2017
Есүс Бетлехемд төрөв
December 2017


Есүсийн тухай түүх

Есүс Бетлехемд төрөв

Лук 1:26–38; 2:1–20-оос тус тус авав

Зураг
Jesus was born in Bethlehem 1
Зураг
Jesus was born in Bethlehem 2
Зураг
Jesus was born in Bethlehem 3

Нэгэн өдөр тэнгэр элч Мариа дээр ирж, Бурхан түүний өмнөөс баяртай байна гэж хэлэв. Тэрээр Есүсийн эх болох гэж байв.

Мариа, Иосеф хоёр Бетлехем рүү аялжээ. Энэ үед Есүс төрөх дөхсөн байлаа. Маш олон хүн Бетлехем руу очиж байсан учраас Мариа, Иосеф хоёр хоноглох газар олж чадахгүй байв. Дэн буудлын эзэн тэднийг малын хашаанд байрлахыг зөвшөөрчээ.

Удалгүй Есүс төрөв. Дэлхийн гэрэл газар дэлхий дээр ирлээ гэдгийг хүн болгонд хэлэх шинэ од тэнгэрт үзэгдлээ.

Тэнгэр элч Есүсийг төрсөн хэмээн зарим хоньчинд ярьжээ. Тэд малын тэвшинд хэвтэж байгаа Есүс хүүг харахаар яаран очив.

Есүс надад хайртай учраас энэ дэлхийд ирсэн. Би энэ Христийн мэндэлсний баяраар мөн бүтэн жилийн турш Түүний гэрлийг дагах болно!