Номын сан
Түүнд, Түүнд ирэгтүн


Түүнд, Түүнд ирэгтүн

Сэтгэлээсээ

1Биднийг хайрлан, Тэр бидэнд ирсэн.

Бүхний төлөө Тэр гараа сунгадаг;

Гашуудсаныг Тэр тайтгаруулж,

Гансрал, гунигийг давахад Тэр тусалдаг.

Түүнд, Түүнд ирэгтүн.

Түүнд ирцгээ.

Түүнээс суралц.

Тэр хүлцэнгүй даруу нэгэн билээ.

Түүнд, Түүнд ирэгтүн.

2Өндрөөс буун ирж, Хүний адил байж,

Өр зүрхний шаналал бүрийг туулсан

Тэр Өлсөж, цангасан нэгнийг ойлгож,

Өнчирч, туйлдсан зүрхийг эдгээж чадна.

Түүнд, Түүнд ирэгтүн.

Түүнд ирцгээ.

Түүнээс суралц.

Тэр хүлцэнгүй даруу нэгэн билээ.

Түүнд, Түүнд ирэгтүн.

3Шаналал зовлон бүрийг амссан Тэр

Шавь болон дагасанд тайтгарлыг хүртээнэ.

Номхон даруу итгэгчдийнхээ

Нүдийг нь нээж, нүглийг нь өршөөдөг.

Түүнд, Түүнд ирэгтүн.

Түүнд ирцгээ.

Түүнээс суралц.

Тэр хүлцэнгүй даруу нэгэн билээ.

Түүнд, Түүнд ирэгтүн.

Түүнд, Түүнд бүгд ирэгтүн.

Үг: Стивэн К. Жөүнс

Ая: Майкл Ф. Мүүди

Зохиогчийн эрх © 2016 Стивэн К.Жөүнс ба Майкл Ф.Мүүди. Бүх эрх хамгаалагдсан. Энэхүү дууг арилжааны бус зорилгоор сүмд болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан олшруулж болно.