Номын сан
Энэ Хүү хэн бэ?


Энэ Хүү хэн бэ?

Хоршил дуу буюу хоёр хэсэгтэй найрал дуу

Тайван

1Мариагийн өвөр дээр унтах

Манцуйтай энэ Хүү хэн бэ?

Түүнийг хоньчид харж хамгаална,

Тэнгэр элчүүд дуулж угтана.

Энэ, энэ Хүү бол Христ Хаан,

Хоньчид харж, тэнгэр элч дуулсан;

Энэ Хүү, Мариагийн Хүү,

Хурдан ирээд, Түүнийг магт.

2Бод малын тэжээлийн тэвшинд

Бяцхан Тэр юунд хэвтэнэ вэ?

Есүс нүгэлтнүүдийн төлөө

Эцэгээс чимээгүй гуйна.

Чиний, миний төлөө

Загалмайд Тэр зовж шаналсан;

Энэ Хүү, Мариагийн Хүү,

Биеллээ олсон Үгийг магт.

3Алт, гүгэл, мирийг Түүнд авчирч,

Ард, хаад ирж, Түүнийг бишир;

Хаадын Хаан аврал авчирна,

Хүмүүс Түүнийг дээдэлнэ.

Хамаг чангаар магтъя,

Эх нь бүүвэйн дуугаа аялж байна;

Христ мэндэлсэнд баясъя.

Энэ Хүү, Мариагийн Хүү юм.

Энэ Хүү, Мариагийн Хүү юм.

Үгийг Виллиам Ч.Дикс

Англи ардын дуу. Найруулан эмхэтгэсэн Салли Дэфорд

© 1991 by Sally DeFord. Бүх эрх хамгаалагдсан. Энэ дууг ашгийн бус зорилгоор гэртээ болон сүмд ашиглахаар хуулбарлан олшруулж болно. Энэхүү мэдэгдлийг олшруулсан хуудас бүрд оруулна уу.