Ерөнхий чуулган
Христийн шашинтны хувьд намайг яагаад Христэд итгэдгийг та мэдэх үү?
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Христийн шашинтны хувьд намайг яагаад Христэд итгэдгийг та мэдэх үү?

Есүс Христ бүх хүн төрөлхтнийг бие махбодын үхлээс ангижруулж, Бурхантай мөнхөд хамт амьдрах боломжийг олгохын тулд зовж шаналж, амиа өгч бас амилах ёстой байсан.

Олон жилийн өмнө нэгэн орой би ажлаа тараад, Нью-Йорк хотоос Нью Жэрси рүү ердийн адил гэртээ харихаар автобусанд суулаа. Миний хажууд сууж явсан эмэгтэй компьютер дээр бичиж байсан зүйлийг минь анзаарчхаад, “Чи … Христэд итгэдэг юм уу?” гэж асуув. “Тийм ээ, би итгэдэг!” гэж би хариуллаа. Түүнтэй ярилцах зуураа би түүнийг Азийн сайхан орноо орхин, Нью-Йоркийн өрсөлдөөн ихтэй мэдээлэл технологийн салбарт ажиллахаар дөнгөж нүүж ирээд байгааг олж мэдсэн юм.

“Христийн шашинтны хувьд намайг яагаад Христэд итгэдгийг та мэдэх үү?” гэж би энгийнээр түүнээс асуулаа. Тэр мөн адил энгийнээр хариулж, намайг энэ талаар ярихыг хүссэн юм. Гэвч намайг ярьж эхлэх яг тэр мөчид үй түмэн бодол толгойд минь орж ирэв. Энэ бол Христийн шашны талаар ямар ч мэдлэггүй ч оюуны өндөр чадамжтай хүнд “яагаад” Христийн шашинтан гэдгээ тайлбарлах анхны тохиолдол минь байсан юм. Би зүгээр л “Есүс Христ миний гэм нүглийн төлөө өөрийн хүслээр зовж, амиа өгсөн болохоор Түүнийг дагадаг” гэж хэлж чадаагүй. “Есүс үхэх ёстой байсан уу? Хэрэв бид Бурханаас асуусан бол, Тэр биднийг нүглээс маань цэвэрлэж, зүгээр л уучилж чадахгүй байсан гэж үү?” гэж тэр гайхаж магадгүй.

Та хэдхэн минутад юу гэж хариулах байсан бэ? Та энэ талаар найздаа хэрхэн тайлбарлах байсан бэ? Хүүхэд, өсвөр үеийнхэнд хэлэхэд, та нар дараа нь эцэг эхээсээ болон удирдагчдаасаа “Есүс яагаад үхэх ёстой байсан бэ?” гэж асуугаарай. Ах эгч нар аа, та нарт үнэнээ л хэлье. Тухайн үед гадасны ерөнхийлөгч байсны хувьд Сүмийн сургаал, түүх, бодлого журмын талаар мэддэг гэж бодож байсан бүхнээс маань үл хамааран, бидний итгэлийн тухай энэхүү гол асуултын хариу санаанд минь тийм ч амархан орж ирээгүй. Тэр өдөр би мөнх амьдрал дахь хамгийн чухал зүйлст илүү их анхаарал хандуулахаар шийдсэн билээ.

Тэгээд би шинэ найздаа1 бидэнд бие махбодоос гадна сүнс байдаг ба Бурхан бол бидний сүнсний Эцэг гэдгийг хэлэв.2 Би түүнд энэ зуурдын дэлхийд төрөхөөсөө өмнө бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдарч байсныг мөн хэлсэн.3 Тэнгэрлэг Эцэг түүнд болон Өөрийн бүх хүүхдэд хайртай тул биднийг Өөрийнхөө алдар суут бие махбодтой адил бие махбодыг хүлээн авч,4 гэр бүлийнх нь нэгэн хэсэг байж,5 Өөртэй нь адилаар6 гэр бүлтэйгээ мөнх амьдралаар тааламжтай амьдрахын тулд Өөрийнх нь оршихуйд эргэн очих төлөвлөгөөг зохиосон юм.7 Гэвч бид энэ унасан дэлхийд хоёр том саадтай тулгардаг.8 (1) Бие махбодын үхэл буюу бидний бие махбодоос сүнс салах. Мэдээж, тэр эмэгтэй бид бүгд үхнэ гэдгийг мэдэж байсан. (2) Сүнслэг үхэл буюу Бурханаас тусгаарлагдах. Учир нь мөнх бус хүмүүний хувьд бидний гэм нүгэл, алдаа, дутагдал биднийг Түүний ариун оршихуйгаас хөндийрүүлдэг.9 Тэр үүнийг ч мөн ойлгож байсан.

