Судрууд
Мормоны Ном


Иаковын НомНИФАЙН ДҮҮ

Бүлэг 7

Шерим Христийг үгүйсгэн, Иаковтай маргаж, тэмдэг шаардан, мөн Бурханаар цохигдов–-Бүх бошиглогчид Христийн мөн түүний цагаатгалын тухай ярьдаг—Нифайчууд өөрсдийн бүх өдрүүдийн турш бэдрэгсдийн амьдралаар амьдарч, зовлон зүдгүүрт төрөөд мөн леменчүүдээр үзэн ядагдав. Ойролцоогоор мэө 544–421 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор хэдэн жил улиран одсоны дараа, Нифайн хүмүүсийн дунд Шерим хэмээн нэрлэгдсэн нэгэн хүн ирэв.

2Мөнхүү улиран тохиох дор тэрээр хүмүүсийн дунд номлож, мөн Христ байхгүй хэмээн тунхаглаж эхлэв. Мөн тэрээр хүмүүсийг зусардсан олон зүйл номлосон ажгуу; мөн Христийн сургаалыг устгаж болохын тулд тэр үүнийг хийсэн ажээ.

3Мөн тэрээр хүмүүсийн зүрх сэтгэлийг зайцуулан дагуулж болохын тулд тэрээр шаргуу хөдөлмөрлөсөн, үүнийхээ хэрээр тэр олон зүрх сэтгэлийг зайцуулсан ажээ; мөн би, Иаков, ирэх ёстой Христэд итгэлтэй гэдгийг мэдсэний учир, тэрээр над дээр ирэх боломжийг ихэд эрэлхийлж байв.

4Мөн тэрээр эрдэмт нэгэн учир хүмүүний хэл ярианы төгс мэдлэгийг эзэмшсэн байв; иймийн тул, чөтгөрийн хүчний дагуу тэр ихээхэн зусардалтыг, мөн ярих ихээхэн хүчийг хэрэглэж чадсан ажгуу.

5Мөн эдгээр зүйлүүдийн талаар миний үзсэн олон зүйл мөн олон илчлэлт байсан хэдий ч, тэрээр миний итгэлийг гуйвуулахаар найдаж байв; учир нь би үнэхээр тэнгэр элчүүдийг харж, мөн тэд надад тохинуулсан билээ. Мөн түүнчлэн, надад чухам тэр үгийг ярьсан Их Эзэний дуу хоолойг цагаас цагт би сонссон; иймийн тул, би гуйвуулагдаж чадахгүй бөлгөө.

6Мөнхүү улиран тохиох дор тэрээр надад ирж, мөн ийм янзаар тэрээр надад ярьж, хэлсэн нь: Иаков ах аа, би тантай ярих боломжийг ихэд эрэлхийлэв; учир нь та сайн мэдээ, эсвэл Христийн сургаал гэж нэрлэх тэрнийг номлон, ихэд явдгийг тань би сонссон мөн түүнчлэн мэднэ.

7Мөн энэ хүмүүсийн олныг нь та зайцуулсан учир тэд Бурханы зөв замыг гажуудуулсан, мөн зөв зам болох Мосегийн хуулийг эс дагадаг; мөн Мосегийн хуулийг таны хэлдгээр одоогоос олон зуун жилийн хойно ирэх тэр хүнийг бишрэн шүтэхэд зориулан өөрчилдөг. Мөн эдүгээ болгоогтун, би, Шерим, энэ бол Бурханыг доромжилсон хэрэг гэдгийг танд мэдэгдэж байна; учир нь нэг ч хүн ийм зүйлийг эс мэднэ; учир нь болох зүйлийг тэр хэлж эс чадна. Мөн иймэрхүү маягаар Шерим миний эсрэг маргав.

8Гэвч болгоогтун, Их Эзэн Бурхан өөрийн Сүнсийг миний бодгальд юүлж, үүний хэрээр би түүний бүх үгсийнх нь тул түүнийг ичгүүрлэсэн бөлгөө.

