэр даруй, яаралтай хэрэгтэй байгаа гэдгээ аавд хэлэв. Хүмүүс ихэнхдээ захиалга бэлэн болсны дараа л бидэнд төлбөрөө хийдэг байсан юм. Гэвч тэр хүмүүс манай аавд яг тэр өдрөө, дүрэмт хувцас хийж өгөхөөс бүр өмнө нь төлбөрөө хийв.

Ийнхүү би нэгэн амралтын өдөр амьдралынхаа туршид дурсагдах сайхан сургамжийг олж авч билээ. Аравны нэгийн хууль биднийг итгэлээ хөгжүүлж, Тэнгэрлэг Эцэгтээ баярлаж талархаж байгаагаа үзүүлэхэд тусалдаг. Аравны нэгийг төлөх нь адислал мөн.