Би энэ бол шударга ёсны хуулийн үр дүн гэдгийг түүнд тайлбарласан. Энэхүү мөнхийн хууль нь бидний гэм нүгэл бүрийн төлөө, Бурханы хууль болон үнэнийг зөрчсөний төлөө мөнхийн төлөөс төлсөн байхыг шаарддаг эсвээс бид хэзээ ч Түүний ариун оршихуйд эргэн очиж чадахгүй.10 Бурхан “шударга ёсыг үгүйсгэж чадахгүй,” ингэвэл шударга бус болно.11 Найз маань Бурхан нигүүлсэнгүй, хайраар дүүрэн бөгөөд бидэнд мөнх амьдралыг авчрахыг хүсдэг гэдгийг амархан ойлгож, хүлээж авсан.12 Би найздаа биднийг эсэргүүцэх муу муухай, худал хуурмагийн эх сурвалж болсон зальжин, хүчтэй дайсан байгааг ч хэлсэн.13 Тийм ч учраас хязгааргүй бурханлаг хүчит нэгэн биднийг энэ эсэргүүцэл, саад тотгороос аврах хэрэгтэй болсон юм.14

Тэгээд би “ … бүх ард түмнийг үлэмж баярлуулах”15 сайн мэдээг буюу “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм”16 гэсэн тэрхүү сайн мэдээг түүнтэй хуваалцсан. Би найздаа, Есүс Христ бол зовж шаналж, амиа өгч бас амилах ёстой байсан мөн Түүний хязгааргүй Цагаатгал нь бүх хүн төрөлхтнийг бие махбодын үхлээс ангижруулж,17 Түүнийг дагасан бүгдэд Бурхантай болон гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдрах боломжийг олгосон тэрхүү Аврагч гэдгийг гэрчлэн хэлсэн ба та бүгдэд ч мөн адил үүнийг гэрчилж байна.18 Мормоны Номд “Мөн Бурхан … үхлийг даван ялалтыг олно; мөн тэрээр Хүүд хүмүүний үрсийн төлөө өмгөөлөл хийх хүчийг өгнө …; [нигүүлсэл ба] нинжин сэтгэлээр дүүргэгдсэн байна …; үхлийн хүлээсийг тасчиж, өөр дээрээ тэдний зөрчлүүдийг авч, тэднийг гэтэлгэн, мөн шударга ёсны шаардлагыг хангах буюу”19 хэмээн зарлан тунхагласан байдаг.

Есүсийг даган, мөнх амьдралыг хүлээн авахад шаардлагатай алхмуудыг Бурхан илчилсэн. Үүнийг Христийн сургаал гэж нэрлэдэг. Эдгээрт “Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэл, наманчлал, [Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм]-д хүртэх баптисм ба Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих зэрэг нь орно.”20 Найздаа би дээрх алхмуудыг хуваалцсан. Харин би Христийн сургаал Бурханы бүх хүүхдийг хэрхэн адисалдаг талаарх бошиглогч, дагалдагчдын заасан хэдэн аргыг энд хуваалцъя.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Христийн цэвэр сургаал бол хүчирхэг. Энэ нь үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийлдэг хүн бүрийн амьдралыг өөрчилдөг”21 гэж сургасан.

Ахлагч Дийтр Ф.Угдорф: “[Уг] Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь Христийн сургаалыг зоригтойгоор тунхагладаг [ба] [өсвөр үе]ийнхэн та нарыг [үүнд] үндэслэн сонгоход … урьдаг”22 гэж заажээ.

Ахлагч Дэйл Г.Рэнланд: “Бид номлогчдыг гэрээний зам дээр гарч мөн үлдэхийн тулд Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийг заадаг хүмүүсээсээ хүсдэгийн адил өөрсдөө ч мөн тийн үйлдэхэд урьж байна”23 гэж заасан.

