Бишопын зөвлөл
Цуглааны байрны барилга байгууламжтай холбоотой бусад мэдээлэл


“Цуглааны байрны барилга байгууламжтай холбоотой бусад мэдээлэл,” Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах (2021)

“Цуглааны байрны барилга байгууламжтай холбоотой бусад мэдээлэл,” Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах

Цуглааны байрны барилга байгууламжтай холбоотой бусад мэдээлэл

Урлагийн бүтээл

Цуглааны байр нь Есүс Христийг бишрэн хүндэтгэх орчныг бүрдүүлж, Түүнд итгэх гишүүдийн итгэлийг гэрчилдэг байвал зохино. Энэхүү гол итгэл үнэмшлийг харуулахын тулд Есүс Христийг дүрсэлсэн уран зургийг цуглааны байрны үүдний хэсэгт байршуулах нь зүйтэй. Үүдний танхимд үзүүлэн, мэдээллийн самбар, ширээ, тавиур зэрэг анхаарал сарниулах зүйлсийг байлгах ёсгүй. Есүс Христийг болон судрыг дүрсэлсэн, Сүмийн түүхийг илэрхийлсэн уран зургийг коридорт болон ангиудад байрлуулбал тохиромжтой.

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон орон нутгийн удирдагчид цуглааны байранд байрлуулахыг Сүмээс зөвшөөрсөн уран зургийн цуглуулгаас зургуудыг сонгодог. Шинэ уран зураг хэрэгтэй болбол барилгын албаны менежер уран зургийн цуглуулгын сэтгүүлийг удирдагчидтай хуваалцаж болно. Өөр эх сурвалжаас авсан уран зургийг ерөнхийдөө зөвшөөрдөггүй. Тусгай зөвшөөрлийг Барилгын албаны менежерээр дамжуулан хүсэж болно.

Урлагийн бүтээлүүдийг ариун ёслолын танхим дотор эсвэл баптисмын усан сангийн ойролцоо байрлуулж болохгүй. Хөшөө, баримал, дурсгалт зүйл, хананы зураг, шигтгэмэл зураг зэргийг барилгын дотор болон гадна талд байрлуулахыг зөвшөөрдөггүй. Энэ бодлого журам нь олон жилийн өмнө байрлуулсан урлагийн бүтээлүүдэд хамаарахгүй байж болно.

Хувилагч машин

Хувилагч машин худалдан авах асуудлыг орон нутгийн нэгжийн хэрэгцээнд тулгуурлан, бүсийн албаны удирдамжийн дагуу шийднэ. Барилгын алба нь гадасны болон цуглааны байрны материалын хангамжийн төвүүдэд зориулан хувилагч машинуудыг худалдан авах үүрэгтэй.

Үйлчилгээ эсвэл засвар хийх шаардлагатай үед орон нутгийн удирдагчид хэрэв үйлчилгээний гэрээтэй бол үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдоно. Гэрээ байхгүй бол орон нутгийн удирдагчид хуваарь, үйлчилгээний төлбөр хариуцсан барилгын албатай холбоо барина.

Цаас, хор зэрэг материалын нөөцийг орон нутгийн нэгжийн төсвийг ашиглан, нэгжүүд өөрсдөө авна.

Чимэглэл

Баярын үйл ажиллагаа, хуримын хүлээн авалт, үүнтэй төстэй үйл ажиллагааны үеэр барилгын дотор, гадна талд чимэглэлийг түр хугацаагаар байрлуулж болно. Ариун ёслолын танхимд ариун ёслолын үеэр цэцгээс өөр чимэглэл тавьж болохгүй. Аврагчийг бишрэн хүндэтгэхэд төвлөрөхийн тулд үүдний хэсэгт чимэглэл байрлуулахыг дэмждэггүй.

Чимэглэл нь даруу, үнэтэй биш байвал зохино. Тэдгээр нь галын аюулгүй байх ёстой. Галаас хамгаалах болон аюулгүй байдлын тухай орон нутгийн хууль дүрэм, захирамжийг ямагт баримтлах ёстой.

Онцгой байдлын үеийн харилцаа холбооны хэрэгсэл

Тойрог, гадаснууд онцгой байдлын үед ашиглахаар эсвэл цуглааны байранд суурилуулахаар хиймэл дагуулын утас эсвэл радио станцын тоног төхөөрөмжийг худалдан авах юм уу хандиваар хүлээн авах ёсгүй. Удирдагчид тодорхой тойрог, гадасны харилцаа холбооны хэрэгцээнд туслах хувийн тоног төхөөрөмжтэй хувь хүмүүсийг олж тогтоож болно.

