Хөтөлбөрийн сургалт
Семинарын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө


“Семинарын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2022)

“Семинарын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө,” Семинарын хөтөлбөрийн сургалт

Зураг
Хүмүүс ярилцаж байгаа нь

Семинарын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө

Энэхүү сургалтын төлөвлөгөө нь семинарын шинэ багш нарт хөтөлбөрийн сургалтыг дуусгахад нь туслах зорилгоор зохицуулагч, хөтөлбөрийн удирдагчдад зориулан гаргасан зөвлөмжийг агуулдаг. Уг төлөвлөгөө багш нарт алхам алхмаар суралцахад нь туслах зорилготой ба ингэснээр тэдэнд хэт ачаалал өгөхгүй.

Бэлэн болсон үедээ сургалтыг дуусгахад нь туслахын тулд багш бүртэй ганцаарчилсан төлөвлөгөө гаргах талаар бодож үз. Багш нарыг эхлээд сургалтын хөтөлбөрийг сайтар дагаж мөрдөхөд урамшуулах нь зүйтэй. Тэд нэмэлт сургалтад хамрагдаж, сургалтын хөтөлбөрт тусгагдсан эх сурвалжуудтай илүү дэлгэрэнгүй танилцсанаар тэдний сургалтын хөтөлбөрөө сурагчдынхаа хэрэгцээнд тохируулан өөрчлөх чадвар өсөх болно.

Тэднийг зааж эхлэхээс өмнө

  • Багш нарыг Хураангуй удирдамж дээрх зааврыг уншиж, дагахад урь.

  • Тэднээс тухайн жилийн багшийн гарын авлагын оршлыг уншихыг хүс.

1–2 долоо хоногийн дараа

2–4 долоо хоногийн дараа

  • Тэднээс Төгс эзэмших сургаалын сургалтыг дуусгахыг хүс.

  • Суралцагчдад сургаалыг төгс эзэмшихэд нь хэрхэн туслах талаар тэдний асуултыг хэлэлцэх цаг гарга.

3–6 долоо хоногийн дараа

  • Тэднийг Үнэлгээний сургалтыг дуусгахад урь.

  • “Суралцахуйгаа үнэлэх” эсвэл төгс эзэмших сургаалын хичээлүүдийн үнэлгээний талаарх тэдний асуултыг хэлэлцэх цаг гарга.