2011
Мэдээгээр
2011 оны дөрөвдүгээр сар


Мэдээгээр

Ахлагч Перри Гуамын анхны гадсыг зохион байгуулав

Арванхоёрын Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л.Том Перри 2010 оны 12-р сард Гуамд айлчлан, Гуамын нутаг дэвсгэр дэх анхны гадас— Гуамын Баригада гадсыг зохион байгуулжээ. Дэлхийн II дайнд Нэгдсэн Улсын тэнгисийн цэрэгт алба хашиж байсан Ахлагч Перри тэнд айлчлах үеэрээ хөрш Сайпан аралд оршдог Номхон далайн бүсийн Дайны Музейг үзжээ. Гуамд эдүгээ Сүмийн 1971 гишүүн амьдардаг байна. Гуамын нутаг дэвсгэр нь Сүмийн Хойд Азийн Бүсд хамрагддаг.

ХҮГ эмч нар Папуа Шинэ Гвинейд булчин задрах тахал өвчнийг эмчлэв

2010 оны сүүлчээр Австралаас цөөн тооны ХҮГ эмч нар Папуа Шинэ Гвинейн баруун хойд хэсэгт орших алслагдсан тосгонуудад булчин задрах тахал өвчтэй хүмүүсийг эмчилжээ.

Эмч нар олон зуун өвчтөнтэй ажилласан бөгөөд нэг эрэгтэй эмнэлэгт ирэхдээ маш их дордсон хэзээ хэзээгүй амьсгал хураах болчихоод байсныг эмчилж эдгээсэн байна. Мөн өөр олон өвчтөн тэднээр эмчлүүлээгүй бол хоног хүрэлгүй хорвоог орхих болчихоод байсныг эмчлэн эдгээсэн аж.

Өвчтөнүүд газраар болон завиар эмч нар дээр ирж байлаа. Брисбанаас ирсэн Давид Виллямс, Кайрнаас ирсэн Антони Мехлер нар, Согер гэдэг тосгонд очсон өдрөө л булчин задрах тахлаар өвчилсөн 200 гаруй өвчтөнийг эмчилсэн гэнэ. Энэ тухай Мехлер эмч, хэдийгээр маш хэцүү, бүр ядарч сөхөртлөө ажиллаж байсан ч “[Энэ] бол эмч хүний хувьд амьдралын минь хамгийн сайхан мөч байлаа” гэжээ.

Сүм эдгээр эмч нараас гадна бас эм тариа, ус цэвэршүүлэгч зэрэг тусламжийн барааг илгээсэн билээ. Хямрал тохиолдсон нутгуудад Порт Моресби хотын Сүмээс хүнс, саван зэргийг мөн Брисбан, Порт Моресби хотоос ариун цэврийн иж бүрдэл бүхий цүнхнүүдийг тус тус илгээжээ. Усаар эмчилгээ хийх туршлагатай гэр бүлийн ахмад номлогчид Папуа Шинэ Гвиней уруу аврах ажилд туслахаар явав.

Энэ DVD 2011 оны Мючел сэдвийг танилцуулж байна

Сүмээс Залуучуудыг хүчирхэгжүүлэх талаар Бид итгэдэг 2011 DVD- ийг 2011 оны Мючел сэдвийг дэмжих зорилгоор нэгдүгээр сард дэлхий даяар Сүмийн бүх нэгжүүдэд хувиарлан хүргүүлэх болно.

Уг DVD-ийг залуучууд Итгэлийн Тунхаг 1:13-г амьдралынхаа чухал хэсэг болгоход туслахаар зориулж хийсэн юм. Үүнд Ерөнхийлөгч Томас С.Монсон, Залуу Эрэгтэйчүүд ба Эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчдийн хэлсэн үг, дуу хөгжим, залуучуудын гэрчлэл болон бусад зүйлс орсон байгаа.

DVD-ны ихээхэн хэсэг нь залуучуудын гэрчлэл болон урам хайрласан туршлагууд юм.

Дуу хөгжим, захиас болон гэрчлэлүүдийг залуучуудын анги, цуглаан, үйл ажиллагаануудыг баяжуулах зорилгоор жилийн турш ашиглаж болно.

Бүх материалыг youth.lds.org гэсэн хаягаар орж хуулбарлан авах боломжтой.

DVD-ийг хятад, англи, франц, герман, итали, япон, солонгос, португаль, орос, испани хэлээр үзэх боломжтой.