Патриархуудад зориулсан тоног төхөөрөмж

Цөөн тохиолдолд патриарх компьютер ашиглах боломжгүй байж болно (жишээлбэл: патриарх өөрийн гэсэн компьютергүй эсвэл цуглааны байран дахь бичиг хэргийн ажилтны өрөөний компьютерыг ашиглах боломжгүй байх). Хэрэв тийм бол гадасны ерөнхийлөгч компьютер худалдан авахыг зөвшөөрч, барилгын албаны менежертэй холбогдон хүсэлтээ гаргаж болно. Гадас нь орон нутгийн нэгжийн төсвийн (ОННТ) санхүүжилтээр патриархуудыг аудио бичлэгийн төхөөрөмжөөр хангадаг.

Төлбөр хураамж

Гишүүд цуглааны байр эсвэл Сүмийн өмч хөрөнгийг хуримын хүлээн авалт, оршуулга, гэр бүлийн цугларалт, номлогчдын цугларалт, зөвшөөрөгдсөн урлагийн тоглолт эсвэл үүнтэй адил арга хэмжээнүүдэд ашиглахдаа төлбөр төлөхгүй мөн барьцаа өгөхгүй.

Туг далбаа

Орон нутгийн удирдамжийг дагаж байгаа нөхцөлд төрийн далбааг Сүмийн эзэмшил газарт мандуулж болно. Онцгой үйл явдлын үеэр төрийн далбааг Сүмийн барилга дотор байрлуулж болно. Эх оронч үзлээр төрийн далбааг шүтэн бишрэх байруудад байнга байрлуулахыг шаардах ёсгүй.

Гэрийн сургууль ба хүүхдийн цэцэрлэг

Сүм боловсролыг ихээхэн дэмждэг ч цуглааны байруудыг гэрийн сургууль, цэцэрлэг болгох эсвэл гэрийн сургуулийн үйл ажиллагааг явуулахад ашиглах ёсгүй.

Энэ бодлого журмыг чанд баримтлах нь аюулгүй байдлыг хангаж, Сүмийг татвар төлөх үүрэг хариуцлагад татан оруулахаас сэргийлэх болно.

Хиймэл дагуул ба видео төхөөрөмж

Сүмийн хиймэл дагуул, видео төхөөрөмжийг гадасны ерөнхийлөгчийн эсвэл бишопын зөвлөлөөс баталсны дагуу зөвхөн ашгийн бус зорилгоор, Сүмтэй холбоотой арга хэмжээнд ашиглана. Ашиглаагүй үед бүх төхөөрөмжийг цоожтой байлгана. Төхөөрөмжийг гэртээ эсвэл хувьдаа ашиглахаар сүмийн байраас авч явж болохгүй.

Дундын өмчийг ашиглах

Сүмийн дундын өмчийг ашиглахад зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд үүнд Сүмийн өмч рүү нэвтрэх орц гарц, хаалга, бусдын өмчийг ашиглах зөвшөөрөл, хил хязгаарын асуудал, дамжин өнгөрөхийг зөвшөөрсөн гэрээ хэлцэл орно.

Тэмдэг тэмдэглэгээ

Хэрэв гадасны ерөнхийлөгчид Сүмийн байрны тэмдэг тэмдэглэгээний талаар асуух зүйл байгаа бол барилгын албаны менежертэй холбогдоно.

Цас арилгагч

Шаардлагатай үед цуглааны байр бүрийг Сүмийн өмч болох хөдөлгүүрт цас арилгагч төхөөрөмжөөр хангана. Сүмийн гишүүд энэ төхөөрөмжийг цуглааны байрны ойролцоох явган хүний замыг цэвэрлэхэд ашиглаж болно. Удирдагчид энэ үүрэг даалгаврыг насанд хүрсэн, хариуцлагатай гишүүнд хариуцуулж, аюулгүй ашиглах аргачлалыг зааж өгнө.

Сүмийн ашиглагдаагүй өмч хөрөнгө

Сүмийн ашиглагдаагүй өмч хөрөнгийг бүсийн ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүй ашиглах ёсгүй. Зарим тохиолдолд Сүмийн ашиглагдаагүй өмч хөрөнгийг орон нутгийн гишүүд цэцэрлэг, ногооны талбайн зориулалтаар түр хугацаагаар ашиглаж болно. Асуух юм уу зөвшөөрөл хүсэх бол орон нутгийн барилгын албаны менежертэй холбогдоно уу.