Гарын авлагууд болон дуудлагууд
8. Ахлагчийн чуулга


“8. Ахлагчийн чуулга,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“8. Ахлагчийн чуулга,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Эрчүүд ярилцаж байгаа нь

8.

Ахлагчийн чуулга

8.1

Зорилго ба зохион байгуулалт

Мелкизедек санваар нь Бурханы хүүхдүүдийг Түүний оршихуйд эргэн очиход тусалдаг. Энэ нь “сүмийн сүнсний бүх адислалуудын түлхүүрүүдийг” атгадаг (Сургаал ба Гэрээ 107:18).

Мелкизедек санваар нь ахлагч, дээд прист, патриарх, дал, төлөөлөгч гэсэн албуудтай. Энэ бүлэгт ахлагчид, ахлагчийн чуулгын талаарх мэдээлэл орсон.

8.1.1

Зорилго

18 ба түүнээс дээш насны зохистой эрэгтэйчүүд Мелкизедек санваар хүлээн авч, ахлагчийн албанд томилогдож болно. Энэ албанд томилогдсон хүн Бурханы ажлыг гүйцэлдүүлэхээр Түүнд туслах ариун гэрээг байгуулдаг (Сургаал ба Гэрээ 84:33–44-ийг үзнэ үү).

Ахлагч бүр ахлагчийн чуулга хэмээн нэрлэгддэг зохион байгуулалттай санваартны бүлгийн нэг хэсэг юм. Ахлагчийн чуулгын гишүүд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар хамтран ажилладаг. Тэд бусдад үйлчилж, санваарын үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг бэхжүүлэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг.

8.1.2

Ахлагчийн чуулгын гишүүнчлэл

Тойрог бүр ахлагчийн чуулгатай байна. Чуулгад дараах ах нар орно. Үүнд:

  • Тойргийн бүх ахлагч.

  • Тойргийн ахлагч болох боломжтой бүх ах (8.4-ийг үзнэ үү).

  • Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөл, дээд зөвлөлд мөн патриархаар үйлчлээгүй бүх дээд прист. Эдгээр удирдагч гадасны дээд пристийн чуулгын гишүүд юм. Гадасны дээд пристийн чуулгын тухай мэдээллийг 6.2.1.1, 29.3.5-аас үзнэ үү.

Залуу эрэгтэй ахлагчид хараахан томилогдоогүй байсан ч 18 нас хүрээд ахлагчийн чуулгын цуглаанд сууж эхэлж болно. Тэр эцэг эх, бишоптойгоо зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргана. 19 нас хүрэхэд нь эсвэл их сургуульд суралцах, номлолд үйлчлэхээр гэрээ орхин явах зэргийн өмнө, хэрэв зохистой бол түүнийг ахлагчаар томилох ёстой. 10.6-г үзнэ үү.

18 нас хүрээгүй гэрлэсэн эрчүүд ахлагч болох боломжтой ах нар бөгөөд ахлагчийн чуулгын гишүүд юм.

18-аас доош насны гэрлээгүй эцэг эхийн тухай мэдээллийг 38.1.5-аас үзнэ үү.

8.1.3

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Орон нутгийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх

Зарим тойрогт маш олон идэвхтэй Мелкизедек санваартан байдаг. Ийм тойргуудын хувьд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ахлагчдын нэмэлт чуулгыг зохион байгуулж болно (Сургаал ба Гэрээ 107:89-ийг үзнэ үү). Чуулга бүр өөр өөрийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй байна. Боломжтой бол чуулга бүрд янз бүрийн нас, туршлагатай гишүүн байх ёстой.

8.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох

Бурхан бүх хүнийг Христэд ирэхэд мөн аврал, өргөмжлөлийн ажилд нь дараах байдлаар оролцоход урьдаг. Үүнд:

  • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах;

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх.

Ахлагчийн чуулгын удирдагчид Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь ах нарт туслах зорилгоор ням гаргийн цуглаан, үйл ажиллагаа, тохинуулал, үйлчлэл мөн бусад харилцан үйлчлэлийг төлөвлөнө. Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн гишүүд энэ ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар нэгдэн ажиллана.

Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын тухай нэмэлт мэдээлэл авах бол 1-р бүлгийг судална уу.

8.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

Ахлагчийн чуулгын удирдагчид Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахад нь гишүүдийг дэмжинэ. Тэд итгэлээ үйлдэл болгох, наманчлах, бие даах чадвараа хөгжүүлэх, ёслолууд хүлээн авах замаар Бурхантай гэрээ байгуулахыг онцолно. Эдгээр ёслолд ариун сүмийн хишиг хүртэх ёслол багтана. 1.2.1-ийг үзнэ үү.

