Ерөнхий чуулган
Бурханы гэр бүлийг бүхэлд нь тоймлон харах
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Бурханы гэр бүлийг бүхэлд нь тоймлон харах

Бид итгэлийн линзээ хол дээр нь тохируулан, өөрсдийгөө болон гэр бүлээ найдвар, баяр хөөрөөр харж чадна гэдэгт би итгэдэг.

Бага охин Бэрклигээ жаахан байхад би бүх юмыг томруулж хардаг ойрын харааны шил зүүж эхэлсэн юм. Нэг өдөр хамт ном уншаад сууж байхдаа би түүнийг хайрласан харцаар, гунигтайгаар харлаа. Учир нь охин маань гэнэт л бүр том болчихсон юм шиг санагдаж билээ. “Цаг хугацаа ямар хурдан өнгөрөө вэ? Тэр их том болжээ!” гэж би бодсон.

Тэгснээ нулимсаа арчихаар нүдний шилээ дээш болгомогцоо би “Өө тэр том болоогүй л байна шүү дээ. Нүдний шил л ингэж харагдуулж! За, за!” гэж бодож билээ.

Заримдаа бид зөвхөн хайртай хүмүүсээ л ойроос, томруулж хардаг. Өнөө орой би та бүхнийг линзээ хол дээр нь тохируулж, илүү том дүр зургаар бүхэлд нь, өөрийнхөө түүхийг илүү томоор харахад урьж байна.

Хүн төрөлхтөн сансарт хөөрөх эхэн үед нисгэгчгүй пуужингууд цонхгүй байдаг байжээ. Гэхдээ Аполло 8 хөлгийг сар луу нисгэх үед сансрын нисэгчид цонхтой болсон байв. Тэд огторгуйд жингүйдэн явахдаа, дэлхийгээ харах хүчтэй сэтгэгдэлдээ хөтлөгдөн, дэлхий нийтийн анхаарлыг татсан энэхүү гайхалтай зургийг авсан юм! Сансрын нисэгчдэд төрсөн энэ маш хүчтэй мэдрэмжийг тойм нөлөө хэмээн нэрлэсэн аж.

Зураг
Дэлхийг сансраас харахад.

НАСА

Шинэ өнцгөөс харах нь бүх зүйлсийг өөрчилдөг. Нэгэн сансрын аялагч: “Энэ нь аливааг та бүх зүйлийг зохицуулж чадна гэж бодох хэмжээнд хүртэл багасгадаг. … Бид ингэж чадна. Дэлхий дээр амар амгалан байх бол асуудал биш. Шинэ өнцгөөс харах нь хүмүүст ийм төрлийн энерги … мөн хүчийг өгдөг”1 гэж хэлжээ.

Хүмүүс бидний харах өнцөг дэлхийтэй холбоотой байдаг. Харин Бурхан орчлон ертөнцийг агуу томоор тоймлон хардаг. Тэрээр бүх бүтээлийг, биднийг бүгдийг нь хардаг бөгөөд найдвараар дүүрэн байдаг.

Энэ тойм мэдрэмжийг мэдрэхийн тулд энэ гаргийн гадаргуу дээр амьдарч байхдаа ч Бурхан хэрхэн хардаг шиг харж эхлэх нь боломжтой юу? Бид итгэлийн нүдээр линзээ тохируулан, өөрсдийгөө болон гэр бүлээ найдвар, баяр хөөрөөр харж чадна гэдэгт би итгэдэг.

Судар ч үүнтэй санал нийлдэг. Моронай итгэл нь “тийм үлэмж хүчирхэг” байсан хүмүүс “итгэлийн нүдээр … үнэхээр болгоосон, мөн тэд баяртай байсан2 тухай ярьдаг.

Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлснээр тэд баяр баясгаланг мэдэрсэн ба Христийн ачаар бүх зүйл бүтдэг гэдэг үнэнийг мэдсэн. Таны бас таны бас таны санаа зовж байгаа бүх зүйл эцэст нь бүгд сайхан байх болно. Итгэлийн нүдээр хардаг хүмүүс бүх юм одоо зүгээр болох болно гэдгийг мэдэрч чаддаг.

