Хүүхэд, өсвөр үеийнхэн
Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм


“Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм,” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж (2019)

“Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм,” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж

Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм

Чи нэгэнтээ Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан бөгөөд Тэрээр бүх зүйлийг мэддэг, хүн бүрийг хайрладаг. Тэрээр чамайг Өөртэйгөө адилхан байгаасай гэж хүсдэг! Тэр чамд бие махбод, авьяас чадвар, сүнслэг бэлгүүдийг өгсөн. Тэрээр чамайг болон бүх хүүхдээ эдгээр бэлгийг олж илрүүлэн, хөгжүүлээсэй гэж хүсдэг. Тэр бидэнд аз жаргалтай байж, бусдыг адислахад туслах нэгэн төлөвлөгөөг өгсөн.

Зураг
Тэнгэр ба гэр бүлүүд

Чи дэлхий дээр тэнгэрээс ирсэн. Чи бол нэгэн гэр бүлийн хэсэг юм.

Зураг
Баптисм

Чи баптисм хүртэхдээ бас ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийг дагахаар гэрээ байгуулдаг.

Зураг
Гишүүний баталгаа

Чи гишүүнээр батлуулахдаа чамайг удирдах Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг.

Зураг
Сүмийн гадаа байгаа хүмүүс

Чи Есүсийн адил амьдрахыг сонгох үедээ баяр баясгалан, амар амгаланг олж чадна.

Зураг
Үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс

Чи суралцаж, өсөж хөгжиж чадна. Чи Есүсийн адил бусдыг хайрлаж, бусдад үйлчилж чадна.

Зураг
Есүс хүмүүст зааж байгаа нь

Тэнгэрлэг Эцэг чамд төгс үлгэр жишээ болгохоор мөн наманчлан, өөрчлөх боломжийг олгохоор Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн юм.

Зураг
Ариун сүмийн гадна байгаа гэр бүл

Чи Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт дахин амьдрахад туслах гэрээнүүдийг ариун сүмд байгуулж чадна.