Хөтөлбөрийн сургалт
Хичээл хуваарилах удирдамж боловсруулах сургалт


“Хичээл хуваарилах удирдамж боловсруулах сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2022)

“Хичээл хуваарилах удирдамж боловсруулах сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт

Зураг
Компьютер ашиглаж байгаа хүн

Хичээл хуваарилах удирдамж боловсруулах сургалт

Оршил

Семинарт бид Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарийг дагадаг. Ингэснээр семинар суралцагчдын гэртээ сурч буй зүйлд туслах үүрэг гүйцэтгэх юм. Хэдийгээр энэ арга семинарын суралцагчдын хичээлийг оновчтой болгосон ч орон нутгуудад болон хөтөлбөрүүдэд семинарын хөтөлбөрийг хэрхэн ашиглах талаар зарим зохицуулалт хийх шаардлага гардаг. Эдгээр зохицуулалт нарийн төвөгтэй байдаг учраас ихэнх тохиолдолд бүсийн удирдагч, зохицуулагч эсвэл хөтөлбөрийн удирдагчид хичээл хуваарилах удирдамжийг боловсруулах нь зүйтэй ба ингэснээр багш нар үүнийг хийх шаардлагагүй болдог. Багш нарт зориулсан эдгээр удирдамжийг боловсруулснаар тэдний цагийг хэмнэх болно. Гэсэн хэдий ч зарим багш таны өгсөн хичээл хуваарилах удирдамжийг тохируулан өөрчлөх шаардлагатай хэвээр байх болно.

Семинарын хичээл хуваарилах удирдамж боловсруулах зааварчилгаа

Төгс эзэмших сургаалыг эн тэргүүнд тавь

Та хичээл хуваарилах удирдамж боловсруулахдаа төгс эзэмших сургаалын хичээлүүдийг хэзээ товлохоо сайтар анхаарах хэрэгтэй. Төгс эзэмших сургаалын суралцах үйл ажиллагааг төлөвлөхөд дараах удирдамжууд чухал. Үүнд:

  • Сүнслэг мэдлэг олж авах 1, 2, 3-р хэсгийг хэзээ заахыг тодорхойл. Эдгээр хичээл нь суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг танилцуулдаг. Тэдгээрийг төгс эзэмших сургаалын судрын хэсгийн аливаа хичээлийг заахаас өмнө хичээлийн жилийн эхэнд заана.

  • Төгс эзэмших сургаалын судрын 24 хэсгийн хичээл болон тэдгээртэй холбоотой хам сэдвийн хичээлүүдийг семинар хичээллэх үеэр заадаг тул хичээл хуваарилах удирдамжид орсон эсэхийг шалга. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн ихэнх хичээл жилийн туршид семинар хичээллэж байх үеэр явагдана. Эдгээр хичээлийг Ирээд, Намайг дага гарын авлага дахь хамааралтай судрын багцыг судлах үетэй аль болох ойртуулан товлох нь зүйтэй. Семинарын хичээл байхгүй үед суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсгийн ямар хичээлийг алгасахыг тодорхойл. Эдгээр хичээлийг төгс эзэмших сургаалын давтлагатай долоо хоног руу шилжүүлж, давтлагын оронд заа. Уг хичээлээс гадна тухайн судрын хэсэг анх танилцуулагдсан хам сэдвийн хичээлийг шилжүүлэхэд бас анхаар. Хам сэдвийн хичээлүүд семинарын багшийн гарын авлага дотор, төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээл бүрийн өмнө байрладаг. Энэ хоёр хичээлийг шилжүүлснээр төгс эзэмших сургаалын давтлага болон тухайн долоо хоногийн өөр нэг хичээлийг солих шаардлагатай болно гэсэн үг юм.

  • Төгс эзэмших сургаалын үнэлгээний давтлага болон үнэлгээний хуваарийг гарга. Суралцагчдад тухайн хичээлд харгалзах судрын хэсгүүдийг хэр сайн сурсныг үнэлэхэд туслах зорилгоор багш нар ангидаа улирлын эцсийн давтлага болон үнэлгээг удирдан явуулдаг. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын үнэлгээн дэх судрын хэсгүүдэд харгалзах бүх хичээлийг судалсны дараа хичээл хуваарилах удирдамжид “Төгс эзэмших сургаал: 1-р үнэлгээний давтлага”-ыг оруулж болно. Давтлагаас хойш ойролцоогоор долоо хоногийн дараа “Төгс эзэмших сургаал: 1-р үнэлгээ”-г төлөвлөж болно. Үүний адилаар суралцагчдыг төгс эзэмших сургаалын үнэлгээн дэх судрын хэсгүүдэд харгалзах хичээлүүдийг судалсны дараа хичээл хуваарилах удирдамжид “Төгс эзэмших сургаал: 2-р үнэлгээний давтлага” мөн “Төгс эзэмших сургаал: 2-р үнэлгээ”-г оруулан тохируулж болно.