Ахлах сургуулиа төгсөх жилдээ би сайн сонголт хийгээгүйгээс болж хэцүү зүйлстэй тулгарч билээ. Би ээжийгээ уйлж байхыг хараад, түүнийг сэтгэлээр унагасан байх гэж бодож байснаа санадаг. Тэр үед би түүний нулимс надад итгэх итгэлээ алдсаныг илтгэж байна, хэрэв тэр надад итгэхгүй бол надад буцаж очих зам байхгүй гэж санаа зовж байсан.

Харин аав маань линзээ хол дээр нь тохируулж, алсыг харах тал дээр илүү туршлагатай байв. Түүнд санаа зовох нь хайрлаж байгаатай их төстэй санагддаг ч энэ нь хайр биш гэдгийг өөрийн туршлагаас сурчээ.3 Тэрээр бүх зүйл болж бүтнэ гэдгийг итгэлийн нүдээрээ харсан бөгөөд түүний итгэл төрүүлсэн хандлага намайг өөрчилсөн юм.

Ахлах сургуулиа төгсөөд, БЯИС-д сурахаар очиход аав маань хэн гэдгийг минь сануулсан захидлыг надад илгээдэг байсан. Тэр миний хөгжөөн дэмжигч болсон бөгөөд хүн бүрд хөгжөөн дэмжигч хэрэгтэй. “Чи хангалттай хурдан гүйхгүй байна” гэж хэлдэггүй хүн чамайг чадна гэдгийг хайраар сануулж байгаа юм.

Аав маань Лихайн зүүдний жишээг үзүүлсэн. Төөрөлдсөн мэдрэмжтэй байгаа хайртай хүмүүсийнхээ араас элдэн хөөх хэрэггүй гэдгийг тэр Лихайн адил мэдэж байсан. “Та байгаа газартаа байж, тэднийг дууд. Та мод руу очиж, модны дэргэд зогсоод, жимсээ идэж, инээмсэглээд, хайртай хүмүүсээ үргэлжлүүлэн дуудаж, жимсийг идэх нь аз жаргалтай зүйл гэдгийг үлгэр жишээгээрээ харуул!”4

Энэхүү дүрслэл нь хэцүү цаг үед модны дэргэд жимс идээд, санаа зовсноосоо болж уйлж байхад надад тусалсан. Үнэндээ энэ нь хэр зэрэг тус болох бол? Үүний оронд Бүтээгчдээ болон бие биедээ итгэж найдахыг сонгоцгооё. Энэ нь бидний одоо байгаагаасаа илүү сайн байх чадварыг нэмэгдүүлнэ.

Ахлагч Нийл А.Максвэллыг нас барсны дараахан нэгэн сурвалжлагч хүүгээс нь юуг хамгийн их санах вэ асуужээ. Тэр эцэг эхийнхээ гэрт иддэг оройн хоолыг гэж хэлсэн. Учир нь тэр тэднийхээс гарахдаа аав нь түүнд итгэдэг гэдгийг үргэлж мэдэрдэг байжээ.

Энэ нь насанд хүрсэн хүүхдүүд маань хань ижилтэйгээ ням гаргийн оройн хоол идэхээр гэртээ ирж эхэлсэн үе байсан. Би ням гарагт тэдэнд “Гэртээ байхдаа хүүхдүүдээ өсгөхөд илүү их туслахыг хичээ” эсвэл “Сайн сонсогч байхаа бүү март” гэх мэт сануулж болох зүйлсийн жагсаалтыг долоо хоногийн турш дотроо бодож, гаргадаг байлаа.

