2010
Номлогчийн Христийн Мэндэлсний Баяр
2010 оны Арванхоёрдугаар сар


Залуучуудад зориулав

Номлогчийн Христийн Мэндэлсний Баяр

Би бүрэн цагийн номлогч болоод Христийн Мэндэлсний Баярыг хоёр дахь удаа тэмдэглэх үеэр хамтрагч бид хоёр саяхан баптисм хүртсэн нэг гишүүн болон түүний гэрийнхэнтэй очиж уулзав. Бид Христийн Мэндэлсний Баярын зоог идсэний дараа Христийн Мэндэлсний Баярын захиасыг тэдэнтэй хуваалцав.

Бид тэр гэр бүлийнхнээс одод, бэлэг сэлт, Есүсийн төрөлт, Христийн Мэндэлсний Баярын сүлд мод зэрэг энэ баярын тухай санаж байгаа юмсынхаа зураг зурахыг хүслээ. Дараа нь бид зарим судар, түүний дотор 2 Нифай 19:6-г уншлаа: “Тухайлбал хүүхэд бидний төлөө төрсөн, бидэнд хүү өгөгдсөн, мөн засаг захиргаа нь түүний мөрөн дээр байх болно; мөн түүний нэр нь Гайхамшигт, Зөвлөгч, Хүчит Бурхан, Үүрдийн Эцэг, Энх Амгалангийн Ханхүү хэмээн дуурсах болно.” Бид “Давидын хотноо нэгэн цагт” (Дуулал, дугаар 205) хэмээх дууллыг дуулж, Есүсийн төрөлтийн тухай кино үзэж, Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцав.

Энэ бол бидний хувьд гэр орноосоо алс хол, энгийн даруу нөхцөлд тэмдэглэсэн Христийн Мэндэлсний ердийн нэг Баяр байсан ч, би Түүний төлөө, Түүний төрөлтийн төлөө өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй гүнзгий хайр, талархлыг мэдэрч билээ. Мөн Тэнгэрлэг Эцэгтээ зориулсан миний бүрэн цагийн номлолын үйлчлэл дэх сүүлчийн Христийн Мэндэлсний Баяр гэдгийг мэдэж байсан ч намайг хаана ч байсан Ариун Сүнс Түүний Хүүгийн тухай гэрчлэх болно гэдгийг би ойлгож байлаа.