Номын сан
Ариун тэр цэцэрлэгт


Ариун тэр цэцэрлэгт

Бодлогошронгуй

1Ариун тэр цэцэрлэгт би

Ач ивээлээр аврагдсан.

Гетсеманид сөгдөн Та

Миний төлөө залбирсан.

Миний төлөө залбирсан.

Гэмшсэн зүрхээ би өргөе;

Хүслийг тань өөрийн болгоё.

Гетсеманид сөгдөн Та

Миний төлөө залбирсан.

Миний төлөө залбирсан.

2Таны хүслээрээ өргөсөн,

Тарчилсан биеийг харсан.

Бүгдийн төлөө зовсон Та

Миний төлөө нас барсан.

Миний төлөө нас барсан.

Гэмшсэн зүрхээ би өргөе;

Хүслийг тань өөрийн болгоё.

Бүгдийн төлөө зовсон Та

Миний төлөө нас барсан.

Миний төлөө нас барсан.

3Аягыг би уруулдаа барьж,

Амиа өгснийг тань дурсаж,

Аврагч таныг хүндэтгэе.

Таныг одоо гэрчилье би.

Таныг одоо гэрчилье би.

Гэмшсэн зүрхээ би өргөе;

Хүслийг тань өөрийн болгоё.

Таны зовлон ийн төгсөг.

Таны төлөө амьдарна би.

Таны төлөө амьдарна би.

Үг, аяыг Тэмми Симистэр Робинсон

© 2003 Tammy Simister Robinson. Бүх эрх хамгаалагдсан. Энэхүү дууллыг ашгийн бус зорилгоор Сүм дээр болон гэр орондоо ашиглахаар хувилж болно. Энэ мэдэгдэл хэвлэсэн хувь бүр дээр байх ёстойг анхаарна уу.