Би Максвэлл ахын хариултыг уншаад, жагсаалтаа хаяж, шүүмжлэгч дуу хоолойгоо хаан, долоо хоног бүрийн тэр богинохон хугацаанд том болсон хүүхдүүдээ харах үедээ тэдний хийж байгаа олон эерэг зүйлд анхаарлаа хандуулж эхэлсэн. Хэдэн жилийн дараа том хүү Раян маань нас барахад бидний хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа илүү аз жаргалтай, илүү эерэг байсанд талархаж байснаа би санаж байна.

Хайртай хүнтэйгээ харилцахаасаа өмнө бид өөрсдөөсөө “Миний хийх гэж байгаа эсвэл хэлэх гэж байгаа зүйл тус болох уу эсвэл гомдоох болов уу?” гэж асууж болно. Бидний хэлэх үгс бидний агуу нэгэн хүч бөгөөд гэр бүлийн гишүүд маань бидний урд хүн самбар болж, “Миний талаар юу гэж бодож байгаагаа бичээрэй!” гээд зогсож байдаг. Санаатай ч бай, санамсаргүй ч бай эдгээр үгс найдвар төрүүлж, урам зориг өгөх ёстой.5

Зовж яваа хүнд урам хугармаар, муу хүн гэж хэлэх нь бидний ажил биш. Ховорхон тохиолдолд бид бусдыг засаж залруулах өдөөлтийг мэдрэх болно. Гэвч ихэнхдээ хайртай хүмүүстээ тэдний сонсохыг хүсдэг захиаснуудыг үгээрээ төдийгүй үйлдлээрээ хэлдэг байцгаая. Тухайлбал: “Чамайг энд байгаа болохоор л гэр бүл маань бүрэн дүүрэн санагдах юм даа.” “Юу ч болж байсан хамаагүй, чи насан туршдаа хайрлагдах болно” гэх мэт.

Заримдаа бидэнд зөвлөхөөс илүү зовлон ойлгодог, зааж сургахаас илүү сонсдог чанар хэрэгтэй. Хүлээцтэй сонсоод “Тэдний хэлснийг хэлэхийн тулд би юу мэдрэх хэрэгтэй вэ?” гэж боддог тийм хүн хэрэгтэй.

Гэр бүл бол Бурханы бидэнд өгсөн лаборатори бөгөөд тэнд бид аливаа зүйлийн учрыг олж мэдээд, буруу алхам, буруу тооцоолол нь зөвхөн байх боломжтой биш, харин ч болзошгүй зүйл юм гэдгийг санаарай. Амьдралынхаа төгсгөлд тэдгээр харилцаа, тэр байтугай хүнд хэцүү мөчүүд хүртэл биднийг Аврагчтай илүү адилхан болоход тусалсан зүйлс байсныг олж харахад сонирхолтой байхгүй гэж үү? Хэцүү харилцаа бүр нь илүү гүнзгий түвшинд буюу бурханлаг түвшинд6 хайрлаж сурах боломж юм.

Бид Аврагч руу эргэснээр энд сурахаар ирсэн зүйлсээ сурдаг. Тэдгээрийг заах хүчтэй хэрэгсэл болох гэр бүлийн харилцааг харахын тулд линзээ хол дээр нь тохируулж байгаад харцгаая.

Унасан дэлхийд төгс хань, төгс эцэг эх, хүү, охин, ач, зээ, зөвлөгч эсвэл төгс найз байх ямар ч боломжгүй; харин сайн хүн байх сая сая арга зам байдгийг хүлээн зөвшөөрцгөөе.7 Модны дэргэд байж, Бурханы хайрыг хүртэж, үүнийгээ хуваалцацгаая. Эргэн тойрныхоо хүмүүсийг өргөн дэмжсэнээр бид хамтдаа дээшилдэг.

Харамсалтай нь, жимс идсэн дурсамж хангалттай биш юм. Бид линзнийхээ байрлалыг сольж, тэнгэрлэг тоймтой холбогдох хүртлээ дахин дахин идэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл харанхуйг хөөн зайлуулахаар гэрлээр дүүрэн судруудыг нээж, хээвнэг залбирал маань хүчирхэг болох хүртэл өвдөг дээрээ сөгдөх хэрэгтэй. Ингэснээр зүрх сэтгэл маань зөөлөрч, бид Бурханы хардаг шиг харж эхэлдэг.

