2014
Бурхан яагаад биднийг бүтээсэн юм бол?
долоодугаар 2014


Бурхан яагаад биднийг бүтээсэн юм бол?

Зураг
Three teenage girls standing together. Two are talking while the other is looking away from them.

Бурхан биднийг оргүй хоосон зүйлээс “бүтээгээгүй” гэдгийг ойлгох нь чухал. Биднийг бүрдүүлэгч зарим үндсэн зүйл бидний сүнсний төрөлтөөс өмнө оршиж байсан юм. “Эхлэлд хүмүүн тэрчлэн Бурхантай хамт байсан юм. Оюун билиг буюу үнэний гэрэл нь бүтээгдээгүй буюу хийгдээгүй юм, мөн чухамдаа ийм байж ч чадахгүй болой” (С ба Г 93:29). Бид үүнийг мэдэх учраас Тэнгэрлэг Эцэгийн биднийг бүтээх хүсэл зориг нь тохиолдлын эсвэл санаандгүй зүйл биш бөгөөд харин гүн гүнзгий зорилготой гэдгийг бид бас мэдэж чадна. Бошиглогч Иосеф Смит “Бурхан сүнснүүд болон алдар суунуудын дунд байсан ба тэрээр илүү оюун ухаантай байсан учраас үлдсэн сүнснүүдэд өөртэйгөө адил дэвших боломж олгохын тулд зохих ёсны хуулиудыг үндэслэсэн юм” хэмээн заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 210; түүнчлэн Moсе 1:39-ийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг маань биднийг өсөж хөгжин, Түүнтэй адил болоосой гэж хүссэн учраас Тэр бидний сүнсийг бүтээж, энэ дэлхийн амьдралыг зайлшгүй багтаасан авралын болон аз жаргалын төлөвлөгөөгөөр хангасан юм. Тэгэхээр энэ асуултын хамгийн энгийн бөгөөд шилдэг хариулт нь Бурханы хийдэг бүх зүйлийн талаарх асуултад хариулах явдал юм. Яагаад гэвэл Тэр биднийг хайрладаг.