2010
Тэдний хамгийн дордод нь
2010 оны Арванхоёрдугаар сар


Сүмд үйлчилсэн нь

Тэдний хамгийн дордод нь

Бага насны дөрвөн хүүхдийн эх болохоор надад цаг зав ер гардаггүй байлаа. Толгой өндийлгөх завгүй, нүд ирмэхийн зуур урсан өнгөрөх өдрүүдийн маань нэгэнд манай бишоп нөхөр бид хоёртой уулзаж болох уу гэв. Тэр намайг Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчөөр дуудсанд гайхсаныг яана.

Би залбирч үзье гэж бишопт хэллээ. Би амьдралынхаа ийм үед цаг зав их шаарддаг энэ дуудлагыг хэрхэн амжилттай биелүүлэхээ мэдэхгүй байлаа. Дуудлагадаа тэнцэхгүй байх гэсэн бодол, хэрхэн шийдэхээ мэдэхгүй байснаас хоёр өдөр санаа сэтгэл уймрав.

Надад ямар зовлон тохиолдоод байгааг мэдээгүй, миний айлчлагч багш нарын нэг утасдаж, надтай уулзахаар цаг товлов. Тэр манайд ирж, Ютад Сүмийн хөгжлийн эхэн үед Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Эмма Самервилл МкКонкийн тухай түүхийг хуваалцлаа. МкКонки эгчийн тойрогт нэг эмэгтэй нэлээд хэдэн хүүхэдтэй түүний дотор сая төрсөн нялх хүүхэдтэй байжээ. Тэр эмэгтэйн гэр бүл ядуу байсан учраас МкКонки эгч тэднийд өдөр бүр хоол хүнс аваачиж өгөн, нярай хүүхдээ асрахад ээжид нь тусалдаг байж.

“Нэг өдөр [МкКонки эгч] гэртээ эргэж ирэхдээ бүр унатлаа ядарчихсан байлаа. Тэр сандал дээрээ унтаад өгч. Тэгээд нэг бяцхан хүүхдийг усанд оруулж байна гэж зүүдэлсэн нь Христ Хүү байсан гэнэ. Ийнхүү Христэд өөрт нь үйлчилнэ гэдэг ямар их нэр төрийн хэрэг билээ гэж тэр бодсон ажээ.Тэрээр хүүхдийг өвөр дээрээ тэвэрч байна гэж зүүдэлсэн аж. … Өгүүлэхийн аргагүй баяр хөөр бүх биеэр тархах нь тэр. … Сэрсэн хойно ч түүний баяр хөөр агуу байлаа. Түүнийг сэрэхэд, ‘Та нар эдгээр ахан дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай, хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг’ гэсэн үгс сонсогджээ.’”1

Энэ түүх зүрх сэтгэл, бодгалийг минь тайтгарал, амар амгалангаар дүүргэсэн юм. Миний нөхцөл байдлыг Их Эзэн мэддэг гэдгийг, тойргийнхоо эгч нарт үйлчлэхийг Тэр надаас хүсдэгийг, бүх үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлэх чадвараар намайг адисална гэдгийг би мэдэж байв. Тэгээд би дуудлагыг хүлээн авлаа.

Гэр бүлийнхээ хэрэгцээ, хүслийг дуудлагат ажлынхаа хамт биелүүлэх боломжтой байсандаа би өдий хүртэл гайхдаг. Цагаа олсон захиасыг хуваалцахаар сүнсээр удирдагдсан айлчлагч багшдаа би баярладаг. Тэр цагаас хойш би дуудлага авахдаа огт эргэлздэггүй болсон. Бид Тэнгэрлэг Эцэгтээ үйлчилсэн үед Тэрээр дуудлагаа биелүүлэхэд хэрэгтэй цаг зав, эрч хүч, чадвараар адисалдаг тухай гэрчлэл надад байдаг.

Эшлэл

  1. Брус Р.МкКонки, “Charity Which Never Faileth,” Relief Society Magazine, Mar. 1970 оны 3-р сар, 169; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

Баруун талд гэрэл зураг чимэглэлийг Лорени Фокетто