8.2.1.1

Гэртээ сайн мэдээнээс суралцах

Гишүүд гэртээ сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах юм бол тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт улам гүнзгий хөрвөгддөг. Ахлагчийн чуулгын удирдагчид ах нарыг судраас болон амьд бошиглогчдын үгсээс, хувиараа болон гэр бүлтэйгээ хамт суралцахад урамшуулан дэмжинэ. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав болон бусад эх сурвалжийг суралцах явцдаа нэмж ашиглаж болно.

Гэр бүлийн үдэш нь гэр орондоо сайн мэдээнээс суралцах чухал арга зам юм. Гэр бүлийн үдшийг ихэвчлэн долоо хоног бүрийн ням гарагт эсвэл даваа гаргийн орой эсвэл өөр цагт хийж болно. Үүнд залбирах, сайн мэдээнээс суралцах, гэрчлэлээ хуваалцах, дуулах, хөгжилтэй үйл ажиллагаа явуулах зэрэг нь орно.

Зураг
Хамтдаа уншиж буй гэр бүл

8.2.1.2

Чуулгын цуглаан дээр сайн мэдээнээс суралцах

Ахлагчийн чуулга дараах зорилгоор ням гарагт цугларна. Үүнд:

  • Итгэлийг хүчирхэгжүүлэх;

  • Нэгдмэл байдлыг бэхжүүлэх;

  • Гэр орон, гэр бүлүүдийг бэхжүүлэх;

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд туслах төлөвлөгөө гаргах зэрэг болно.

Цуглааныг сарын хоёр, дөрөв дэх ням гарагт явуулна. Цуглаан 50 минут үргэлжилнэ. Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр цуглааныг төлөвлөнө. Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хөтлөн явуулна.

Цуглааныг залбирлаар эхлүүлнэ. Дараа нь ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн чуулгын аливаа ажлыг хөтлөн явуулна. Жишээлбэл: Чуулга нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох арга замуудын талаар хамтдаа зөвлөлдөж болно. Үүний дараа сайн мэдээг үр дүнтэй зааж, ярилцахад хангалттай цаг үлдээх ёстой.

Чуулгын цуглаан хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн нэг эсвэл хэд хэдэн үгийн сэдэвт төвлөрнө. Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл ярилцах захиасыг гишүүдийн хэрэгцээнд үндэслэн залбирч сонгоно. Хичээлийг баяжуулах зорилгоор дуулал дуулж болно. Цуглааныг залбирлаар дуусгана.

Нэмэлт мэдээллийг ComeFollowMe.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

8.2.1.3

Үйл ажиллагаа

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл үйл ажиллагаануудыг төлөвлөж болно. Эдгээр үйл ажиллагаа нь чуулгын гишүүдийг хүчирхэгжүүлж, хамтдаа үйлчлэх боломжийг тэдэнд олгоно. Ихэнх үйл ажиллагааг ням гараг эсвэл даваа гаргийн оройноос бусад цагт явуулна.

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч эдгээр үйл ажиллагааг хянана. Тэр эдгээр үйл ажиллагааг удирдан төлөвлөж явуулахыг зөвлөхөөсөө эсвэл чуулгын өөр гишүүнээс хүсэж болно (8.3.5-ыг үзнэ үү). Ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн төлөвлөх ажлынхаа хүрээнд үйл ажиллагааг бишоптой хэлэлцэнэ.

8.2.2

Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

Есүс Христийн дагалдагчдын хувьд ахлагчийн чуулгын гишүүд тусламж хэрэгтэй хүмүүст хайраар хүрч ажиллах үүрэгтэй. Тэд хувиараа мөн чуулгаараа тойрог, орон нутагтаа бусдад үйлчлэх арга замыг эрэлхийлнэ. JustServe.org боломжтой газруудад үүн дээр орон нутагт үйлчлэх боломжийг санал болгодог.

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн гишүүд хэрхэн тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах тухай нэмэлт мэдээллийг 22.6.2-оос үзнэ үү.

8.2.2.1

Тохинуулал

Тохинуулал гэдэг нь бусдын төлөө Аврагчийн адил санаа тавих явдал юм. Ахлагчийн чуулгын гишүүд чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөс тохинуулах үүрэг даалгавар авдаг. Нэмэлт мэдээллийг 21-р бүлгээс үзнэ үү.

8.2.2.2

Богино хугацааны хэрэгцээ

Тохинуулагч ах нар үйлчилж буй хүмүүсийнхээ хэрэгцээг ойлгож, хариу арга хэмжээ авахыг эрэлхийлнэ. Өвдөх, төрөх, нас барах, ажилгүй болох болон бусад нөхцөл байдалд орсон гишүүдэд богино хугацааны тусламж хэрэгтэй байж болно.

Хэрэгтэй бол тохинуулагч ах нар ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөс тусламж хүснэ. Бишопын зөвшөөрлөөр ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр ажлыг зохион байгуулах үйлчлэлийн зохицуулагчийг дуудаж болно (8.3.5-ыг үзнэ үү).

