2010
Христийн Мэндэлсний Баярын дуртгал
2010 оны Арванхоёрдугаар сар


Бошиглогчдын үгсээр

Христийн Мэндэлсний Баярын дуртгал

“Treasured Gifts”-ээс авав, Лиахона, 2006 оны 12-р сар, 3–4.

Зураг
President Thomas S. Monson

Би гэрийнхээ нэгэн харанхуй буланд дуураймал мөнгөн бариултай жижигхэн таяг хадгалдаг. Энэ таяг манай холын хамаатных байсан юм. Би яагаад энэ таягийг 70 жилийн турш хадгалж байгаа юм бэ? Үүнд нэг учир байгаа юм. Би бяцхан хөвгүүн байхдаа тойргийнхоо Христийн Мэндэлсний Баярын багт наадамд оролцдог байв. Гурван мэргэний нэг нь болох онцгой боломж надад тохиосон юм. Би толгойгоо том алчуураар ороож, ээжийн төгөлдөр хуурын сандлын бүтээлгийг мөрөндөө тохож, гартаа нарийхан хар таяг барьж, “Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ?” Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ” (Матай 2:1–2) гэж хэлэх ёстой үгээ хэллээ. “Мэргэн хүмүүс” болох бид гурав дээшээ харж, нэг одыг олж үзээд тайзан дээгүүр явж, нярай хүүтэйгээ байгаа Мариаг олж, газарт сөгдөж, Түүнд мөргөөд эрдэнэсийн зүйлсээ гаргаж: алт, гүгэл, мир бэлэглэж байхад зүрх сэтгэл минь хэчнээн их догдолж байсныг би тод санаж байна.

Ялангуяа бид нялх Есүсээс урваж, хорон санаат Херод уруу буцаж очсонгүй харин Бурханыг дуулгавартай даган, ондоо замаар нутгийн зүг явдаг нь надад таалагддаг байв.

Олон жил өнгөрсөн ч Христийн Мэндэлсний Баярын таяг гэрт минь онцгой байр эзэлж, зүрх сэтгэлд минь Христэд тууштай үнэнч байхын бэлгэдэл болсоор байдаг билээ.