Хүүхэд, өсвөр үеийнхэн
Амьдралынхаа бүхий л тал дээр өсөж хөгжихөд туслах санаанууд


“Амьдралынхаа бүхий л тал дээр өсөж хөгжихөд туслах санаанууд,” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж (2019)

“Амьдралынхаа бүхий л тал дээр өсөж хөгжихөд туслах санаанууд,” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж

Амьдралынхаа бүхий л тал дээр өсөж хөгжихөд туслах санаанууд

Дараах хуудаснуудад Аврагчийг дагаж, амьдралынхаа бүхий л тал дээр өсөж хөгжихөд чинь туслах санаанууд багтсан. Чи эдгээрийг заавал ашиглах шаардлагагүй бөгөөд чи өөрөө илүү сайн санаа гаргаж болох юм. Чи яг одоо юун дээр ажиллах талаараа залбир.

Чи нэмэлт санаануудыг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзээрэй.

Зураг
Сүнслэг, нийгмийн, бие махбодын, оюун санааны

Сүнслэг өсөлт хөгжилд туслах санаанууд

Чамд ямар санаанууд байгаа вэ?

Зураг
Залбирч буй өсвөр насны хүүхэд

Өдөр бүр Мормоны Номоос унш

Зураг
Судраас уншиж буй өсвөр насны хүүхэд

Өдөр бүр, цөөн хэдэн шүлэг ч бай унших зуршлыг бий болго.

Ариун сүмд ороход бэлд

Зураг
Ариун сүмд буй өсвөр насны хүүхэд

“Миний сайн мэдээний жишгүүд” хэсгээс суралцаж (63-р хуудас), үүний дагуу амьдран мөн бусдыг ийн үйлдэхэд урь.

Итгэлийн тунхгийг судал

Зураг
Тоолж буй өсвөр насны хүүхэд

Итгэлийн тунхгийг цээжилж (62-р хуудас), эдгээр нь юу гэсэн утгатай болохыг тайлбарла.

Залбирахаа сайжруул

Зураг
Өсвөр насны хүүхэд уншиж байгаа нь

Залбирахынхаа өмнө юунд талархаж байгаагаа мөн юунд тусламж авах хэрэгтэй байгаа талаараа бод.

Хүлээн авсан адислалуудынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт таларх

Зураг
Хянах жагсаалт

Талархдаг гурван зүйлээ бич. Өдөр бүр гурван шинэ зүйлийг бичихийг хичээ.

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахь

Зураг
Сүмийн гадаа байгаа гэр бүл

Хүндэтгэлийн өдрийг илүү онцгой өдөр болгохын тулд юуг хийж эхлэх болон юуг хийхээ болих хэрэгтэй гэдгээ шийд.

Хэн нэгэнд үйлчил

Зураг
Цэвэрлэж буй өсвөр үеийнхэн

Гэр бүлдээ болон сургууль дээрээ эсвэл сүм дээр хэн нэгэнд туслах арга замуудыг хайж ол.

Гэр бүлийн түүхийг хий

Зураг
Өвөө эмээ

Өвөө, эмээ, нагац, авга ах эгчдээ захиа бич. Тэднийг чиний насан дээр байх үеийнхээ түүхээс хуваалцахыг хүс.

Сайн мэдээг хуваалц

Зураг
Хүмүүс ярилцаж байгаа нь

Нэг найзтайгаа сайн мэдээний талаар ярилц. Найзыгаа сүмд эсвэл үйл ажиллагаанд ирэхийг урь.

Сайн мэдээг заа

Зураг
Хамтдаа уншиж буй гэр бүл

Судрын дуртай түүхээ гэр бүлийнхэндээ заа. Заахад туслуулахын тулд жүжигчлэн үзүүлэх юм уу зураг зур.

Хүүхдийн хэсгийн дууг дуул

Зураг
Гитар тоглож буй өсвөр үеийн хүүхэд

Гэр бүлийн гишүүнтэйгээ хамт дуул. Сайн дуу хөгжмийг сонсох нь чамд ямар мэдрэмж төрүүлдгийг анхаар.

Нийгмийн тал дээр өсөж хөгжихөд туслах санаанууд

Чамд ямар ямар санаа байна вэ?

Зураг
Залбирч буй өсвөр насны хүүхэд

Гэр бүлийн талаар суралц

Зураг
Хамтдаа алхаж буй гэр бүл

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг уншиж, ойлгож мэдсэн зүйлийнхээ талаар эцэг эхтэйгээ ярилц.

Гэр бүлийнхэндээ хайраа үзүүл

Зураг
Ширээ тойрон сууж буй гэр бүл

Гэр бүлийнхээ хүмүүсийн төлөө сайхан зүйл хий.