9Мөн би түүнд хэлэв: Та ирэх Христийг үгүйсгэнэ үү? Мөн тэр хэлэв: Хэрэв Христ гэж байх аваас, би түүнийг үгүйсгэх нь үгүй; гэвч Христ байхгүйг гэдгийг би мэднэ, мөн байсан нь ч үгүй, бас хэзээ ч байх нь үгүй.

10Мөн би түүнд: Судруудад та итгэдэг үү? гэв. Мөн тэр, Тийм гэв.

11Мөн би түүнд хэлэв: Тэгвэл та тэдгээрийг ойлгодоггүй юм байна; учир нь тэдгээр нь үнэхээр Христийг гэрчилдэг. Болгоогтун, нэгээхэн ч бошиглогч тэдгээр нь энэхүү Христийн талаар л өгүүлснээс биш, юуг ч бошиглосон нь мөн бичсэн нь үгүйг би танд хэлнэ.

12Мөн үүгээр ч зогсохгүй–энэ нь надад үзүүлэгдсэн, учир нь би сонсож бас үзсэн; мөн энэ нь түүнчлэн надад Ариун Сүнсний хүчээр үзүүлэгдсэн болой; иймийн тул, хэрэв цагаатгал үйлдэгдээгүй аваас бүх хүн төрөлхтөн төөрөлдөх ёстойг би мэднэ.

13Мөнхүү улиран тохиох дор тэрээр надад хэлэв: Та тэгж сайн мэдэх түүгээр, Ариун Сүнсний хүчээр надад тэмдэг үзүүлээч.

14Мөн би түүнд хэлэв: Үнэн гэдгийг нь таны мэдэх зүйлд танд тэмдэг үзүүлэхийн тулд Бурханыг сонжих би хэн билээ? Гэсэн ч та үүнийг үгүйсгэдэг, яагаад гэвэл та чөтгөрийнх учраас тэр. Гэсэн хэдий ч, миний хүсэл гүйцэлдэх нь үгүй; харин хэрэв Бурхан таныг цохивол, тэр нь тэнгэрт мөн газарт хүчтэй түүний танд үзүүлэх тэмдэг болог; мөн түүнчлэн, тэр нь Христ ирэх болно гэсний тэмдэг буюу. Мөн, гүйцэлдсэн байг, минийх бус харин таны таалал Ай Их Эзэн минь.

15Мөнхүү улиран тохиох дор би, Иаков, эдгээр үгсийг ярьсны дараа, Их Эзэний хүч түүн дээр ирж, тэгээд тэр газарт унав. Мөнхүү улиран тохиох дор тэр олон өдрийн турш сувилуулсан бөлгөө.

16Мөнхүү улиран тохиох дор тэрбээр хүмүүст: Маргааш нэгдэн цугларцгаа, учир нь би үхэх болно; иймийн тул, би үхэхээсээ өмнө хүмүүст ярихыг хүсч байна хэмээв.

17Мөнхүү улиран тохиох дор маргааш нь олон хүн нэгдэн цугларсан байв; мөн тэрээр тэдэнд тодорхойгоор ярьж мөн тэдэнд өөрийн заасан зүйлүүдээ үгүйсгэв, мөн Христийг, мөн Ариун Сүнсний хүчийг, мөн тэнгэр элчүүдийн тохинууллыг хүлээн зөвшөөрөв.

18Мөн тэрээр чөтгөрийн хүчээр мэхлэгдсэн байснаа тэдэнд тодорхой ярив. Мөн тамын тухай, мөн үүрд мөнхийн тухай, мөн мөнхийн цээрлэлийн тухай тэрээр ярьсан бөлгөө.

19Мөн тэрээр хэлэв: би Бурханд худал хэлсний учир, уучлагдашгүй нүгэл үйлдлээ хэмээн айж байна би; учир нь би Христийг үгүйсгэж, мөн би судруудад итгэсэн хэмээн хэлсэн билээ; мөн тэдгээр нь үнэхээр түүнийг гэрчилдэг. Мөн би тийн Бурханд худлаа хэлсэн учир миний байдал аймшигтай байх болно хэмээн маш ихээр айж байна би; гэвч би Бурханд нүглээ хүлээсэн билээ.