  • Суралцагчид долоо хоног бүр төгс эзэмших сургаалтай холбоотой туршлага хуримтлуулж байгаа эсэхийг нягтал. Сүнслэг мэдлэг олж авах хичээл, төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээл, төгс эзэмших сургаалын үнэлгээний давтлага хичээл мөн төгс эзэмших сургаалын үнэлгээ байхгүй долоо хоногуудад төгс эзэмших сургаалын давтлагыг төлөвлө. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эсвэл сүнслэг мэдлэг олж авах хичээл байхгүй долоо хоног бүрийн хичээлд төгс эзэмших сургаалын давтлагыг семинарын багшийн гарын авлагад аль хэдийн оруулсан.

Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарийг дагаж мөрд

Хичээл хуваарилах удирдамжийг боловсруулахдаа ихэнхдээ Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарийг дагаж мөрд. Ирээд, Намайг дага долоо хоног тутмын хуваарьт төгс эзэмших сургаалын олон хэсгийг багтаасан, онцгой баялаг агуулгаар дүүрэн судрын зарим багц бий. Төгс эзэмших сургаалын туршлагыг долоо хоног бүр, ялангуяа баялаг судрын хэсгүүдтэй долоо хоногуудад тэнцвэртэй байлгах үүднээс судрын багцыг Ирээд, Намайг дага гарын авлагын хуваариас нэг долоо хоногийн өмнө семинар дээр суралцагчдаар судлуулж эхлэх эсвэл дараагийн долоо хоногт нь үргэлжлүүлэн суралцуулахаар хичээл хуваарилах удирдамжийг зохицуулж болно.

Гэхдээ ийм тохиолдол олон байж болохгүй. Суралцагчид ихэвчлэн Ирээд, Намайг дага гарын авлагаас гэртээ суралцаж байгаатай ижил судрын багцыг семинар дээр судлах ёстой.

Орон нутгийн сургуулийн хуваарийг тусгах, орон нутгийн хэрэгцээг хангах

Орон нутгийн сургуулийн амралт болон бусад амралтыг аль болох хичээл хуваарилах удирдамжид оруул. Орон нутгийн сургуулийн хуваарийн улмаас семинарын долоо хоног богиноссон тохиолдолд төгс эзэмших сургаалыг эн тэргүүнд тавихыг анхаар. Эдгээр долоо хоногт та хичээл хуваарилах удирдамжид өөр ямар хичээл оруулахаа сонгох хэрэгтэй. Та долоо хоног бүрийн тоймоос янз бүрийн хичээлийн зорилготой танилцах, эсвэл бүр суралцагчдад аль суралцах туршлага хамгийн сайн болохыг тодорхойлохын тулд хичээлүүдийг уншиж үзэх хэрэгтэй байж магадгүй юм.

Хичээл хуваарилах удирдамжийг боловсруулахдаа тухайн нутаг дэвсгэр эсвэл хөтөлбөрийн суралцагчдын хэрэгцээг анхаарч үз. Семинарын багшийн гарын авлагын эхэнд танилцуулах хичээлүүд байдаг ба тэдгээрийг хичээлийн жилийн үеэр хичээл хуваарилах удирдамжид тусгаж болно. Нэмж дурдахад суралцагчид багшийн гарын авлагад тусгагдаагүй бусад төрлийн сургалтын туршлагаас ашиг тус хүртэх боломжтой. Эдгээр туршлагад сүүлийн үед болсон Ерөнхий чуулганы талаар эргэцүүлэн бодоход эсвэл өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалтад бэлтгэхэд туслах хичээлүүд багтаж болно. Ийм төрлийн үйл ажиллагааг хичээл хуваарилах удирдамжид оруулж болно.

Судлахад туслах жишээнүүд

Хичээл хуваарилах удирдамж боловсруулахдаа эдгээр зааварчилгааг хэрхэн хэрэгжүүлэхийг харуулсан хоёр жишээг доор өгөв.

