2011
Маршаллын арлууд
2011 оны дөрөвдүгээр сар


Сүмийн түүх дэлхий дахинаа

Маршаллын арлууд

Сүмийн гишүүд Дэлхийн II Дайны үеэр Маршаллын арлуудад очсон ч 1977 оны 2-р сарыг хүртэл тэнд номлолын ажил албан ёсоор эхлээгүй ажээ. Тэр жил Хавайн Хонолулу Номлолын Ахлагч Виллям Уордел, Ахлагч Стивен Купер нар энэ бүсэд ажиллахаар томилогджээ. Маршаллын арлуудад ажиллахаар шилжсэн Сүмийн гишүүн Элдред Феюкесийн туслалцаатайгаар тэд сүмийн барилгад Сүмийн үйлчлэл үзүүлэх ажлыг зохион байгуулсан гэнэ.

Номлогчид эхний жил 27 хөрвөгчид баптисм хүртээв. Маршаллын арлууд гурван жилийн дараа Микронезийн Гуам номлолын хэсэг болов. 1984 онд Махуро Маршаллын арлуудад Дүүрэг зохион байгуулагдав. Сүмийн гишүүнчлэл цаашид өссөөр 1991 онд Квахалейн шүрэн арал дээр хоёр дахь дүүргийг байгуулжээ. 2006 онд Маршаллын арлуудын Махуро Номлол байгуулагдав. Дараагийн гурван жилд идэвхжүүлэх ажлын үр дүнд идэвхтэй гишүүд, хөрвөгчдийн баптисмын тоо үлэмж өсч, орон нутгийн удирдлага хүчтэй болжээ. Үүний үр дүнд 2009 оны 6-р сарын 14-нд Махуро Гадас зохион байгуулагдав.

Маршаллын арлууд дахь гишүүдийн итгэл, хөрвөлтийн тухай түүхүүдийг хуудас 32-оос уншина уу.

Маршаллын арлууд дахь Сүм

Гишүүнчлэл

4,486

Номлол

1

Гадас

1

Дүүрэг

1

Тойрог/салбар

11