Сүмийн нэгэн хэсэг болохоо мэдрэхгүй байгаа тэднийг Христийн сургаал хүчирхэгжүүлдэг. Яагаад гэвэл, энэ нь тэдэнд ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэнчлэн “Есүс Христ миний төлөө амиа өгсөн [мөн] намайг хайрладаг”24 гэдгийг баталдаг юм.

Эцэг эхчүүд ээ, хэрэв хүүхэд тань сургаалын зарчим эсвэл бошиглолын сургаалын талаар асуудалтай байдаг бол, Сүм эсвэл Сүмийн удирдагчдын эсрэг аливаа нэгэн хөдөлгөөн өрнүүлэх юм уу шүүмжлэхээс25 зайлсхийнэ үү. Эдгээр өчүүхэн, шашны бус хандлага нь та нарыг доош татаж, хүүхдийн тань урт хугацааны итгэлтэй байдалд хор хөнөөлтэй байж болно.26 Та эрхэм нандин хүүхдээ өмгөөлж, хамгаалан; хүү, охинтойгоо илүү ойр дотно байдаг мэт сайрхан ярьдаг. Гэхдээ эхнэр Жэйн, бид хоёр хувийн туршлагаасаа, яагаад бид бүгдэд Есүс Христ юунаас ч илүү хэрэгтэйг мөн Түүний баяр баясгалант сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг хайртай үр хүүхдэдээ заах нь тэднийг эдгээж, хүчирхэгжүүлдэг гэдгийг мэддэг. Эцэгтэй хамт тэдний жинхэнэ өмгөөлөгч болох Есүс рүү тэднийг эргэж хандуулцгаая. Дагалдагч Иохан “Христийн сургаал дор … байгчдад Эцэг ч, Хүү ч байна” гэж заасан. Тэгээд тэрээр “Хэн нэгэн нь та нар дээр ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол”27 хэмээн биднийг сэрэмжлүүлдэг.

Израилын төөрөлдсөн ард түмний өмнө, Мосегийн хүрэл могой босгосон цөлд саяхан Жэйн бид хоёр зочилсон юм. Их Эзэн хорт могойд хатгуулсан хүн бүрд гуулин могойг харах аваас эдгэрнэ гэж амладаг.28 Христийн сургаалыг бидний өмнө өргөснөөр Их Эзэний бошиглогч “үндэстнүүдийг эдгээхийн тулд”29 мөн адил зүйлийг хийж байна. Мөнх бус аглаг буйдад бид хазуулж, хордож, ямар ч зовлон бэрхшээл туулсан бай, эрт болоод эдүгээ цагийн хүмүүсийн адил мөн эдгэрэх байсан ч харамсалтайгаар “энэ нь тэднийг эдгээнэ гэдэгт … итгээгүйгээс … хараагүй” тэдгээр хүмүүстэй адил байхгүйг хичээцгээе.30 Мормоны Номд “Болгоогтун, … зам нь энэ; мөн хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр тийм өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй. Мөн эдүгээ болгоогтун, энэ нь Христийн сургаал”31 гэж батлан өгүүлдэг.

Нью Жэрсид тэр нэгэн орой, Есүс Христ болон Түүний сургаал яагаад бидэнд хэрэгтэй талаар хуваалцаж байхдаа би шинэ эгчтэй, найз маань шинэ ахтай болсон юм. Бид Ариун Сүнсний амар амгалан, баттай гэрчлэлийг мэдэрсэн. Би зүгээр л холбоо барих мэдээллээ хуваалцахыг бас энэ тухай номлогчидтой цааш үргэлжлүүлэн ярилцахыг түүнээс хүссэн. Тэр баяртайгаар хүлээн авсан.

“Иймийн тул, эдгээр зүйлийг газар дэлхийн оршин суугчдад мэдүүлэх нь хичнээн их чухал билээ”32 мөн ”Ариун Мессиагийн сайн үйл нигүүлсэл, мөн ач ивээлээр [мөн сургаалаар] биш болбоос нэг ч бие Бурханы дэргэд оршиж чадахгүй”33 хэмээн Мормоны номд тунхагладагчлан өөрийн гэр бүл, эргэн тойрныхонд Израилыг цуглуулахдаа бид хайрлаж, хуваалцаж мөн урьдаг. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Би найзынхаа нэрийг олон нийтэд зарлахгүй мөн зохиомол нэр ашиглахгүй байхыг сонгосон болно.

