2010
Шинэ хүн
2010 оны долдугаар сар


Залуучуудад зориулав

Шинэ хүн

Би тойрогтоо дасч, тэдний нэг болох гэж нэлээд зовсон шүү. Саяхан манай гэр бүл эх орныхоо нэг хязгаараас нөгөө хязгаарт шилжлээ. Бидний шилжин ирсэн тойрог залуучуудын том бүлэгтэй ч би энд анх удаагаа “шинэ хүн” болж байгаа нь энэ байлаа. Хамгийн хэцүү нь шинэ сургуульд явах байлаа. Юуны өмнө санаанд орж ирсэн зүйл бол “Өдрийн хоол идэхдээ хэний дэргэд суух вэ?” гэсэн асуулт байлаа. Магадгүй би сүмийн хэн нэгэнтэй тааралдаж болох ч хүний суудалд урилгагүй зочин болж суухыг хүссэнгүй. Ялангуяа тэд надтай хамт байхыг хүсэхгүй бол яана аа!

Хичээлийн анхны өдөр үүрд үргэлжлэх юм шиг санагдаж билээ. Тэгтэл өдрийн хоолны хонх жингэнэв. Цайны газрын хаалгаар яаралгүйхэн орох үедээ би Тэнгэрлэг Эцэгт хандан таньдаг хэн нэгнийг олоход минь туслахыг гуйн залбирлаа. Би хэн нэгнийг хайн, эргэн тойрныг гүйлгэн харлаа. Хэн ч байсангүй. Тиймээс би цайны газрын хамгийн захын ширээн дээр очиж, хоолоо идэв.

Дараа нь тооны хичээл дээр нэгэн танил царайг олж харлаа. Давидыг өглөөний семинарын ангид харсан юм байна. Тэр миний цагийн хуваарийг гуйж үзээд, бид нэг цагт өдрийн хоолонд орсноо мэдэв. “Хүүе, өдрийн хоолны цагаар чи хаана байсан бэ?” гэж тэр асуулаа.

“Хамгийн захын ширээнд суусан” гэж би хариулав.

“Маргааш надтай хамт суугаарай” гэж тэр хэллээ.

Бидний хэрэгцээг мэдэж, бидний залбирал бүрд хариулдаг хайрт Тэнгэрлэг Эцэгтээ би маш их талархдаг. Би мөн нөхөрлөлийн гараа сунгасан хүмүүст талархаж байна. Энэхүү урилга шиг энгийн нэгэн зүйл ч бүхнийг өөрчилж чадна.