Зохицуулагч Андрэй Моралэс

Моралэс ахын семинарын хөтөлбөр зохицуулдаг бүсэд сургууль 3-р сарын 6-нд эхэлдэг. Тэрээр дээрх бүсийн багш нарт зориулж хичээл хуваарилах удирдамжийг бэлтгэж эхэлсэн ба ингэснээр тэд үүнийг хийх шаардлагагүй болох юм. Тэр аль долоо хоногт ямар судрын багцыг судлахыг мэдэхийн тулд Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарийг харж эхлэв. 3-р сарын 6-ны долоо хоногийн судрын багц нь Матай 9–10, Марк 5, Лук 9 гэдгийг тэр анзаарчээ. Семинарын багшийн гарын авлагын тухайн долоо хоногт дараах таван хичээл байгааг тэр харав.

Зураг
1-р зураг: Моралэс ахын хичээл хуваарилах удирдамж

Моралэс ах олон суралцагч семинарт шинээр элсэнэ гэдгийг ойлгож байгаа учраас Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлагын танилцуулга материалаас цөөн хичээл сонгон семинарыг эхлүүлэхээр шийдэв. Тэр “Шинэ Гэрээний оршил”, “Судар судлах нь” гэсэн хоёр хичээлийг сонгожээ.

Моралэс ахад энэ хоёр хичээлийг эхэнд нь заах болсон нь сайхан санагдаж байгаа ч эхний долоо хоногт өөр ямар хичээл төлөвлөх ёстойгоо шийдэж чадахгүй байв. Тэрээр тухайн долоо хоногт зориулсан долоо хоногийн тоймыг үзэж, хичээл тус бүрийн зорилгыг нягтлав. Суралцагчид Марк 5 дахь хоёр хичээлээс гайхалтай туршлага хуримтлуулна гэж бодож байгаа ч нөгөөтээгүүр төгс эзэмших сургаалыг танилцуулах хэрэгтэйгээ ухаарч байлаа. Тиймээс тэр “ Төгс эзэмших сургаалын оршил” хичээлийг нэмэв. Үлдсэн хоёр өдөрт тэр Марк 5 дахь хоёр хичээлийг оруулахаар шийджээ. Ингээд хичээл хуваарилах удирдамжийн эхний долоо хоног доорх байдалтай болов.

Зураг
2-р зураг: Моралэс ахын хичээл хуваарилах удирдамж

Моралэс ах дараагийн долоо хоногийн хуваарьт Матай 11:28–30 дахь төгс эзэмших сургаалын судрын хэсэг байгааг харав.

Зураг
3-р зураг: Моралэс ахын хичээл хуваарилах удирдамж

Суралцагчид Матай 11:28–30 дахь төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг үзэхээсээ өмнө сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сайтар ойлгох ёстой гэж тэр бодлоо. Тиймээс уг долоо хоногийн эхний хэсэгт сүнслэг мэдлэг олж авах тухай гурван хичээлийг бүгдийг нь оруулахаар шийдэв. Дараа нь хам сэдвийн хичээл болон Матай 11:28–30-д харгалзах төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг хуваарилав.

Зураг
4-р зураг: Моралэс ахын хичээл хуваарилах удирдамж

Дараагийн долоо хоногуудад тэрээр багшийн гарын авлагад заасан хичээлийн дарааллыг дагаж мөрдөхөөр шийдсэн ч цөөн хэдэн асуудалтай тулгарлаа. Моралэс ах Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарийг хартал суралцагчдыг зуны амралттай, семинарын хичээлгүй байх үеэр төгс эзэмших сургаалын дөрвөн өөр судрын хэсгийг судлах байсныг анзаарав. Моралэс ах Лук 2:10–12, Иохан 3:5, Иохан 3:16, Матай 5:14–16 гэсэн 4 төгс эзэмших сургаалын судрын хэсэг болон харгалзах хам сэдвийн хичээлүүдийг хичээл хуваарилах удирдамжид оруулах шаардлагатай болов. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын бүх судрын хэсэг болон тэдгээрт харгалзах хам сэдвийн хичээлүүдэд хамруулахын тулд тэр дараагийн хоёр долоо хоногийн хуваарийг хэрхэн өөрчилснийг хар.

