Хөтөлбөрийн сургалт
Семинарын хөтөлбөрийг эхлээд өөрийн болгох, дараа нь тохируулан өөрчлөх


“Семинарын хөтөлбөрийг эхлээд өөрийн болгох, дараа нь тохируулан өөрчлөх,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2022)

“Семинарын хөтөлбөрийг эхлээд өөрийн болгох, дараа нь тохируулан өөрчлөх,” Семинарын хөтөлбөрийн сургалт

Зураг
Суралцаж буй эмэгтэй

Семинарын хөтөлбөрийг эхлээд өөрийн болгох, дараа нь тохируулан өөрчлөх

Есүс Христийн сайн мэдээг заахад бэлдэх олон үр дүнтэй арга бий. Энэхүү бэлтгэлд Бурханы үгийг залбирч судлах, зааж буй хүмүүстээ Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөхөд нь хэрхэн хамгийн сайн туслахыг мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх зэрэг нь үргэлж багтдаг. Үүнийг гүйцэтгэхийн тулд Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарь дахь судрын багцыг судал. Энэ нь сургалтын хөтөлбөртэй танилцан хичээлээ бэлдэхэд тус болно. Уг хөтөлбөр нь танд судрын багц дахь амин чухал зарчмууд болон сургаалыг олж тогтооход, суралцагчдад Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг мэдэх, хайрлах, дагахад, мөн үр дүнтэй заах сүнслэг нөлөө бүхий загварыг мөрдөхөд туслах болно.

Семинарын хичээл бэлдэхдээ сургалтын хөтөлбөрийг ашиглах талаар Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн өгсөн дараах зөвлөгөөг тунгаан бод.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бид эхлээд өөрийн болгоод, дараа нь тохируулан өөрчилдөг. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийг заахдаа Сүнсийг дагаж, тохируулан өөрчилж чадна. Гэвч биднийг энэхүү уян хатан байдлын тухай ярих үед, өөрийн болгохын оронд шууд тохируулан өөрчлөх уруу таталт гарч ирдэг. Үүнийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Энэ нь үргэлж анхаарч байх асуудал. Гэхдээ эхлээд өөрсдийн болгоод, дараа нь тохируулан өөрчлөх нь зөв арга юм.

(“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Хичээлээ бэлдэхдээ сургалтын хөтөлбөрийг эхлээд өөрийн болгох, дараа нь тохируулан өөрчлөх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Зураг
Өөрийн болгох, тохируулан өөрчлөх хоёрын тодорхойлолт

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг сургалтын хөтөлбөрийг тохируулан өөрчлөх шаардлагатай байж болох зарим шалтгааныг ойлгоход бидэнд тусалсан.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Бидний хэрэглэж болохоос ч олон заах санаа, арга барил, ашиглаж болох холбогдох судрын эшлэлүүдийн санал байдаг. … Гэхдээ бид суралцагчдаа мэдлэг олж авахын тулд Их Эзэнээс асуухыг хүсдэг учраас тэдэнд үлгэр жишээ үзүүлэн адислах ёстой. Үүний тулд бид хөтөлбөрийг үг бүрчлэн уншиж болно. Бидэнд судрын эшлэл бүрийг олж, судлах цаг байхгүй байж болох ч Бурхан суралцагч бүрийг маань мэддэг. …

… Их Эзэн [суралцагчид] юу мэддэгийг, тэдэнд юу хэрэгтэйг төгс мэддэг. Тэр тэднийг мөн биднийг хайрладаг. Түүний тусламжтайгаар бид сургалтын хөтөлбөрөөс заах хүч чадлаа бүрэн ашиглах боломжтой хэсгүүдээс гадна тухайн өдөр ангид байгаа тэдгээр суралцагч дээр тэнгэрийн хүчийг буулгах хэсгүүдийг … сонгодог.

(“The Lord Will Multiply the Harvest” [evening with a General Authority, Feb. 6, 1998], ChurchofJesusChrist.org)

  • Хичээлийн материал доторх зүйлсийг тохируулан өөрчлөхөөсөө өмнө эхлээд өөрийн болгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • Сургалтын хөтөлбөрийг ашигладаг багш, ашигладаггүй багш хоёрын хувьд хичээлээ бэлдэх арга барил нь хэрхэн ялгаатай байж болох вэ?