  2. Ром 8:15–17; Еврей 12:9; Сургаал ба Гэрээ 88:15-ыг үзнэ үү.

  3. Иеремиа 1:4–5; Сургаал ба Гэрээ 138:55–56; Абрахам 3:22–23, 26; Судруудын удирдамж, “Мөнх бус байдлын өмнөх амьдрал,” scriptures.ChurchofJesusChrist.org; “2-р хичээл: Авралын төлөвлөгөө,” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2019), 53-ыг үзнэ үү.

  4. 2-р хичээл: Авралын төлөвлөгөө,” Миний сайн мэдээг номло, 53-ыг үзнэ үү.

  5. Агуу аз жаргалын төлөвлөгөө, авралын төлөвлөгөө, гэтэлгэлийн төлөвлөгөө, гэх мэт олон янзаар эш татагддаг Эцэгийн төгс төлөвлөгөө нь мөнх бус амьдралд төрсөн хүн бүрийг гэр бүлийн нэгэн хэсэг байлгахаар зохион байгуулагдсан. Бүх гэр бүлийн нөхцөл байдал өв тэгш байдаггүй бас Эцэгийн хүүхдүүдээ гэсэн хайр, Түүний алсын хараатай яг таг нийцдэггүй мөн зарим нь эмгэнэлтэй нөхцөл байдалд байдаг нь мэдээж. Гэсэн хэдий ч бид Христийн сургаалаар амьдарснаар, Есүс Христ бидэнд Эцэгийн нигүүлсэнгүй, цогц төлөвлөгөөгөөр дамжуулан Өөрийн хүүхдүүдэд зориулсан бүх адислалыг хүлээн авахад тусалдаг. Мөн зүүлт тайлбар 6-г үзнэ үү.

  6. Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу амлалтуудын нэг бол Түүний бидэнд өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг болох “Бурханы оршихуйд гэр бүлээрээ үүрд хамт амьдрах” өргөмжлөл, мөнх амьдрал юм (Gospel Topics, “Мөнх амьдрал,” topics.ChurchofJesusChrist.org; мөн Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү). “Гэр бүл” гэдэгт эхнэр, нөхөр, хүүхдүүд мөн Христийн сургаалыг хүлээн авч үүний дагуу амьдарч байсан бидний нас барсан болон амьд төрөл саднууд багтдаг. Аль хэдийн нас барж, сүнсний дэлхийд байгаа, энэ амьдралд Христийн сургаалыг хүлээн авах боломжгүй байсан гэр бүлийн гишүүд сүнсний дэлхийд баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах зэрэг биднийг “эцсээ хүртэл тэвчих”-д тусалдаг бусад ёслолыг амьд сэрүүн төрөл саднаараа дамжуулан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмд хайр дүүрэн хүлээн авдаг. Нэмж хэлэхэд, мөнх амьдрал бол зөвхөн энэ дэлхийд гэрлэсэн хүмүүст өгсөн амлалт биш юм. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Сайн мэдээний гэрээнүүдийг итгэлтэй сахидаг хүн бүр мөнх оршихуйд орох боломжийг олж авах болно гэж судрууд болон хожмын үеийн бошиглогчид баталдаг” хэмээн заасан (“Христэд найдах нь,” Лиахона, 2021 оны 5-р сар; тодотгол нэмсэн). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, ерөнхийлөгч Баллард нараас үргэлжлүүлэн эш татав. “Өргөмжлөлийн адислалуудыг өгөх цаг хугацаа, арга зам илчлэгдээгүй байгаа ч тэдгээрийг өгөх нь баталгаатай” (“Христэд найдах нь,” тодотгол нэмсэн.) Ерөнхийлөгч Нэлсон: “Их Эзэний зам, цаг хугацаанд Түүний итгэлтэй гэгээнтнүүдэд ямар ч адислал боломжгүй байхгүй. Хувь хүн бүрийн зүрх сэтгэлийн гүн дэх хүсэл болон хийсэн үйлээр нь Их Эзэн шүүж мөн шагнах болно” хэмээн заасан (“Селестиел гэрлэлт,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган). Ерөнхийлөгч Өүкс: “Мөнх бус байдлын хамгийн гол дутагдлуудын ихэнх нь бидний Эцэгийн бүх зохистой хүүхдэдээ зориулсан аз жаргалын агуу төлөвлөгөөн дэх гүйцэд бус бүхнийг гүйцэлдүүлэх Мянган жилд зохих байр байрандаа орох болно” гэж тайлбарлажээ (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 75). Мөн зүүлт тайлбар 5-ыг үзнэ үү.

