Судрууд
Мормоны Ном


Хиламаны Ном

Бүлэг 8

Хуйвалдсан шүүгчид Нифайн эсрэг хүмүүсийг турхирахаар эрэлхийлэв—Абрахам, Мосе, Зинос, Зинок, Эсиас, Исаиа, Иеремиа, Лихай, мөн Нифай бүгд Христийн талаар гэрчлэв—Ерөнхий шүүгч алагдсаныг Нифай мэдэгдэв. Ойролцоогоор мэө 23–21 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор Нифай эдгээр үгсийг хэлэхэд, болгоогтун, шүүгчид, түүнчлэн Гадиантоны нууц бүлэглэлд харьяалагдсан эрс болох тэд уурлаж, мөн тэд түүний эсрэг хашгирч, хүмүүст хэлсэн нь: Та нар яагаад энэ хүнийг тэрээр хийсэн хэргийнхээ дагуу яллагдаж болохын тулд баривчилж мөн түүнийг нааш авчрахгүй байгаа билээ

2Та нар яагаад энэ хүнийг харж, мөн энэ хүмүүсийн эсрэг мөн хуулийн маань эсрэг доромжлохыг нь сонсоно вэ

3Учир нь болгоогтун, Нифай тэдэнд хуулийнх нь гуйвуулгын талаар ярьсан байв; тийм ээ, бичигдэх аргагүй олон зүйлийг Нифай ярьжээ; мөн тэрбээр Бурханы зарлигуудын эсрэг юу ч ярьсангүй.

4Мөн тэдний харанхуйн нууц ажлуудын талаар тэрээр тэдэнд тодорхой ярьсан учир шүүгчид түүнд уурлаж байв; гэсэн хэдий ч, тэд өөрсдөө түүнд гар хүрч зүрхэлсэнгүй, учир нь хүмүүс тэдний эсрэг хашгиралдах болов уу хэмээн тэд айсан ажээ.

5Тиймийн тул тэд хүмүүст хашгирч, хэлсэн нь: Та нар яагаад энэ хүн бидний эсрэг эсэргүүцэн доромжлохыг тэвчнэв? Учир нь болгоогтун тэрээр энэ бүх хүмүүсийг, бүр устгалд буруушааж байна; тийм ээ, мөн түүнчлэн бид тэдний дотор эзлэх байргүй байхын тулд манай их хотууд биднээс булаан авагдах болно.

6Мөн эдүгээ энэ нь боломжгүйг бид мэднэ, учир нь болгоогтун, бид хүчирхэг, мөн хотууд маань агуу, тиймийн тул бидний дайснууд бидний дээр хүчгүй байх болно.

7Мөнхүү улиран тохиох дор тэд Нифайн эсрэг хүмүүсийг уурлуулахаар тийн өдөөж, мөн тэдний дунд зөрчилдөөнүүд үүсгэв; учир нь тэнд байсан зарим нь хашгирч: Энэ хүнийг орхи, учир нь тэрээр сайн хүн, мөн бид наманчлахгүй аваас түүний хэлж буй зүйлүүд гарцаагүй улиран тохиох болно;

8Тийм ээ, болгоогтун, бидэнд түүний гэрчилсэн бүх шийтгэлүүд бидний дээр ирэх болно; учир нь бидний алдсуудын талаар бидэнд тэр зөвөөр гэрчилснийг бид мэднэ. Мөн болгоогтун тэдгээр нь олон, мөн тэрбээр алдсуудыг маань мэддэгийн адил бидэнд тохиох бүх зүйлийг мэддэг бөлгөө.

9Тийм ээ, мөн болгоогтун, хэрэв тэрбээр бошиглогч биш байсан бол тэдгээр зүйлийн талаар гэрчилж чадахгүй байхсан.