20Мөнхүү улиран тохиох дор тэр тэдгээр үгсийг хэлээд тэрээр өөр юу ч хэлж чадсангүй, мөн түүний сүнс зайллаа.

21Мөн олон түмэн тэрээр бараг сүнс нь зайлж байхдаа эдгээр зүйлийг гэрчлэх болсонд, тэд үлэмж ихээр гайхан цочирдсон байв; үүний хэрээр Бурханы хүч тэдэн дээр доошлон ирж, мөн тэд газарт унатлаа тэгж давамгайлагдсан бөлгөө.

22Эдүгээ, энэ нь Иаков надад тааламжтай байв, учир нь тэнгэр дэх Эцэгээсээ би үүнийг хүссэн юм; учир нь тэрээр миний гуйлтыг сонсож мөн миний залбиралд хариулсан бөлгөө.

23Мөнхүү улиран тохиох дор Бурханы амар амгалан болон хайр хүмүүсийн дунд дахин сэргээгдсэн байв; мөн тэд судруудыг судалж, мөн ёс бус энэ хүний үгсийг дахин сонссонгүй.

24Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийг үнэний мэдлэгт дахин оруулах хийгээд сэргээхийн тулд олон арга сэдэгдсэн байлаа; гэвч энэ бүгд талаар өнгөрөв, учир нь тэд дайнууд болон цусанд баясдаг байв, мөн өөрсдийнх нь ах дүүс болох бидний эсрэг мөнхийн үзэн ядалтыг агуулдаг байв. Мөн тэд зэвсгийнхээ хүчээр биднийг устгахыг үргэлж эрэлхийлж байв.

25Иймийн тул, Нифайн хүмүүс өөрсдийн авралын Бурханд болон хаданд итгэж, мөн өөрсдийн зэр зэвсэг, мөн өөрсдийн бүх хүч чадлаар тэдний эсрэг бэхлэн хамгаалсан билээ; иймийн тул, тэд одоохондоо дайснуудаа ялан дийлэгсэд болсон бөлгөө.

26Мөнхүү улиран тохиох дор би, Иаков, өтөлж эхлэв; мөн энэ хүмүүсийн цэдэг Нифайн бусад ялтсууд дээр хадгалагдсан буй, иймийн тул, мэдлэгээ шавхсаны дагуу бичиглэснээ тунхаглав, би цаг хугацаа бидэнтэй хамт улиран одож, мөн түүнчлэн бидний амьдрал зүүдэнд байсан мэт улиран одож байна; учир нь бид ганцаардсан мөн чанд хүмүүс, бэдрэгсэд, Иерусалимаас хөөгдсөн, аглаг буйдад зовлон дунд төрсөн, түүнчлэн ах дүүсээрээ үзэн ядагдахын хэрээр дайн тэмцлийг өдөөгч болжээ хэмээн хэлснээр би энэхүү цэдгийг дуусгая; иймийн тул, бид өөрсдийн өдрүүдэд гашуудсаар байлаа.

27Мөн би, Иаков, булшиндаа удахгүй доош орох ёстойгоо ойлгов; иймийн тул, би хүү Иностоо хэлэв: Эдгээр ялтсуудыг авагтун. Мөн миний ах Нифайн надад зарлигласан зүйлийг би түүнд хэлсэн, мөн зарлигуудад дуулгавартай байхаа тэрээр амласан бөлгөө. Мөн би багахныг бичиглэсэн буй эдгээр ялтсууд дээрх бичиглэлээ төгсгөл болгоё; мөн уншигчид би сайн сайхныг хүсч, ах дүүсийн маань олон нь миний үгсийг унших болов уу гэж найдъя, Ах дүүс минь, Бурхан та нартай хамт байг.