Хичээлийг тохируулан өөрчлөхдөө анхаарах зүйлс

Хичээлийн материалыг өөрийн болгож, тохируулан өөрчлөхдөө анхаарах зарим асуултыг доор өгөв.

  1. Хичээлийн ерөнхий болон хэсэг тус бүрийн зорилго юу вэ?

  2. Сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийн санаа зорилго юу вэ? Миний тохируулан өөрчлөхөөр бодож байгаа зүйл үүнтэй нийцэж байна уу?

  3. Хичээлийг тохируулан өөрчлөхийг хүсэж байгаа миний шалтгаан юу вэ? Энэ нь зүгээр л хувийн сонголт уу, эсвэл өөрчлөлт нь суралцагчдад илүү сайн суралцах туршлага өгөх үү?

  4. Миний өөрчлөхийг хүссэн зүйл Ариун Сүнсний өдөөлттэй нийцэж байна уу?

Та дараах тохиолдолд хичээлийг тохируулан өөрчилж болох юм.

  • Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан Тэнгэрлэг Эцэгийн өдөөлтүүдийг дагах (Дьюб ахын жишээг үзнэ үү)

  • Суралцагчдын онцгой эсвэл өвөрмөц хэрэгцээ, чадвар, боломжит нөөцөд тохируулах (Дьюб ах, Рэйэс ах нарын жишээг үзнэ үү)

  • Хичээлийн зарим хэсгийг орон нутгийн нөхцөл байдал, соёлтой уялдуулах (Родригэз эгчийн жишээг үзнэ үү)

  • Суралцагчдад тулгарсан цаг үеийн асуудал, асуултуудад туслах (Дьюб ахын жишээг үзнэ үү)

  • Цаанаас өгсөн хичээлийн хэсгийн зорилгыг биелүүлэх илүү сайн арга замыг хайж олох (Ли ах, Мартин эгч нарын жишээнүүдийг үзнэ үү)

  • Сүмийн удирдагчдын өгсөн хамгийн сүүлийн үеийн заавар, эх сурвалжийг ашиглах. (Шмит эгчийн жишээг үзнэ үү.)

Судлахад туслах жишээнүүд

Родригэз эгч

Родригэз эгч “Матай 1:18–25; Лук 1:26–35” хичээлийг заахаар бэлдэж байв. Ангийн суралцагчид судруудад Есүсийн эх Мариагийн тухай юу заасныг мэдэхийг хүснэ гэдгийг тэр мэдэж байлаа. Тэдний амьдардаг хотын соёлд Мариагийн тухай хүчтэй сэтгэгдэл, өөр өөр итгэл үнэмшил бий. Тэр ч байтугай Бурханы эх учраас Мариаг олон хүн шүтэн биширдэг. Родригэз эгч сургалтын хөтөлбөрөөс хичээлийг судалж байхдаа судрууд болон Сүмийн удирдагчид Мариагийн талаар юу заасныг ойлгоход нь суралцагчдад туслах тохиромжтой хэсгийг хайв.

Хичээл дэх судлах үйл ажиллагааны нэгд Лук 1:30–35, Матай 1:18–23, Алма 7:10 дээрх Аврагчийн эцэг эх хэн байсан тухай сургаалыг хайж олоход суралцагчдыг урьсан байлаа.

Тиймээс Родригэз эгч суралцагчдыг Алма 7:10-ыг уншсаны дараа сургалтын хөтөлбөрт багтсан агуулга дээр дараах хоёр асуултыг нэмж, хичээлийг тохируулан өөрчлөхөөр шийдэв.

“Алма бидэнд Мариагийн тухай юуг ойлгоход тусалдаг вэ? Бид Мариаг болон судрууд дахь бусад итгэлтэй шавь нарыг хүндэлж, хайрладаг ч яагаад зөвхөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн биширдгийг ойлгоход Алма 7:11–13 хэрхэн тусалж байна вэ?

