Үйлчлэлийн номлогч
Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын захиас


Зураг
Христ амилсан, Ж.Көрк Ричардс

Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын захиас

Эрхэм хүндэт номлогч оо,

Мормоны Номд “Мөн болгоогтун, би та нарт эдгээр зүйлийг та нар мэргэн ухааныг сурч болохын тулд хэллээ; та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17) гэж заадаг. Бурхан таныг энэ үед чухал ажил гүйцэтгүүлэхийн тулд үйлчлэлийн номлогчоор дуудсан билээ. Бид таныг үйлчлэх хүсэлтэй байгаад туйлын их талархаж байна.

Бид таныг Есүс Христийн “үнэн дагалдагчид бүгд”-ийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан [залбирахад]” (Моронай 7:47) уриалж байна. Бид таныг Бурханы алдар суугийн төлөө авьяас, чадвараа хөгжүүлэхэд урьж байна. Таныг үйлчлэлийн номлогчийн хувиар Түүний хүүхдүүдэд үйлчлэх үед Тэр тэднийг адислахад тань туслах болно.

Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас таны үйлчлэлийг чиглүүлэх зорилгоор Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол гарын авлагыг гаргалаа. Бид танд үүнийг судалж, тодорхойлсон жишгүүдийн дагуу амьдрахыг зөвлөж байна. Эдгээр жишиг нь танд бие махбод, сүнслэг байдал болон сэтгэл санааны хувьд өөрийгөө хамгаалахад тусална. Эдгээр нь танд Есүс Христийн жинхэнэ шавь болж, өсөж хөгжин, Түүнтэй адилхан болоход туслах болно. Энэ жишгүүдээс тогтмол суралцаж, дагахыг хичээ. Хэрэв танд асуух зүйл байвал Их Эзэнээс тусламж хүсэн залбирч, шаардлагатай бол гадасны ерөнхийлөгч болон үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа зөвлөлд.

Бид таныг Их Эзэн Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчилж буй үйлчлэлийн номлогчийн хувьд жинхэнэ амар амгалан, баяр баясгаланг олоосой хэмээн залбирч байна.

Хайрлаж, талархан мэндчилсэн,

Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм