Судрууд
Мормоны Ном


Иаковын НомНИФАЙН ДҮҮ

Бүлэг 4

Бүх бошиглогчид Христийн нэрээр Эцэгийг бишрэн шүтсэн билээ—Абрахам Исаакаар тахил өргөх гэсэн нь Бурхан мөн түүний Төрсөн Ганц хүүг дүрсэлсэн ажээ—Хүмүүн нь Цагаатгалаар дамжуулан Бурханд өөрсдийгөө нийцүүлэх ёстой—Иудейчүүд суурийн чулуунаас татгалзах болно. Ойролцоогоор мэө 544–421 он.

1Эдүгээ болгоогтун, улиран тохиох дор, Иаков, би, өөрийн хүмүүсийг үгэнд ихэд тохинуулсан, (мөн өөрсдийн үгсийг ялтсууд дээр сийлбэрлэхэд бэрхийн учир, би өөрийн үгсээс багахнаас бусдыг бичиж чадахгүй) мөн бид ялтсууд дээр бичсэн уг зүйлүүд хадгалагдан үлдэх ёстойг мэднэ;

2Гэвч ялтсууд дээрхээс бусад бидний бичсэн зүйлүүд юу ч байсан эрсдэж мөн алга болох учиртай; харин хүүхдүүддээ, мөн түүнчлэн хайрт ах дүү нартаа, бидний талаар эсвээс тэдний эцэг өвгөдийн талаарх мэдлэгийн бяцхан хэсгийг өгөх цөөн үгийг ялтсууд дээр бид бичиж чадна—

3Эдүгээ энэ зүйлд бид баясна; мөн бидний хайрт ах дүү нар болон хүүхдүүд маань тэдгээрийг талархсан сэтгэлээр хүлээн авна, мөн тэд харамсалгүйгээр бас зэвүүцэлгүйгээр харин баясгалантайгаар анхны эцэг эхийнхээ талаар мэдэж болох учир тэдгээрийг харах буюу хэмээн найдаж, эдгээр үгсийг ялтсууд дээр сийлэхээр бид хичээнгүйлэн хөдөлмөрлөж буй бөлгөө.

4Учир нь, бид Христийг мэдсэн, мөн түүнийг ирэхээс олон зуун жилийн өмнө түүний сүр жавхланг хүлээн авах найдлага бидэнд байсныг тэд мэдэж болно хэмээн, бид эдгээр зүйлийг энэ зорилтын учир бичиглэсэн болой; мөн зөвхөн бид ч бус, харин биднээс өмнө байсан бүх ариун бошиглогчид түүнчлэн түүний сүр жавхланд найдаж байсан ажээ.

5Болгоогтун, тэд Христэд итгэж мөн түүний нэрээр Эцэгийг шүтэн биширч байв, мөн бид түүнчлэн түүний нэрээр Эцэгийг шүтэн биширдэг бөлгөө. Мөн энэ зорилтын учир бид Мосегийн хуулийг дагадаг, энэ нь бидний сэтгэл зүрхийг түүнд хандуулдаг; мөн энэ шалтгааны улмаас энэ нь зөв шударга ёсны төлөө биднийг ариулсан, бүр энэ нь Бурхан болон түүний Төрсөн Ганц Хүүгийн дүрслэл болох аглаг буйдад Абрахам Бурханы зарлигуудад дуулгавартай байхын тулд хүү Исаакаараа тахил өргөх гэсний шалтгаан байсан бөлгөө.

6Иймийн тул, бид бошиглогчдыг судалж байв, мөн бидэнд олон илчлэлт болон бошиглолын суу билиг байв; мөн бид эдгээр олон нотолгоотой болсон учир найдлага олж, мөн итгэл маань гуйвшгүй болно, үүний хэрээр бид Есүсийн нэрээр зарлиглаж чадаад мөн модод, бас уулс, бас далайн давалгаа бидэнд дуулгавартай байв.

7Гэсэн хэдий ч, энэ нь түүний ач ивээл мөн хүмүүний үрсэд хандах түүний агуу их хүлцлээр бид эдгээр зүйлийг хийх хүчтэй гэдгийг бид мэдэж болохын тулд Их Эзэн Бурхан өөрсдийн маань сул доройг бидэнд үзүүлдэг болой.

8Болгоогтун, Их Эзэний ажлууд агуу хийгээд гайхамшигтай юм. Түүний нууцуудын гүн нь хичнээн танигдашгүй билээ; мөн хүмүүн түүний бүхий л замуудыг олж мэдэх нь боломжгүй. Мөн түүнд илчлэгдээгүй аваас ямар ч хүмүүн түүний замуудыг үл мэднэ; иймийн тул, ахан дүүс минь, Бурханы илчлэлтүүдийг бүү басамжил.