Энэ эцсийн өдрүүдэд бидний хийх хамгийн агуу ажил бол хайртай хүмүүстэйгээ буюу ёс бус дэлхийд амьдарч буй сайн хүмүүстэй хамт байх явдал юм. Бидний найдвар тэднийг үнэхээр хэн болохыг төдийгүй тэдний өөрсдийгөө хардаг арга барилыг өөрчилдөг. Мөн энэ хайрын линзээрээ тэд хэн болохоо харах болно.

Гэвч дайсан биднийг эсвэл хайртай хүмүүсийг маань хамтдаа гэртээ хариасай гэж хүсдэггүй. Бид цаг хугацаагаар болон хязгаарлагдмал тоотой жилээр хэмжигддэг гараг дээр амьдардаг учраас8 тэр биднийг байнга сандаргах гэж үздэг. Биднийг амьдралаа ойрын линзээр харах үед хурднаас илүү зүг чиг чухал гэдгийг ойлгоход хэцүү байдаг.

“Хурдан явахыг хүсвэл ганцаараа яв. Хол явахыг хүсвэл хамтдаа яв”9 гэдгийг санаарай. Бидний шүтдэг Бурхан цаг хугацаанд баригддаггүй нь талархууштай. Тэр бидний хайртай хүмүүсийг үнэхээр хэн гэдгийг, биднийг үнэхээр хэн бэ гэдгийг хардаг.10 Тиймээс Тэр биднийг бие биедээ тэвчээртэй хандана гэж найдан, бидэнд тэвчээртэй ханддаг.

Нэг нүд маань итгэлийн нүд, нөгөөх нь уйлдаг нүд байх үед, бидний түр зуурын гэр орон болох дэлхий маань уй гашуугийн арал мэт санагдах үе байдгийг би хүлээн зөвшөөрнө.11 Та нар ийм мэдрэмжийг мэдэх үү?

Би мягмар гарагт үүнийг мэдэрсэн.

Бид гэр бүлд маань гайхамшгуудыг амлах бошиглогчийнхоо итгэлтэй хандлагыг үүний оронд сонгож болох уу? Тэгж чадвал саад бэрхшээл ихэссэн ч бидний баяр баясгаланг мэдрэх чадвар нэмэгдэнэ. Бидний нөхцөл байдлаас үл хамааран, тойм нөлөөг одоо ч мэдэрч чадна гэж Тэр амлаж байна.12

Одоо итгэлийн нүдээр аливааг харж эхлэх нь энэ гараг дээр ирэхээс өмнө бидэнд байсан итгэл сэргэж байгаа эсвэл дахин ирж байгаа хэрэг юм. Энэ нь тодорхой бус цаг үеийг давж харж, “өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийх; мөн тэгээд бат зогсохыг”13 бидэнд зөвшөөрдөг.

Таны амьдралд яг одоо шийдэж чадахгүй байгаа, санааг чинь зовоосон ямар нэгэн хэцүү зүйл байна уу? Итгэлийн нүдээр хараагүй үед Бурхан аливаа зүйлийг хянах чадвараа алдсан мэт санагдаж болох юм. Энэ үнэн үү?

Эсвэл та энэ хэцүү үеийг ганцаараа туулна гэдгээс илүү их айж байж магадгүй. Тэгвэл энэ нь Бурхан таныг орхисон гэсэн үг. Энэ үнэн гэж үү?

Аврагч Өөрийн Цагаатгалын ачаар, танд тохиолдож буй ямар ч хар дарсан зүүдийг адислал болгон хувиргах чадалтай гэдгийг би гэрчилж байна. Тэрээр бид Түүнийг хайрлаж мөн дагахыг хичээснээр “бүх зүйл мөн [бидний] зовж зүдэрсэн бүх зүйл [бидний] сайн сайхны төлөө ажиллах болно”14 хэмээх “өөрчлөгдөшгүй гэрээний хамт” амласан байдаг. Бүх зүйл.

