2010
Гэр бүлээ бэхжүүлэх нь
2010 оны долдугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Гэр бүлээ бэхжүүлэх нь

Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартаа тохиромжтой аргаар ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд чинь идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Ашиглах судрууд: Эхлэл 18:19; Moзая 4:15; C ба Г 93:40; Moсе 6:55-58

Бэхжүүлэх боломж бүрийг ашигла

“Бидний гэр бүлийн нөхцөл байдал өөр өөр байдаг. Зарим гэр бүлд аав, ээж хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Хүүхдүүд нь тусдаа гарсан гэр бүлүүд ч байдаг. Сүмийн олон гишүүн ганц бие, зарим нь ганц бие эцэг эх байдаг. Бас ганцаараа амьдардаг бэлэвсэн эрэгтэй, эмэгтэйчүүд ч байдаг.

“Танай гэр бүлийн нөхцөл байдал ямар байх нь хамаагүй өөрийн болон бусдын гэр бүлийг бэхжүүлэхэд бид бүгд тусалж чадна.

“[Нэгэн удаа] би зээ охиныдоо тэднийхэнтэй хамт байлаа. Тэр орой хүүхдүүдээ орондоо орохоос нь өмнө богинохон гэр бүлийн үдэш хийж, хамтдаа судрын түүх хуваалцаж билээ. Аав нь Лихайн гэр бүлийн тухай, Их Эзэний үгс болох төмөр бариулаас яагаад чанга барих ёстой тухай Лихай хүүхдүүддээ юу заасныг ярив. Төмөр бариулаас чанга барих нь тэднийг аз жаргал, баяр баясгалан уруу хөтөлж, аюулаас хамгаалах болно. Хэрэв тэд төмөр бариулаас тавин холдвол бохир устай голд унах аюултай байлаа.

“Үүнийг хүүхдүүддээ илүү ойлгомжтойгоор үзүүлэхийн тулд ээж нь “төмөр бариул” болж, тэд түүнээс чанга барихад, аав нь чөтгөрийн дүрд тоглон, тэднийг аз жаргалтай, аюулгүй байдлаас нь холдуулахыг хичээн татаж байв. Хүүхдүүдэд энэ түүх таалагдаж, төмөр бариулаас чанга барих нь ямар чухал болохыг ойлгосон юм. Судрын түүхийн дараа гэр бүлээрээ залбирлаа. …

“Судрууд, гэр бүлийн үдэш, гэр бүлийн залбирал гэр бүлүүдийг бэхжүүлэхэд тусалдаг. Бид гэр бүлээ бэхжүүлэх, зөв зам дээр байхад бие биедээ туслахын тулд боломжтой бүхнийг хийх ёстой”.1

Барбара Томпсон Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх.

Бид юу хийж чадах вэ?

  1. Та гэр бүлийг бэхжүүлэх ямар санааг эгч нартайгаах уваалцах вэ? Хүн бүрд тохирох нөхцөл байдлын талаар тунгаан бодох юм бол Сүнс та нарт шинэ санаануудыг өгөх болно.

  2. Энэ сард гэр бүлээ улам бэхжүүлэхийн тулд хамгийн түрүүнд юуг өөрчлөх вэ?

Бидний түүхээс

Нийгмийн Халамжийн Бүлэг анхнаасаа л гэр бүлийг бэхжүүлэх үүргийг хүлээсээр ирсэн юм. Бошиглогч Иосеф Смит анхны Нийгмийн Халамжийн Бүлгийн хурал дээр “Та нар гэртээ хариад нөхрөө уурлуулж гомдоох хатуу ширүүн үгийг хэзээ ч бүү хэлж бай. Харин эелдэг уриалгахан зан, энэрэл хайр та нарын амьдралын салшгүй хэсэг байг” гэж заажээ.2

1914 онд Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Нийгмийн Халамжийн эгч нарт хандан, “Гэр бүлийн талаар ойлголт муутай эсвэл харилцан ойлголцох явдал дутмаг байдаг газарт … энэ байгууллага бий болсон эсвэл ойрын үед бий болох бөгөөд гишүүд нь энэ байгууллагад Бурханаас заяагдсан бэлэг болон сүнсний нөлөөгөөр чухал үүрэг хариуцлагуудыг заахад бэлтгэгдсэн байна” гэж хэлжээ.3

Эшлэл

  1. Барбара Томпсон, “His Arm Is Sufficient,” Лиахона, 2009 оны 5-р сар, 84.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 482.

  3. Teachings of Presidents of the Church: Joseph F.Smith (1998), 186

Гэрэл зураг чимэглэлийг Роберт Кейси