9Учир нь болгоогтун, дэлхийн гадаргуу дээр хүмүүн түүний үгийн хүчээр ирсэн юм, түүний үгийн хүчээр бүтээгдсэн тэрхүү дэлхийд шүү дээ. Иймийн тул, хэрэв Бурхан яриад дэлхийг тогтоож, бас яриад мөн хүмүүнийг бүтээж чадсан атал, Ай тэгвэл, яахан өөрийн зорилго мөн тааллын дагуу газар дэлхийд, эсвээс үүний гадаргуу дээрх мутрынхаа бүтээлд зарлиглаж чадахгүй байх билээ

10Иймийн тул, ах дүүс минь, Их Эзэнд зөвлөхөөр бус, харин түүний мутраас зөвлөгөөг авахаар эрэлхийл. Учир нь болгоогтун, тэрбээр мэргэн ухаанд, мөн шударга ёсонд, мөн агуу их нигүүлсэлд, өөрийн бүх ажлыг хамруулан зөвлөдгийг та нар өөрсдөө мэддэг шүү дээ.

11Иймийн тул, хайрт ах дүү нар минь, түүний Төрсөн Ганц Хүү, Христийн цагаатгалаар түүнд нийцсэн бай, тэгвэл Христэд байх амилуулалтын хүчээр та нар амилуулалтыг олж болно, мөн итгэлтэй байж, мөн түүнийг бие махбодид өөрийгөө үзүүлэхээс өмнө түүний сүр жавхлангийн сайн найдлагыг олж, мөн Бурханд Христийн анхны үр жимс хэмээн танилцуулагдах бөлгөө.

12Мөн эдүгээ, хайрлагдсан та нар, би эдгээр зүйлийг та нарт хэлж байгаад бүү гайхагтун; өөрөөр хэлбэл яагаад амилуулалтын мөн ирэх ертөнцийн мэдлэгт хамаарах Христийн цагаатгалыг ярихгүй мөн түүний төгс мэдлэгт хүрэхгүй байх билээ

13Болгоогтун, ах дүү нар минь, бошиглох тэрээр, хүмүүний ойлголтын тулд бошиглог; өөрөөр хэлбэл Сүнс хуурах нь үгүй, мөн үнэнийг хэлдэг. Иймийн тул, энэ нь үнэхээр тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь ярьдаг; иймийн тул, эдгээр зүйлүүд, бидний бодгалиудын авралын тулд бидэнд тодорхой үзүүлэгдсэн, билээ. Гэвч болгоогтун, зөвхөн бид эдгээр зүйлүүдийг гэрчилж байгаа бус; учир нь Бурхан түүнчлэн эртний бошиглогчдод тэдгээрийг ярьсан бөлгөө.

14Гэвч болгоогтун, иудейчүүд зөрүүд хүмүүс байв; мөн тэд тодорхой байдлын үгсийг басамжилсан билээ; мөн бошиглогчдыг алсан, мөн тэд ойлгож чадаагүй зүйлүүдийнхээ төлөө эрэлхийлсэн юм. Иймийн тул, уг зорилгоос алсуур хайснаас болсон тэр, харалганыхаа учир тэд унах ёстой нь зайлшгүй; өөрөөр хэлбэл Бурхан тэднээс өөрийн тодорхой байдлыг зайлуулан авч, мөн тэдний ойлгож чадахгүй тэрхүү олон зүйлийг тэдэнд илгээсэн ажээ, тэд үүнийг хүссэний учир буюу. Мөн тэд үүнийг хүссэн учир Бурхан үүнийг тэд бүдэрч болохын тулд хийсэн ажгуу.

15Мөн эдүгээ би, Иаков, бошиглолд Сүнсээр удирдагдан байв; өөрөөр хэлбэл надад байх тэрхүү Сүнсний нөлөөгөөр иудейчүүдийн бүдрэлийн улмаас, тэд дээр нь барьж болох чулуунаас мөн аюулгүй суурьтай байхаас татгалзах болно гэдгийг би ухаарч мэдсэн болой.

16Гэвч болгоогтун, судруудын дагуу, энэ чулуу нь иудейчүүд дээр нь барьж чадах тэр агуу их, мөн сүүлийн мөн цорын ганц тогтвортой суурь юм.

17Мөн эдүгээ, хайрт та нар минь, энэ нь булангийн тулгуур болох магадгүй тэр тогтвортой сууринаас татгалзсаны дараа яаж үүн дээр барих боломжтой байх билээ

18Болгоогтун, хайрт ах дүү нар минь, энэ нууцыг би та нарт дэлгэе; хэрэв ямар нэгэн шалтгаанаар би, Сүнсэн дэх өөрийн шийдэмгий байдлаас ухрахгүй, мөн та нарын төлөөх үлэмж зовнилынхоо учир бүдрэхгүй аваас буюу.