  7. Судруудын удирдамж, “Гэтэлгэлийн төлөвлөгөө”; мөн Gospel Topics, “Авралын төлөвлөгөө” болон “2-р хичээл: Авралын төлөвлөгөө,” Миний сайн мэдээг номло, 52–55, 58-ыг үзнэ үү.

  8. 2-р хичээл: Авралын төлөвлөгөө,” Миний сайн мэдээг номло, 54-ийг үзнэ үү.

  9. “2-р хичээл: Авралын төлөвлөгөө,Миний сайн мэдээг номло, 51–55-ыг үзнэ үү.

  10. “2-р хичээл: Авралын төлөвлөгөө,Миний сайн мэдээг номло, 51–55-ыг үзнэ үү.

  11. Мозая 15:27 Мозая 15:27; Бурханы шударга ёс, мөнхийн шударга ёсны тухай эшлэлүүд судруудад элбэг байдаг ч Алма 41:2–8 болон Алма 42-ыг онцлон үзнэ үү.

  12. Алма 42:14–24; Мосе 1:39-ийг үзнэ үү.

  13. “2-р хичээл: Авралын төлөвлөгөө,Миний сайн мэдээг номло, 51–55-ыг үзнэ үү.

  14. Алма 34:9–13; мөн Мозая 13:28, 34–35; 15:1–9; Алма 42:15-ыг үзнэ үү.

  15. Лук 2:10

  16. Иохан 3:16

  17. Хиламан 14:15–17; Мормон 9:12–14-ийг үзнэ үү.

  18. Зүүлт тайлбар 5; 6-г үзнэ үү.

  19. Moзая 15:8–9

  20. Номлогчийн хувьд миний зорилго юу вэ?,” Миний сайн мэдээг номло, 1; мөн “3-р хичээл: Есүс Христийн сайн мэдээ,” Миний сайн мэдээг номло, 63.

  21. Рассэлл М.Нэлсон, “Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, тодотгол нэмсэн.

  22. Дийтр Ф.Угдорф, “Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн,” Лиахона, 2022 оны 11-р сар; мөн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах удирдамж (2022), 4-ийг үзнэ үү.

  23. Dale G. Renlund, “Lifelong Conversion of Missionaries” (address given at the mission leadership seminar, June 25, 2021), 1, Church History Library, Salt Lake City.

  24. Д.Тодд Кристоффэрсон, “Нэгэн хэсэг нь байх сургаал,” Лиахона, 2022 оны 11-р сар; мөн Д.Тодд Кристоффэрсон, “Гэгээнтнүүдийн баяр баясгалан,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы сэтгүүлээс үзнэ үү.

  25. Иаков 4:11; Сургаал ба Гэрээ 20:54; Судруудын удирдамж, “Шүүмжлэх” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  26. Ahmad S. Corbitt, “Activism vs. Discipleship: Protecting the Valiant” (address given at the chaplains’ seminar, Oct. 2022), cdn.vox-cdn.com/uploads/chorus_asset/file/24159863/Brother_Corbitt_Chaplain_seminar.pdf; video: media2.ldscdn.org/assets/general-authority-features/2022-chaplain-training-seminar/2022-10-1000-activism-vs-discipleship-1080p-eng.mp4.

  27. 2 Иохан 1:9–10

  28. Тооллого 21:5–9-ийг үзнэ үү.

  29. 2 Нифай 25:20

  30. Aлма 33:20

  31. 2 Нифай 31:21

  32. “2021 Broadcast: Principles of Love, Share, and Invite,” broadcasts.ChurchofJesusChrist.org; мөн Гари И.Стивэнсон, “Хайрла, хуваалц, урь,” Лиахона, 2022 оны 5-р сар.

  33. 2 Нифай 2:8