2008
2008 оны Нэгдүгээр Сарын Хуваалцах Цагийн Нэмэлт Санаанууд
2008 оны нэгдүгээр сар


2008 оны Нэгдүгээр Сарын Хуваалцах Цагийн Нэмэлт Санаанууд

2008 оны Нэгдүгээр сарын Лиахонад хэвлэгдсэн Хуваалцах Цагаар Хүүхдийн Хэсгийн удирдагчдын ашиглаж болох нэмэлт санаануудыг дор өгөв. Эдгээр санаануудад тохиромжтой хичээл, зааврууд болон үйл ажиллагааг энэ дугаарын хүүхдийн хэсгийн Н4, Н5 хуудсууд дээрх “Миний амьдрал бол бэлэг; Миний амьдралд төлөвлөгөө бий” гэсэн өгүүллүүдээс үз.

  1. Зоригтой гэсэн нь юу гэсэн утгатайг хүүхдүүдээс асуу. Дагах, үйлчлэх, сахих, дуулгавартай дагах, хамаарах гэхчлэнгийн зоригтой хамт хэрэглэгддэг, үйл ажиллагаа заасан үгсийг хэлж өг. 2 Нифай 10:23-ыг хамтдаа унш. Сонгох эрхийн бэлгийн тухай заа. Есүс Христийн тухай гэрчлэлүүддээ бид зоригтой байх гэдэг нь юу гэсэн утгатайг ярилц.

    Хүүхдийн Хэсэг 2 гарын авлагын ар дээрх “Есүсийг ирэхэд бэлтгэх нь” тоглоомын нэг хувийг бэлтгэ. 12 жижиг цаас бэлтгэ. 1–6-г дуусталх тоонуудыг хоёр удаа ашиглан цаас бүр дээр бич. Цааснуудыг эвхэж, нэг саван дотор хий. Хүүхдүүд хүрч ирэн нэг тоог сугалж, сугалсан тооныхоо тоогоор тэмдгийг шилжүүлнэ. Хүснэгтийг унш. Хэрэв энэ нь зөв сонголтыг дүрсэлж байвал, энэ нь яагаад зоримог сонголт болохыг асуу. Хэрэв энэ нь буруу сонголтыг дүрсэлж байвал, хүүхдүүд хэрхэн зоригтой байх сонголт хийж болохыг асуу. Цагийн боломжоор тоглоомыг аль болох удаан тогло. Есүс Христийн тухай гэрчлэлүүддээ бид зоригтой байхын ач холбогдлын талаар гэрчлэн төгсгө.

  2. Хүүхдийн Хэсэг 1 зургийн цуглуулгаас 1–1, 1–25-ыг дуустал хайчилбар хуудаснууд бэлтгэ. Хайчилбаруудыг ашиглан Бүтээлтийн тухай нэг түүхийг ярихад туслахыг хүүхдүүдээс хүс. Бидэнд зориулан Есүс Христийн бүтээсэн үзэсгэлэнт сайхан дэлхийн төлөө талархал илэрхийл.

    Сайн Мэдээний Уран Зургийн Цуглуулга 101 (Адам Ева хоёр)-ийг үзүүл. Мосе 5:4-ийг олоход нь хүүхдүүдэд тусалж, “Адам мөн түүний эхнэр Ева, Их Эзэний нэрийг дуудав” гэсэн өгүүлбэрийг унш. Энэ нь юу гэсэн утгатайг ярилц. Хүүхдийн Хэсэг 1 цуглуулгаас зураг 1–34 (Хүүхдүүддээ зааж байгаа Адам Ева хоёр)-ийг үзүүлж, Мосе 5:12—“Хүүхдүүддээ туслахын тулд Адам Ева хоёр юу хийснийг?” асуу.

    Эцэг эхчүүд нь тэдэнд сайн мэдээг хэрхэн заадгийг хүүхдүүдээс асуу. Хэрэгтэй бол, сайн үлгэр дуурайл үзүүлэх, гэр бүлийн үдшийг хийж байх зэрэг зарим жишээг хэл. Гэр бүлийн тухай нэг дуу буюу дууллыг дуул. Есүс Христ дэлхийг бүтээсэн бөгөөд Адам Ева хоёр дэлхий дээрх анхны эцэг эх байсан тухай гэрчлэлээ хэл.

    Ахлах насны хүүхдүүдэд зориулж: Бүтээлтийн үйл явдлуудыг (гэрэл, өдөр, шөнө, агаар мандал, хуурай газар, өвс ургамал, мод илүү том гэрэл, бага гэрэл гэхчлэн) дүрсэлсэн янз бүрийн юмсыг жагсаасан хуудас цаас бэлтгэ. Эхлэл 1-ийг гаргаж, дээрх үйл явдал тус бүр хэд дэх өдрүүдэд болсныг олохыг, мөн судрын ишлэлүүдийг жагсаахыг хүүхдүүдээс хүс. (Жишээ нь: гэрэл—нэг дэх өдөр, Эхлэл 1:3–5.)

  3. Дуу заах нь: “Би Бурханы хүүхэд” (Сүмийн Дуулал болон Хүүхдийн Дуу, х.). Энэ дуунд заагддаг чухал сургаалуудыг олж, ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд төвлөрүүл. Дууны аяыг төгөлдөр хуурч тоглохыг сонсож, дууг таньсан үедээ босохыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийн олонх нь босоход уг дууны нэрийг шивнэн хэлэхийг тэднээс хүс. Дахилтыг хүүхдүүдэд дуулж өг. Дууг өөртэйгөө хамт дуулахыг, мөн өөрсдийнхөө төлөө хэн нэгнийг юу хийгээсэй гэж тэдний хүсдэг зүйлийг дүрсэлсэн үйл явдал заасан үгнүүдийг сонсохыг хүүхдүүдээс хүс. Дууг нийтээрээ дуулж, хариултуудыг самбар дээр жагсаа (удирдах, дагуулах, дэргэд явах, туслах, заах). “Хэн биднийг удирддаг вэ? Хөтөчтэй байх нь хэзээ чухал вэ? Чи яагаад өөрийнхөө хажууд хэн нэгнийг явахыг хүсдэг вэ? Замыг олоход өөртөө туслах хэн нэгнийг чи яагаад хүсдэг вэ? Хэзээ нэгэн цагт Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахын тулд бидний хийх ёстой зарим зүйлүүд юу вэ?” гэж асуу. Дууг дахиад нийтээр дуулж, эцэг эх, багш нар, удирдагчид, бошиглогчид, түүнчлэн судруудтай байх нь Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих замаа олоход бидэнд тусалдаг адислалууд болохыг гэрчил.

    Энэ дууны шүлгүүдийг зааж, нэгтгэн дүгнэхдээ, шүлэг бүрд заагддаг сургаалуудыг санахад нь хүүхдүүдэд туслах түлхүүр үгс буюу өгүүлбэрүүдийг ашигла. Жишээ нь: шүлэг 1—бэлгүүд (дэлхийн гэр болон эцэг эхчүүд); шүлэг 2—судрууд (Түүний үгс); шүлэг 3—адислалууд; шүлэг 4—Түүний амлалтууд гарцаагүй.