10Мөнхүү улиран тохиох дор Нифайг устгахыг эрэлхийлсэн хүмүүс айдсынхаа учир албадуулагдсанаас, тэд түүнд гар хүрч зүрхэлсэнгүй; тиймийн тул заримын нүдэнд таалал олсноо хараад, тэрээр тэдэнд дахин ярьж эхлэв, үүний хэрээр тэднээс бусад нь айсан аж.

11Тиймийн тул тэрээр тэдэнд илүү ихийг ярихаар албадагдаж, хэлсэн нь: Болгоогтун, ах дүүс минь, Бурхан нэгэн хүнд, бүр Мосед, Улаан Тэнгисийн усыг цохих хүчийг өгсөн билээ, мөн тэдгээр нь нааш мөн цааш хуваагдаж, үүний хэрээр бидний эцэг өвгөд асан изриалчууд хуурай газар дээгүүр гарч ирсэн юм, мөн ус нь египетчүүдийн их цэргийн дээр хучин бууж мөн тэднийг залгисныг уншаагүй гэж үү

12Мөн эдүгээ болгоогтун, хэрэв Бурхан энэ хүнд ийм хүч өгсөн байхад, тэгвэл та нар яагаад өөр хоорондоо маргалдаж, мөн та нар наманчлахгүй аваас та нарын дээр ирэх тэр шүүлтүүдийн талаар би мэдэж болох хүчийг тэр надад өгөөгүй хэмээн хэлэх болов

13Гэвч, болгоогтун, та нар зөвхөн миний үгсийг үгүйсгэх биш, харин та нар эцэг өвгөдөөрөө яригдсан бүх үгсийг ч, мөн түүнчлэн энэ хүн болох Мосегийн, тийм агуу хүч өгөгдсөн түүний ярьсан үгсийг ч бас, тийм ээ, Мессиагийн ирэлтийн талаар түүний ярьсан үгсийг ч түүнчлэн үгүйсгэж байгаа хэрэг.

14Тийм ээ, тэрээр Бурханы Хүү ирнэ гэсэн цэдгийг үлдээгээгүй гэж үү? Мөн тэрээр аглаг буйдад гуулин могойг өргөсний адил, түүнчлэн ирэх тэр ч бас өргөгдөх болно.

15Мөн тэрхүү могойг харсан болгон амьдрах байсны адил, тэрчлэн Бурханы Хүүг итгэлтэйгээр мөн гэмшсэн сэтгэлтэйгээр харсан болгон, бүр мөнхийн болох тэрхүү амьдралаар амьдарч болох бөлгөө.

16Мөн эдүгээ болгоогтун, ганцхан Мосе бус, харин түүнчлэн түүний өдрүүдээс бүр Абрахамын өдрүүдийг хүртэлх бүх ариун бошиглогчид эдгээр зүйлийг гэрчилсэн юм.

17Тийм ээ, мөн болгоогтун, Абрахам түүний ирэлтийг харж, мөн баяр талархлаар дүүргэгдэж, баяссан юм.

18Тийм ээ, мөн болгоогтун би та нарт хэлье, зөвхөн Абрахам эдгээр зүйлийн тухай мэдсэн юм биш, харин Абрахамын өдрүүдээс өмнө Бурханы жаягаар дуудагдсан нь олон бөлгөө; тийм ээ, бүр түүний Хүүгийн жаягаар; мөн түүний ирэлтээс олон мянган жилийн өмнө ч, тэр ч байтугай гэтэлгэл тэдэнд ирэх болно гэдэг нь хүмүүст үзүүлэгдэж болохын тулд энэ нь байсан болой.

19Мөн эдүгээ бүр Абрахамын өдрүүдээс хойш эдгээр зүйлийг гэрчилсэн олон бошиглогч байсныг та нар мэдээсэй хэмээнэ би; тийм ээ, болгоогтун, бошиглогч Зинос зоригтойгоор гэрчилсэн билээ; үүнийхээ төлөө тэр алагдсан юм.

