2014
Бид Ариун Сүнсний хүчээр заадаг
долоодугаар 2014


Бид юунд итгэдэг вэ?

Бид Ариун Сүнсний хүчээр заадаг

Есүс Христийн сайн мэдээг Ариун Сүнсний хүчээр заах нь Бурханы авралын ажлын амин чухал хэсэг гэдэгт бид итгэдэг. Үр дүнтэй заах нь хүмүүст өөрсдийн итгэлийг болон сайн мэдээний дагуу амьдрах хүслээ нэмэгдүүлэхэд тусалдаг. Хичээл заах болон сүм дээр үг хэлэх гэх мэт олон янзын аргаар зааж болно. Бид түүнчлэн гэр бүлийнхээ гишүүнтэй судрын талаар хэлэлцэж байхдаа ч юм уу хөршдөө санваарын тухай тайлбарлаж байх үедээ ч мөн зааж байдаг.

Үр дүнтэй заахын тулд дараах дөрвөн зарчмын талаар бодож үзээрэй:

  • Заадаг хүмүүсээ хайрла. Тэднийг таньж мэд. Мөн заахаар бэлтгэх үедээ тэдний хэрэгцээний талаар залбиран, бодож үзнэ үү. Өөр өөр арга нь өөр өөр хүмүүст хүрч чаддаг тул олон янзын заах арга барил ашиглахыг хичээгээрэй (баруун гар тал дахь зарим санаануудыг хараарай).

  • Сүнсээр заа. Нифай: “Хүн Ариун Сүнсний хүчээр ярихад Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг” (2 Нифай 33:1) хэмээн заасан юм. Та заах үедээ гэрчлэлээ хуваалцаж, судруудыг болон хожмын үеийн бошиглогчдын заасан зүйлсийг ашигласнаар Ариун Сүнсний нөлөөг урьж чадна. Та заахаар бэлтгэх үедээ Ариун Сүнсний удирдамж хүлээн авахын төлөө залбир. Хэрхэн хамгийн сайн заахаа мэдэхэд тань тэр сүнслэгээр нөлөөлж чадна.

  • Сургаал заа. Сүмээс зөвшөөрөгдсөн сургалтын материалууд болох судрууд, Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс ба гарын авлагууд нь сургаалыг—Бурханаас ирсэн мөнхийн үнэнүүдийг агуулдаг.

  • Хичээнгүйлэн суралцахыг хүс. Заах үедээ та сонсож буй хүмүүс өөрсдөө суралцах үүрэг хариуцлагатайг санаарай. Асуулт асууж, сэдэвтэй холбогдуулан бодол санаагаа хуваалцахад мөн сайн мэдээний зарчмуудаар хэрхэн амьдарч болохыг тунгаан бодоход тэднийг урамшуулан дэмжээрэй. Зарчмуудын дагуу амьдарснаар уг зарчмуудын талаарх тэдний гэрчлэл өсөх болно (Иохан 7:17-г үзнэ үү).

Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли (1910–2008) сайн заах нь хэчнээн чухал болох талаар: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс амьдралаа өөрчилж, сахилга баттай болохуйц тийм үр дүнтэй заалгасан үед л мөнх амьдрал ирдэг. Тэд зөв шударга байдалд буюу тэнгэрт албадлагаар хүлээн авагдахгүй. Тэд удирдагдах ёстой бөгөөд энэ нь заах гэсэн үг юм” гэж хэлсэн билээ (Жэффри Р.Холланд, “A Teacher Come from God”-д эш татжээ Ensign, 1998 оны 5-р сар, 26).