Бусдыг оролцуул

Зураг
Алхаж буй өсвөр үеийнхэн

Гадуурхан орхигдлоо гэж бодож болох эсвэл таны нөхөрлөл хэрэгтэй байж болох хэн нэгэнтэй цагаа өнгөрөөж, түүнд үйлчил.

Бусад соёл уламжлалын талаар суралц

Зураг
Тэмээн гөрөөстэй хамт байгаа өсвөр насны хүүхэд

Өөр бусад соёл уламжлалын талаар уншиж, өөр улсаас ирсэн хүмүүстэй ярьж эсвэл ойролцоох соёл урлагийн үйл ажиллагаа руу яв.

Хөршдөө үйлчил

Зураг
Хувцас эвхэж байгаа өсвөр насны хүүхэд

Орон нутагтаа, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахаар ямар нэгэн зүйлийг эцэг эх, удирдагчдын хамт хий.

Уучлал гуйж, бас уучилж сур

Зураг
Бэртсэн өсвөр насны хүүхэд

Хэн нэгэн уучлал гуйж эсвэл уучлах хэрэгтэй байгаа жишээнүүдийг жүжигчлэн үзүүл. Өөрийн бодлыг хэрхэн хуваалцаж, хариулах дадлага хий.

Орон нутгийнхаа талаар сурч мэд

Зураг
Шүүхийн гадаа байгаа өсвөр насны хүүхэд

Цагдаагийн газар, гал түймэртэй тэмцэх газар эсвэл өөр бусад орон нутагт үйлчилдэг газруудад оч. Тэдний юу хийдэг талаар мэдэж авч, үйлчлэлийнх нь төлөө таларх.

Шинэ найзтай бол

Зураг
Савлуур дээр байгаа өсвөр насны хүүхэд

Өөрийгөө шинэ хүүхдэд танилцуулж, уг хүүхдийг өөртэйгөө тоглоход урь.

Эелдэг үг хэл

Зураг
Баяр хөөртэй эможи

Хэн нэгнийг гунигтай биш, зөвхөн баяр хөөртэй болгох үгсийг хэлэх дадлага хий. Хэрвээ хэн нэг хүн өөртэй чинь бүдүүлэг муухай харьцвал чи юу гэж хэлж болох талаар ярилц.

Уураа хяна

Зураг
Хоёрдмол байдалд байгаа өсвөр үеийн хүүхэд

Ууртай үедээ тайвшрах дадлага хий. Жишээлбэл, гүнзгий амьсгаа ав, 10 хүртэл тоол эсвэл дуртай газраа байна гэж төсөөл.

Бусдыг найрсаг хүлээн ав

Зураг
Ярилцаж буй өсвөр үеийнхэн

Сургууль, хөрш эсвэл тойрог, салбар дээр өөрийгөө шинээр ирсэн хэн нэгэнд танилцуул. Энэ хүнд бусад хүнтэй танилцахад нь тусал.

Бие махбодын өсөлт хөгжилд туслах санаанууд

Чамд ямар ямар санаа байна вэ?

Зураг
Залбирч буй өсвөр насны хүүхэд

Хоол хийж сур

Зураг
Хоол хийж буй өсвөр үеийн хүүхэд

Эрүүл мэндэд сайн хоол, зууш бэлтгэхэд тусал. Үүнийг гэр бүл, найзуудтайгаа хуваалц.

Бие махбодоо эрүүл чийрэг болго

Зураг
Дасгал хийж буй өсвөр насны хүүхдүүд

Спорт, бүжиг, дасгал эсвэл гадаа тоглох зэрэг биеэ хөдөлгөх зүйлийг тогтмол хий.

Биедээ хүндэтгэлтэй ханд

Зураг
Шүдээ угааж, үсээ самнаж байгаа өсвөр үеийн хүүхэд

Биеэ өдөр бүр цэвэрхэн байлга. Тогтмол усанд ор. Өдөр бүр шүдээ угааж, үсэндээ анхаарал тавь.

Гэр орондоо анхаарал тавь

Зураг
Хогоо дахин боловсруулж буй өсвөр насны хүүхэд

Гэр орноо цэвэрлэж, чимэглэн, гадаах талбайдаа ажиллаж, гэрээ сайхан амьдрах газар болгоход туслах ямар нэгэн зүйлийг хий.

Өөрийн эзэмшдэг зүйлсэд анхаарал тавь

Зураг
Эд зүйлээ янзалж буй өсвөр насны хүүхэд

Өөрийн хэрэглэдэг зүйлсийг хэрхэн засах эсвэл хэрхэн арчлах талаар заахыг аав, ээжээсээ хүс.

Урлагийн шинэ чадварт суралц

Зураг
Зурж буй өсвөр насны хүүхэд

Зурж, будаж, үүнийгээ хайртай хэн нэгэндээ өг.