20Мөн болгоогтун, түүнчлэн Зинок, мөн түүнчлэн Эсиас, мөн түүнчлэн Исаиа, мөн Иеремиа, (Иеремиа бол Иерусалимын устгалын тухай гэрчилсэн бошиглогч билээ) мөн эдүгээ бид Иеремиагийн үгсийн дагуу Иерусалим устгагдсаныг мэднэ. Ай тэгвэл түүний бошиглолын дагуу, Бурханы Хүү яагаад ирэхгүй гэж

21Мөн эдүгээ та нар Иерусалим устгагдсан талаар маргах уу? Та нар Зедикаягийн хөвгүүд, Мюлекээс бусад нь бүгд алагдаагүй гэж хэлэх үү? Тийм ээ, мөн та нар Зедикаягийн үр удам бидэнтэй хамт буйг, мөн тэд Иерусалимын нутгаас гаргагдсаныг болгоох нь үгүй гэж үү? Гэвч болгоогтун, энэ нь бүгд бус—

22Тэрбээр эдгээр зүйлийн талаар гэрчилсэн учир бидний өвөг Лихай Иерусалимаас гаргагдсан билээ. Нифай, мөн түүнчлэн бидний бараг бүх эцэг өвгөд, бүр энэ цагийг хүртэл түүнчлэн эдгээр зүйлийн талаар гэрчилсэн юм; тийм ээ, тэд Христийн ирэлтийн талаар гэрчилсэн, мөн хойшдыг харж, мөн ирэх түүний өдөрт баяссан билээ.

23Мөн болгоогтун, тэр бол Бурхан мөн тэрээр тэдэнтэй хамт буй, мөн тэрээр өөрийгөө тэдэнд үзүүлсэн, тиймээс тэд түүгээр гэтэлгэгдсэн бөлгөө; мөн тэд ирэх зүйлийн учир түүнд алдар гавьяаг өгөх болно.

24Мөн эдүгээ, та нар эдгээр зүйлийг мэддэг мөн та нар худал хэлэхээс бусдаар тэдгээрийг үгүйсгэж чадахгүйн учир, тиймийн тул үүнд та нар нүгэл үйлдсэн, учир нь та нар, ийм олон нотолгоо хүлээн авсан хэдий ч эдгээр бүх зүйлийг эсэргүүцсэн тэр; тийм ээ, та нар бүр бүх зүйлийг хүлээн авсан, тэнгэр дэх зүйлүүд, мөн газар дээрх бүх зүйлийг аль алиныг нь, нэгэн гэрчлэгчийн адилаар тэдгээр нь үнэн болохыг хүлээн авсан билээ.

25Гэвч болгоогтун, та нар үнэнийг үгүйсгэж, мөн ариун Бурханыхаа эсрэг эсэргүүцсэн; мөн бүр энэ цагт, цэвэр бус юухан ч орж чадахгүй тэнд юу ч ялзардаггүй тэнгэрт өөрсдөдөө эрдэнэс хураахын оронд та нар шүүлтийн өдөрт өөрсдөдөө уур хилэнг овоолон бөөгнүүлэх юм.

26Тийм ээ, бүр энэ цаг үед ч та нар аллагуудынхаа мөн завхайрлынхаа мөн ёс бусынхаа учир үүрдийн устгалд боловсорч байна; тийм ээ, мөн та нар наманчлахгүй аваас энэ нь та нарт удахгүй ирэх болно.

27Тийм ээ, болгоогтун энэ нь эдүгээ үүдэн дээр чинь байна; тийм ээ, та нар шүүлтийн суудалд очиж, мөн үзэцгээ; мөн болгоогтун, шүүгч чинь алагдсан буй, мөн тэр цусандаа хутгалдан хэвтэж байгаа; мөн шүүлтийн суудалд суухыг эрэлхийлсэн дүүдээ тэрээр алагджээ.

28Мөн болгоогтун, Гадиантон мөн хүмүүний бодгалийг устгахыг эрэлхийлэх хилэнцэт нэгнээр үүсгэгдсэн та нарын нууц бүлэглэлд тэдний аль аль нь харьяалагддаг билээ.