Бид гэрээний хүүхдүүд учраас энэ найдвар төрүүлсэн мэдрэмжийг одоо гуйж болно!

Бидний гэр бүл төгс биш ч гэсэн, би бусдыг хайрлах хайраа байнгын, хувиршгүй, ямар нэг нөхцөл тавилгүй хайрладаг болтол төгс болгож чадна. Энэ нь өөрчлөлтийг дэмждэг; өсөж хөгжих, Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих боломжийг олгодог хайр юм.

Бидний хайртай хүмүүсийг эргүүлэн авчрах нь Аврагчийн ажил. Энэ бол Түүний ажил бөгөөд Түүний цаг хугацаанд болно. Тэднийг гэртээ буцаж ирэх итгэл найдвар, зүрх сэтгэлтэй болгох нь бидний ажил юм. “Бидэнд [Бурханы] яллах эрх мэдэл, гэтэлгэх хүч байхгүй ч, Түүний хайрыг хэрэгжүүлэх эрх байгаа.”15 Бусдад бидний шүүлтээс илүү бидний хайр хэрэгтэй гэдгийг ерөнхийлөгч Нэлсон бас заасан. “Тэд [бидний] үг, үйлдлээс Есүс Христийн цэвэр хайрыг мэдрэх хэрэгтэй.”16

Хайр бол зүрх сэтгэлийг өөрчилдөг зүйл юм. Энэ нь хамгийн цэвэр ариун сэдэл бөгөөд бусад хүн үүнийг мэдэрч чадна. Бүгдээрээ 50 жилийн өмнө бидэнд өгсөн бошиглогчийн үгсээс зууран барьцгаая. “Хичээхээ больчихгүй л бол ямар ч гэр бүл алзахгүй.”17 Хамгийн ихээр, хамгийн удаан хугацаанд хайрладаг хүмүүс ялна гэдэгт эргэлзэх хэрэггүй!

Дэлхий дээрх гэр бүлүүдийн хувьд, бид ердөө л Бурханы бидний төлөө хийсэн зүйлийг хийж байгаа – явах замаа хүн өөрөө сонгоно гэдгийг мэдэж байгаа ч заасан зүг рүү маань явна гэж найдаж бид замыг нь заадаг.

Түүнчлэн тэднийг хөшигний нөгөө талд очиж, тэнгэрлэг гэр бүлийн хайранд ойртох үед18 энэ нь тэдний энэ дэлхийд байхдаа хэрхэн хайрлуулж байсныг санагдуулна гэж би итгэдэг.

Тэрхүү бүхэлд нь харах тойм линзийг ашиглаад, хайрладаг, хамт амьдардаг хүмүүсээ энэ үзэсгэлэнт дэлхий дээрх хамтрагчид болгон харцгаая.

Та бид үүнийг хийж чадах уу? Бид үүнийг хийж чадна! Бид тэвчиж, найдаж чадна! Бид модны дэргэд үлдээд, нүүрэндээ инээмсэглэл тодруулан жимснээс хүртэж, өөрсдийн нүдэн дэх Христийн гэрлийг хүмүүсийн хамгийн хүнд хэцүү цаг үедээ найдаж болох тулгуур нь болгож чадна. Тэд бидний царайнд гэрэлтэх гэрлийг хараад, түүнд татагдах болно. Тэгээд бид тэдний анхаарлыг хайрын болон гэрлийн эх булаг, “өглөөний гэрэлт од” Есүс Христэд дахин төвлөрүүлэхэд тусалж чадна.19

Энэ бүхэн бидний төсөөлж чадахаас хавьгүй дээр байх болно гэдгийг би гэрчилж байна! Есүс Христэд итгэх итгэлийн нүдээр бид эцэст нь бүх зүйл сайн сайхан болно гэдгийг харж, бүх зүйл одоо сайхан болно гэж мэдрэх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.