Зураг
5-р зураг: Моралэс ахын хичээл хуваарилах удирдамж

Моралэс ах энэ хүртэл хичээл хуваарилах удирдамжийг боловсруулаад дуустал, дараагийн долоо хоногт Христийн амилсны баяр болохыг анзаарчээ. Ирээд, Намайг дага гарын авлагаас ялгаатай нь, семинарын багшийн гарын авлагад Христийн амилсны болон Христийн мэндэлсний баярын долоо хоногуудад эдгээртэй холбоотой ямар нэг агуулга оруулаагүй байдаг тул Моралэс ах уг долоо хоногт хүссэн хичээлээ төлөвлөх боломжтой болов. Тэрээр суралцагчдын зуны турш орхигдуулсан бусад хичээлийг оруулж болох байв. Моралэс ах уг долоо хоногт зуны амралтын үеэр үзэх ёстой байсан төгс эзэмших сургаалын үлдсэн хоёр судрын хэсгийг болон харгалзах хам сэдвийн хичээлүүдийг хуваарилахаар шийджээ. Түүнд өөр нэг хичээл оруулах өдөр үлдсэн ба үүндээ суралцагчдын үзэж амжаагүй танилцуулах материалаас хичээл нэмэхээр шийдэв.

Зураг
6-р зураг: Моралэс ахын хичээл хуваарилах удирдамж

Моралэс ах төгс эзэмших сургаалын бүх судрын хэсгийн хичээл болон харгалзах хам сэдвийн хичээлүүдийг хичээл хуваарилах удирдамжид оруулж дууссан учраас одоо багшийн гарын авлагын хичээлүүдийн дарааллыг дагах болов. Зарим долоо хоногт сургууль амарч таардаг. Ийм долоо хоногуудад тэрээр төгс эзэмших сургаалын туршлагыг урьтал болгодог ба бусад өдрийн хичээлүүдийн аль нэгийг хичээл хуваарилах удирдамжид оруулахгүй байхаар шийддэг.

Зураг
7-р зураг: Моралэс ахын хичээл хуваарилах удирдамж

Моралэс ах хичээлийн эхний хагасын сүүлийн долоо хоногууд хүртэл энэ загварыг дагажээ. Хоёр долоо хоног үлдээд байсан учир тэр төгс эзэмших сургаалын давтлагын оронд “Төгс эзэмших сургаал: 1-р үнэлгээний давтлага” хичээлийг оруулав. Дараагийн долоо хоног нь хичээлийн эхний хагасын сүүлийн долоо хоног байсан тул “Төгс эзэмших сургаал: 1-р үнэлгээ”-г товлохоор шийдэв. Моралэс ах үнэлгээг долоо хоногийн эхээр төлөвлөсний учир нь суралцагчид үнэлгээ авах өдөр байхгүй эсвэл дахин өгөх шаардлага гарч магадгүй байв.

Эчнээ семинарын захирал Стэйси Ричардс

Ричардс эгч болон түүний хариуцсан багш нарын хичээл заадаг бүсэд хичээлийн жилийн хоёрдугаар улирал 1-р сарын 3-аас 5-р сарын 27 хүртэл үргэлжилдэг. Дараа нь суралцагчид зуны амралтаар 8-р сарын 22 хүртэл чөлөөлөгддөг.

Ричардс эгч улирлын эхний хэсэгт багшийн гарын авлагын зохион байгуулалтаас нэг их ялгаагүй хичээл хуваарилах удирдамжийг боловсруулжээ. Гэтэл тэрээр Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарь болон сургуулийн хуваарийг харьцуулж үзтэл сургалтын хөтөлбөрийн эхний хагаст заахаар төлөвлөсөн төгс эзэмших сургаалын хоёр судрын хэсгийн хичээл зуны амралттай давхцаж байгааг анзаарав. Эдгээр нь Иохан 17:3, Лук 24:36–39 байв. Төгс эзэмших сургаалын нэг зорилго нь сургууль амарсан үед суралцагчдын үзээгүй хичээлийг шилжүүлэн заах явдал учраас Ричардс эгч энэ улирлын хичээл дээр эдгээр судрын хэсгийг оруулах өдөр хайж олохоор шийджээ. Мөн тэр суралцагчдыг зуны амралтаар явахаас өмнө “Төгс эзэмших сургаал: 1-р үнэлгээний давтлага” болон “Төгс эзэмших сургаал: 1-р үнэлгээ” хичээлүүдийг төлөвлөх хэрэгтэй гэдгийг мэдэж байв.

Эдгээр зохицуулалтыг хийхийн тулд тэр улирлын сүүлийн долоо хоногоос эхлэн хуваарилж эхэлсэн ба үнэлгээ, үнэлгээний давтлага, төгс эзэмших сургаалын хичээлүүд, тэдгээрийг дагалдах хам сэдвийн хичээлүүд гээд бусад хүссэн хичээлүүдээ хуваарилах боломжтой болох хүртлээ зоохоор шийдэв. Ричардс эгч улирлын сүүлийн долоо хоногт “Төгс эзэмших сургаал: 1-р үнэлгээ” хичээлийг заахгүй байхаар шийдсэний учир нь сургуулийн хуваарь уян хатан байдгаас болж тухайн долоо хоногт нэлээн хэдэн суралцагч ирэхгүй байх магадлалтай гэж үзэв. Тиймээс сүүлийн долоо хоногийг хуваарийн дагуу үлдээв.