Ли ах

Ли ах “Иохан 1:1–16” хичээлийг заахаар бэлдэж байхдаа хичээлийн эхэнд дараах зөвлөмж болон хоёр асуултыг олж харав.

Ли ах ангид бөмбөг авчрах нь ямар зорилготой болохыг мэдэхийн тулд хичээлээ үргэлжлүүлэн уншлаа. Тэрээр Есүс Христ мөнх бус амьдралынхаа өмнө хэн байсан талаар илүү дэлгэрэнгүй мэдэх тусам дэлхий дээрх Түүний ажлын үнэ цэнийг илүү сайн мэдэрч чадна гэдгийг суралцагчдад ойлгуулахад туслах нь уг хичээлийн зорилго гэж тодорхойлов.

Суралцагчдыг энэ зорилгоо хамгийн үр дүнтэй биелүүлэхийг хүссэн учраас тэр тэдэнд хамгийн тохирохуйц, ангидаа авчирч болох зүйлийн талаар нэг хормын турш тунгаан боджээ. Ингээд тэрээр энгийн нэгэн хүзүүний зүүлт авч ирээд хичээлийг тохируулан өөрчлөхөөр шийдэв. Суралцагчдыг хүзүүний зүүлтийг хэр үнэ цэнтэй гэж бодож байгаагаа хуваалцсаны дараа, тэрээр зүүлтийг хэн хийсэн талаар болон зүүлтийн түүхийг мэдэх нь яагаад үүнийг бусдаас хавьгүй үнэ цэнтэй болгодгийг хуваалцахаар болов.

Мартин эгч

Мартин эгч “Үйлс 3” хичээлийг заахаар бэлдэж байхдаа Петр, Иохан хоёр Бурханы хүчээр суунги хүнийг эдгээж буйг дүрсэлсэн видеог үзүүлэхээр санал болгосныг анзаарав. Тэр видеог үзээд, үр нөлөөг нь биширчээ. Гэхдээ энэ долоо хоногт суралцагчид анги дээрээ гурван удаа видео үзсэнийг тэр бас мэдэж байгаа. Тэрээр видеоны цаад зорилгыг гүйцэлдүүлэх өөр арга замыг хайхаар шийдэв.

Тэр видео нь үндсэндээ тухайн түүхийг нэг бүрчлэн дүрслэн харуулсан байгааг анзаарав. Мөн уг видео нь юу болсон тухай үйл явдлыг уншихаас илүүтэйгээр суралцагчдад төсөөлөх боломжийг олгох зорилготой байж болох юм гэж тэр дүгнэжээ. Хичээлийг тохируулан өөрчлөхийн тулд тэрээр суралцагчдыг уг түүхэд юу гарч байгааг уншаад, жүжигчлэн үзүүлэхэд урихаар шийдсэн ба ингэснээр энэ нь суралцагчдад видеоноос түр завсарлага авч, идэвхтэй оролцохоос гадна тухайн үйл явдлыг төсөөлөн дүрслэхэд нь тус болно гэж үзэв.

Дьюб ах

Дьюб ах ирэх даваа гаргийн сургалтын хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ром номын хичээлийг заахаар чуулганы өмнөх баасан гарагт хичээнгүйлэн бэлджээ. Чуулганы үеэр бошиглогч тэдний бүсэд ойрын хугацаанд анхны ариун сүм баригдана гэж зарлахыг сонсоод тэр гайхширлаа. Түүний суралцагчдаас маш цөөхөн нь ариун сүмийг нүдээрээ харж байсан. Суралцагчид ариун сүмийн тухай ярихаар ангидаа яаран ирэхийг мөн олон нь энэ талаар асууна гэдгийг тэр мэдэж байв.

