Үйлчлэлийн номлогч
6. Номлолоо дуусгах


“6. Номлолоо дуусгах,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол (2021)

“6. Номлолоо дуусгах,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлол

Зураг
Эммауст хүрэх зам, Ж.Көрк Ричардс

6

Номлолоо дуусгах

6.0

Оршил

Та чөлөөлөгдсөнийхөө дараа Есүс Христийн шавь, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүний хувиар үргэлжлүүлэн амьдрахад одооноос өөрийгөө бэлтгэ. Хэдийгээр таны үйлчлэлийн номлол дууссан ч та амьдралынхаа зорилгыг биелүүлэхээр үргэлжлүүлэх болно.

6.1

Холбоотой байх

Та номлолд үйлчилж байсан болон хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ, тухайлбал үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа үргэлжлүүлэн харилц. Өөрийн үг, үлгэр жишээгээр тэднийг дэмжиж, хүчирхэгжүүл. Тэдний амьдралын чухал үйл явдлуудад баяр хүргэ.

6.2

Номлолоо гүйцэтгэж дуусгах

Гадасны ерөнхийлөгч таныг чөлөөлөх хүртэл та номлогч хэвээрээ байх учраас тэр мөчийг хүртэл номлогчийн бүх жишгийг дагаж байх ёстой.

6.3

Номлолынхоо дараа үйлчлэх ба өсөж хөгжих

Та номлолоо дуусгаад, сайн мэдээний жишгийн дагуу үргэлжлүүлэн амьдар. Дараах зүйлд анхаарлаа хандуул. Үүнд:

  • Өдөр бүр залбирч, сайн мэдээг судал.

  • Гэрийнхээ тойрогт эсвэл ганц бие залуучуудын тойрогт явж, оролц.

  • Ариун сүмд үйлчлэх боломжуудыг эрэлхийл.

  • Бусдад үйлчлэх боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийл.

  • Институтэд эсвэл шашны боловсролын бусад ангид хамрагд.

  • Боловсрол эзэмших, сургалтад хамрагдах, хөдөлмөр эрхлэх боломжуудыг эрэлхийл.

Бага Алма амьдралынхаа сүүлчээр хамт үйлчилсэн номлогчидтойгоо уулзахдаа мэдэрсэн, Мормоны Номд дүрсэлдэг баяр баясгаланг мэдрэхийн тулд та тийнхүү амьдар.

“Мөн эдүгээ улиран тохиох дор Алма Гидеоны нутгаас урагш Мантайн нутгийн зүг аялж байх зуураа, болгоогтун, түүний гайхашралыг төрүүлсэн нь, тэрээр Зарахемлагийн нутгийн зүг аялан яваа Мозаягийн хөвгүүдтэй дайралдав. …

Тиймийн тул Алма ах дүүсээ хараад үлэмж баярлав; мөн түүний баяр хөөрийг илүүгээр нэмсэн нь, тэд Их Эзэний хувьд түүний ах дүүс хэвээрээ байсны учир болой; тийм ээ, мөн тэд үнэний мэдлэгт хүчтэй болсон байв; учир нь тэд зөв ойлголттой хүмүүс мөн тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.

Гэвч энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаа, мөн тэд зааж байхдаа Бурханаас хүлээн авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр тэд зааж байв” (Алма 17:1–3).