Зураг
1-р зураг: Ричардс эгчийн хичээл хуваарилах удирдамж

Ричардс эгч “Төгс эзэмших сургаал: 1-р үнэлгээний давтлага” хичээлийг үнэлгээнээс өмнө заах ёстойг мэдээд үүнийг улирлын сүүлийн долоо хоногийн эхний хичээл, мөн үнэлгээг уг долоо хоногийн сүүлийн хичээл болгон оруулахаар шийдэв. Ингэснээр суралцагчид давтлагын дараагийн хэдэн өдрүүдэд сайн мэдэхгүй байж болох судрын хэсгүүдээ суралцах боломжтой байна гэж тэр боджээ.

Дараа нь тэр суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсгийн бүх хичээлийг судалсныхаа дараа давтлага хичээлийг үзэх нь хамгийн үр дүнтэй байна гэж шийдэв. Матай 22:36–39 гэсэн төгс эзэмших сургаалын хичээл болон холбогдох хам сэдвийн хичээлийг хамтад нь өмнөх долоо хоногийн сүүлийн өдөрт шилжүүлж, давтлага болон үнэлгээний хооронд хэд хоногийн зай үлдээснээр энэ зорилгоо биелүүлэх боломжтой болсон.

Зураг
2-р зураг: Ричардс эгчийн хичээл хуваарилах удирдамж

Дараа нь Ричардс эгч төгс эзэмших сургаалын хичээл Иохан 17:3-ыг хам сэдвийн хичээлийн хамт хичээл хуваарилах удирдамжид оруулах боломжийг олж харжээ. Уг нь эдгээр хичээлийг зуны амралтын үеэр заахаар төлөвлөж байсан. Долоо хоногийн үлдсэн өдрүүдийн хичээл бүрийн зорилгыг уншсаныхаа дараа тэр өөрийн бүс дэх суралцагчдад хамгийн хэрэгтэй гэж үзсэн гурван хичээлийг авч үлдэхээр сонгожээ. 4-р сарын 24–30-ны хоорондох долоо хоногт ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагагүй гэж тэр үзэв.

Зураг
3-р зураг: Ричардс эгчийн хичээл хуваарилах удирдамж

Ричардс эгч төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Лук 24:36–39 гэсэн ганц л хичээл үлдсэн гэдгийг мэдэж байлаа. Үүнийг ч мөн адил зуны амралтын үеэр заах байв. 4-р сарын 17–23-ны долоо хоногт байгаа төгс эзэмших сургаалын давтлага хичээлийг Лук 24 хичээлээр солих боломжтойг тэр анзаарлаа. Гэвч тэрээр хуваарийг үргэлжлүүлэн харж байгаад, Христийн амилсны баярын долоо хоногт ямар ч хуваарьтай хичээл байхгүйг харав.

Лук 24 гэсэн төгс эзэмших сургаалын хичээл болон үүнд харгалзах хам сэдвийн хичээл хамтдаа Христийн амилсны баярын долоо хоногт төгс зохицно гэдгийг мэдээд тэр үүнийг уг долоо хоногт оруулахаар шийджээ. Дараа нь Ричардс эгч зуны амралтын улмаас суралцагчдын үзэлгүй өнгөрөөх бусад хичээлийг харж, үүн дундаас түүний зааж чадах хамгийн чухал хичээлүүд нь Аврагчийн Гетсемани дахь зовлон зүдүүр, Түүний цовдлолт, Түүний Амилалтын гэрчүүдийн тухай заах хичээл гэж шийдэв. Тэр энэ хичээлүүдийг оруулснаар Христийн амилсны баярын долоо хоногийн хуваарь дуусав.

Зураг
4-р зураг: Ричардс эгчийн хичээл хуваарилах удирдамж

Ричардс эгч дээрх хичээлүүдийг сонгон оруулснаар төгс эзэмших сургаалыг эн тэргүүнд тавих, мөн Христийн амилсны баярын долоо хоногт Аврагчид анхаарлаа төвлөрүүлэх үнэ цэнтэй суралцах туршлагыг суралцагчдад олгож чадсан юм.

Улирлын үлдсэн хугацаанд тэрээр багшийн гарын авлагад заасан дарааллыг чанд мөрдөн хичээлүүдээ зохион байгуулав.