Залбирсныхаа дараа тэр бэлдсэн хичээлээ алгасаад, хам сэдвийн хичээл болох “1 Петр 3:18–22; 4:1–6” болон дагалдах төгс эзэмших сургаалын хичээл “1 Петр 4:6”-г даваа, мягмар гаргуудад заах Ариун Сүнсний өдөөлтийг мэдэрчээ. Хам сэдвийн хичээлийн зорилгыг “Энэ хичээл нас барагсдыг гэтэлгэх Аврагчийн ажилд туслах арга замуудыг судлахад туслах болно” гэж тодорхойлсон байсан учраас зөв шийдвэр юм шиг түүнд санагдав. Тэрээр энэхүү онцгой цаг үе бол суралцагчдад ирээдүйн ариун сүмд өвөг дээдсээ гэтэлгэхээр бэлдэхэд туслах хамгийн сайхан боломж гэж үзэж байлаа.

Дьюб ах даваа гаргийн хичээлд бэлдэж байхдаа суралцагчдад дараах сурсан зүйлээ хэрэгжүүлэх урилгуудын нэгийг өгөх ёстойг анзаарав.

Дьюб ах ихэнх суралцагч нь интернэт болон FamilySearch Family Tree аппликэйшныг ашиглах боломжгүй гэдгийг мэдэж байв. Тиймээс тэр энэхүү урилгыг ухаалгаар тохируулан өөрчилж, гэр бүлийнхэнтэйгээ гэр бүлийн бүлгийн мэдээллийг цаасан дээр бөглөж эхлэх, ирээдүйд баригдах ариун сүмд зориулан бэлдэж болох бусад гэр бүлийн нэрсийг хэрхэн судалж болох талаар тойргийнхоо ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхтэй ярилцах урилгыг өгөв.

Шмит эгч

Шмит эгч хоёр агуу зарлигийн тухай “Матай 22:34–40” хичээлийг судалсныхаа дараа хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үг уг хичээлд төгс зохицно гэдгийг санав. Хичээлийн нэг хэсэгт суралцагчдад бид Бурханыг хайрлах үед Тэр бидний зүрх сэтгэлийг бусдын сайн сайхны төлөө эргүүлнэ гэдгийг ойлгоход туслах зорилготой дээр үеийн мэдэгдэл байгааг тэр анзаарчээ. Тэрээр үүнийг дараах мэдэгдлээр орлуулахаар шийдэв.

Шмит эгч өнгөрсөн Ерөнхий чуулганы үг сургалтын хөтөлбөрийн хичээлд дурдсантай ижил зорилгыг гүйцэлдүүлнэ гэж үзэж байлаа. Түүгээр ч үл барам энэ нь өөрийгөө хайрлах гэж тэмцэж буй зарим суралцагчид Бурханыг хайрлах нь өөрсдийн үнэ цэнийг мэдрэхэд тусалдаг гэдгийг ойлгоход тустай гэж тэр мэдэж байв.

Рэйэс ах

Рэйэс ах “Илчлэл 15–19” хичээлийг судалж байхдаа, суралцагчдыг дараах гурван сонголтоос хоёрыг нь судлахад урьсан үйл ажиллагааг олж харав.

  • А сонголт: Тэнгэр элч нар ба гамшиг

  • Б сонголт: Ёс бус явдал ба Аврагчийн хүч

  • В сонголт: Хурганы гэрлэлт

Сонголт болгонд янз бүрийн асуулт, судрын эшлэл, үүнтэй холбоотой үйл ажиллагаанууд байв. Энэ үйл ажиллагааны зорилго нь Есүс Христ бидэнд эцсийн өдрүүдийн ёс бусыг даван туулахад тусалж чадна гэсэн зоримог зарчмыг ойлгоход нь суралцагчдад туслах явдал гэж Рэйэс ах мэдэрчээ.

Рэйэс ахад сонголтууд таалагдсан ч хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгээс дээрх зорилгыг биелүүлэхэд тусалсан дараах санааг олсон ба энэ нь суралцагчдад илүү хэрэгтэй гэж тэр бодов.

Рэйэс ах хичээлийн нэг хэсэг болгон 10 минутын хичээлийг уг нэмэлт санаан дээр үндэслэн бэлдэв. Дээрх хугацааг гаргахын тулд тэрээр хичээлийн үндсэн хэсэгт санал болгосон гурван сонголтоос зөвхөн нэгийг нь судлах урилгыг суралцагчдад өгөхөөр шийджээ.