2017
Христийн үйл хэрэгт баатарлаг байх нь
December 2017


Биднийг дахин уулзтал

Христийн үйл хэрэгт баатарлаг байх нь

Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2011), 352–356.

Та нар арван хуруу тэгш байж чадахгүй

Зураг
woman smiling

Би бол ариун журам, ариун явдал, биеэ зохистой авч явах болон цэвэр ариун амьдралын хэв маягийн талаарх Христийн зорилгыг хайрлан хүндэтгэдэг хүн.

Би Бурханы өмнө ариун журамтай, зөв шударга, цэвэр ариун амьдрахад итгэдэг бөгөөд ийнхүү үйлдэхийг бүх хүнд эрх мэдлийнхээ хүрээнд сэнхрүүлэн итгүүлэхийг өөрийн үүрэг гэж үзнэ. Ингэснээр тэд нүгэл хилэнцийг орхиж, сайныг үйлдэж суран, зөв шударгыг үйлдсэнээр нүглээсээ салж чадна.

Бид адислагдсан Есүсийн хүүхдүүдийг гоён чимдэг аливаа сайн чанар бүрийг авч, итгэлээ бэхжүүлэн мөн үүний шагнал тэнгэрийн хаант улсад илүү агуу байна гэдгийг мэдсэнээр залбирах цаг болоход залбирч, хөршөө өөрийнхөө адил хайрлан, гай зовлон тохиолдоход итгэлтэй байж чадна. Ямар агуу тайтгарал, ямар гайхалтай баяр баясал вэ дээ! Зөв шударгыг үйлдэгчдийн амьдрал надад байх болтугай, бас миний шагнал түүнийх шиг байх болтугай! …

Хүмүүний авралыг асар их хүсдэг хүний хувьд би, ариун журам, цэвэр ариун байдал, Их Эзэний зарлигуудыг дагахын төлөө бурханлаг хичээл зүтгэлээр чармайн ажиллахыг та бүгдэд сануулж байна. Сайн санаатай, ухаан сийрэг, үнэнч шударга, чөлөөтэй бай. Бүхнээс илүүгээр энэрэнгүй байж, сайн үйлсээр үргэлж бялхаж яв.

Номхон дөлгөөн, шулуун шударга, цэвэр ариун байгтун. Хилэнцийг сайн үйлсээр хариул. … Амьдралын бүх нөхцөл байдалд тэвчээртэй, даруухан бай. Тэгвэл бид бүр ч цог жавхлантайгаар ялалтад хүрэх болно.

Бид ах нарыгаа [мөн эгч нарыг] даруухан бөгөөд залбирдаг байж, энэ үеийнхээ гэрлийн хүүхдүүд шиг явахыг зоригтойгоор уриалан дуудаж байна. Ингэснээр бидний Их Эзэн Есүс Христийн зохих нэрээр аливаа уруу таталтыг тэсвэрлэн, нүгэл хилэнц бүрийг даван туулах ач ивээл тэдэнд байх болно.

Хүн бүр жимсний цэцэрлэгт хичээл зүтгэл гарган, шаргуу хөдөлмөрлөснийхөө дагуу хүлээн авах ёстойг тунгаан бодох нь баярт мэдээний үйлчлэгч хэмээн нэрлэгддэг хүн бүрд авьяасаа хөгжүүлж, улмаар авьяас чадвартай болоход нь бусдад сүнслэгээр нөлөөлөх ёстой.

Бидний итгэл Бурханд оршдог бөгөөд бид селестиел алдар суугийн титмээр титэмлэгдэж, Бурханы хүүхдүүдэд бэлтгэсэн амралтад орохын тулд, итгэлтнүүд төгсгөлийг хүртэл тэвчиж, зорилгоо хадгалан үлдэхэд Түүний нигүүлсэл бидэнд тусална гэдэгт бид бат итгэдэг.

Та нар арван хуруу тэгш байж чадахгүй. Тэвчээр бол тэнгэрлэг, дуулгавартай байдал бол эрхэмлүүштэй, уучлал нь нигүүлсэнгүй мөн өргөмжлөл бол бурханлаг юм. Иймээс эцсийг хүртэл итгэлтэйгээр тэвчсэн хүн шагналаа алдахгүй. Сайн хүн бодгалиа аврахын тулд … Христийн төлөө бүх зүйлийг тэвчих болно.