2011
ДЭЛХИЙ ДАХИНД
2011 оны дөрөвдүгээр сар


Дэлхий дахинд

Олон улсын уран зургийн 9 дэх уралдааны бүтээлүүдийг Сүм хүлээн авч байна

Сүмийн Олон улсын уран зургийн 9 дэх уралдаанд оролцох бүртгэлийн маягтыг Сүмийн Түүхийн Музей 2011 оны 4-р сарын 4-нд онлайнд тавих болно. Уралдаанд оролцох бүтээлүүдийг 2011 оны 10-р сарын 7 гэхэд онлайнаар буюу шуудангаар ирүүлсэн байх ёстой. Энэ уралдаан “Түүний гайхамшигт ажлуудыг хүмүүсийн дунд мэдүүлэгтүн” (С ба Г 65:4) сэдэвтэй байна. Нэмэлт мэдээллийг англи хэл дээр авах буюу өмнөх уралдаанд байр эзэлсэн бүтээлүүдийг lds.org/churchhistory/museum/competition хаягаар орж үзээрэй.

Шинэ Гэрээний түүхүүд амьдралд хэрэгжиж байна

2011 оны Шинэ Гэрээний сургалтын хөтөлбөрийг дэмжихээр Шинэ Гэрээний түүхүүд номын дүрс бичлэгүүдийг паралакс гэдэг аргаар өөрчлөөд байна. 65 дүрс бичлэг англи хэл дээр гарсан бөгөөд LDS.org хаягаас MP3 дээр 11 хэлээр хуулбарлаж авах боломжтой. Паралакс дүрс бичлэгүүдийг 2011 онд дээрх хэл бүр дээр үзэх боломжтой болно. Дүрс бичлэгүүдийг scripturestories.lds.org хаягаар орж New Testament Stories. хэсгийг сонгож авах боломжтой.

Бангалорын Залуу эрэгтэйчүүд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шийдвэр төгс байна

Энэтхэгийн Бангалор дүүргийн 30 гаруй залуу эрэгтэйчүүд Бурханы өмнө хүлээсэн үүрэг болон биеийн хүч шаардагдах үйл ажиллагааны сүнслэг туршлагаас суралцахаар Канакапура толгойн энгэрт цуглажээ. Залуу эрэгтэйчүүд дугуйт өргүүр болон олс ашиглаж, нуурыг гаталсан аж. Тэд өглөө гүйж, ууланд авирч, уулын уруу гулсан бууж сурчээ. Тэд үйл ажиллагаагаа гэрчлэл хуваалцах цуглаанаар өндөрлөв.

Шинэ Гэрээний сонгодог түүхүүдийн дүрс бичлэгүүдийг scripturestories.lds.org. гэсэн хаягаар орж үзэх буюу сонсох боломжтой.