Дуу хөгжмийн шинэ чадварт суралц

Зураг
Гитар тоглож буй өсвөр үеийн хүүхэд

Дуу дуулж, ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглож эсвэл дуу удирдаж сур. Чадвараа гэр бүлийн үдэш эсвэл өөр үйл ажиллагаан дээр хуваалцах санал гарга.

Мэргэн ухааны үгийг дуулгавартай дага

Зураг
Зуушны талаар бодож буй өсвөр насны хүүхэд

Сургаал ба Гэрээ 89-ийг уншаад, таныг мэргэн ухааны үгийг сахих үед Тэнгэрлэг Эцэг юу амладгийг олж мэд. Үүнийг илүү сайн дагах талаар шийдвэр гарга.

Гадаа цагаа өнгөрүүл

Зураг
Ууланд авирч байгаа гэр бүл

Өөрийн эргэн тойрон дахь байгаль дэлхийг судалж мэдэхийн тулд гэр бүл, найз нөхөдтэйгөө алхаж эсвэл уул руу гар.

Авьяасаа хуваалц

Зураг
Бишгүүр тоглож буй хүмүүс

Ганцаардсан нэгэнтэй өөрийн авьяасыг хуваалц

Онцгой нөхцөл байдалд бэлтгэ

Зураг
Газрын зураг харж байгаа хүмүүс

Онцгой нөхцөл байдлын үед юу хийх талаар эцэг эх, удирдагчидтайгаа төлөвлөгөө гарга.

Оюун санааны өсөлт хөгжилд туслах санаанууд

Чамд ямар санаанууд байгаа вэ?

Зураг
Залбирч буй өсвөр насны хүүхэд

Аравны нэгийн талаар судал

Зураг
Аравны нэгээ төлж буй өсвөр насны хүүхэд

Аравны нэгийг төлөх нь яагаад чухал болохыг судал. Орлогынхоо арван хувийг Их Эзэнд өг.

Унших чадвараа нэмэгдүүл

Зураг
Ээж, охин хоёр уншиж байгаа нь

Шинэ сэдэвтэй ном унш, эсвэл өөрийн голдуу уншдагаас илүү зузаан ном унш.

Онлайнд хэрхэн илүү аюулгүй байх талаар суралц

Зураг
Компьютер хэрэглэж байгаа гэр бүл

Интернэт, эсвэл аппликэйшн хэрэглэх тухайд гаргасан гэр бүлийнхээ дүрэм журмыг жагсаан бич.

Ямар нэгэн шинэ зүйл сур

Зураг
Өсвөр насны хүүхэд уншиж байгаа нь

Өөрийн сонирхдог нэг зүйлийг сонгож, үүний талаар чадах бүхнээ сур.

Соёл урлагийн үйл ажиллагаанд оролц эсвэл үз

Зураг
Музейд байгаа хүмүүс

Өөрийн орон нутаг дахь музей, соёл урлагийн үйл ажиллагаанд оч. Өөрийн сурсан шинэ зүйлийн талаар найз нөхөд, гэр бүлтэйгээ ярилц.

Өөр өөр ажлын байрын талаар мэдэж ав

Зураг
Автомашин засаж байгаа хүмүүс

Өөрийн таньдаг хэн нэгний ажил дээр очиж, юу хийдгийг нь мөн эд зүйлс хэрхэн ажилладгийг мэдэж ав.

Өөрийн бахархан хүндэтгэдэг хүмүүсийн талаар мэдэж ав

Зураг
Хүмүүс ярилцаж байгаа нь

Энэ нь таны таньдаг хүн эсвэл сударт гардаг юм уу түүхэн хүн байж болно. Яаж тэр хүнтэй илүү адил болох талаар шийдвэр гарга.

Хэрхэн сайн сонголтуудыг хийх талаар суралц

Зураг
Хүснэгт, шалтгаан ба үр нөлөө

Бүх сонголт үр дагавартай байдаг бөгөөд үр дагаврууд нь таны хийсэн зүйлийн үр дүнд тохиодог зүйлс юм. Хэд хэдэн сонголт болон тэдгээрийн үр дагаврын жагсаалтыг гарга.

Ой тогтоолтоо сайжруул

Зураг
Бодож буй хүн

Дуртай судрын хэсэг, шүлэг эсвэл дууг цээжил.

Шинэ хэл сур

Зураг
Ухаалаг утас ашиглаж буй өсвөр насны хүүхэд

Өөр хэл дээр сайн байна уу гэх мэт ойр зуурын үгсийг хэлж сур. Боломжтой бол тэр хэлээр ярьдаг хүнтэй дадлага хий.

Түүх бич

Зураг
Бичиж буй өсвөр насны хүүхэд

Өөрийнхөө эсвэл гэр бүлийн гишүүний талаар түүх бич.