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг хоёр богино хугацааны хэрэгцээг шийдвэрлэх ажилд уялдаа холбоотой ажиллана (22.3.2-ыг үзнэ үү). Шаардлагатай бол бишоп мацгийн өргөлөөс тусламж үзүүлж болно.

Зарим газарт бишоп тусламж хэрэгтэй гишүүдэд хоол хүнс, бусад үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг бишопын захиалгаар хангах сонголт бий. Бишоп гишүүдтэй уулзах, захиалгын маягтыг бөглөх ажилд ихэвчлэн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийг томилдог. Гэхдээ тэр мөн ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийг томилж болно. Ерөнхийлөгч эзгүй бол Халамжийн нийгэмлэгийн эсвэл ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхийг томилж болно. Томилогдсон удирдагч бөглөсөн маягтаа бишопод өгч батлуулна.

Нэмэлт мэдээллийг 22.6.2-оос мөн Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан дахь “Халамжийн эх сурвалж”-аас үзнэ үү.

8.2.2.3

Урт хугацааны хэрэгцээ ба бие даах чадвар

Бишопын зохион байгуулалтаар ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл гишүүдэд урт хугацааны хэрэгцээнд нь мөн бие даах чадвараа хөгжүүлэхэд тусална. Тэд материаллаг, сүнслэг байдлын хувьд бие дааж зарчмуудыг заадаг. 22-р бүлгийг болон Gospel Library аппликэйшн дээрх “Бие даах чадвар”-ыг үзнэ үү.

Хэрэв хувь хүнд эсвэл гэр бүлд тусламж хэрэгтэй бол ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч хоёр бишопын удирдлага доор тэдэнд хэрхэн туслахаа хамтдаа хэлэлцэнэ (22.4-ийг үзнэ үү).

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч эсвэл өөр удирдагч хувь хүн, гэр бүлд Бие даах чадвараа хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад нь тусална. Тохинуулагч ах, эгч нар ч гэсэн төлөвлөгөөгөө гаргахад нь тусалж болно. Ихэнх тохиолдолд, ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн бусад гишүүн ямар нэгэн байдлаар тусалж чадах ур чадвар, туршлагатай байдаг. Тусламж үзүүлэх бүх хүн энэ талаарх мэдээллийг нууцална. Нэмэлт мэдээллийг 22.3.3, 22.8-аас үзнэ үү.

8.2.2.4

Тойргийн гишүүнийг нас барахад

Тойргийн гишүүнийг нас барахад ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд сэтгэлийн дэм, тусламж үзүүлнэ. Тэд бишопын удирдамжийн дагуу оршуулгын ажилд нь тусалж болно.

Боломжтой бол хишиг хүртсэн, нас барсан гишүүдийг ариун сүмийн хувцастай нь оршуулах юм уу чандарлана. Эрэгтэй хүний хувцсыг эхнэр нь эсвэл гэр бүлийнх нь хишиг хүртсэн эрэгтэй гишүүн өмсүүлж болно. Хэрэв нас барсан эрэгтэйг хувцаслах гэр бүлийн гишүүн байхгүй эсвэл байсан ч хувцаслахыг хүсэхгүй бол хувцаслах эсвэл уг үйлийг ахлуулахаар хишиг хүртсэн нэг эрэгтэйг урьж оролцуулахыг бишоп ахлагчийн чуулгын ерөнхийлөгчөөс хүсэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 38.5.8-аас үзнэ үү.

Оршуулгын дараа ч гэсэн ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд, тохинуулагч ах, эгч нар болон бусад хүн үргэлжлүүлэн сэтгэлийн дэм, тусламж үзүүлэх ёстой.

8.2.3

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

Мелкизедек санваартнууд бүх хүнийг Есүс Христийн сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад урих үүрэгтэй (Сургаал ба Гэрээ 53:3-ыг үзнэ үү). Тэд үүнийг сайн мэдээг хуваалцах, шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх, идэвх султай хүмүүст хүрч ажиллах замаар хийнэ.

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл зөвлөлийн хурал, чуулгын цуглаанаараа ах нар сайн мэдээний адислалуудаас хүртэхэд бүх хүнийг ямар арга замаар урьж болох талаар хэлэлцэнэ.

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч тойрог дахь гишүүн номлогчийн ажлыг удирдахад туслуулахаар ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилно. Тэр Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон нэг гишүүнтэй хамтран эдгээр ажлыг зохицуулна.

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн энэ гишүүн тойргийн номлолын удирдагчийн үүргийг гүйцэтгэж болно. Хэрэв бишопын зөвлөл тойргийн номлолын удирдагчийг дуудсан бол ерөнхийлөгчийн зөвлөлийн энэ гишүүн түүний ажлыг хянана. 23.5.1, 23.5.3-ыг үзнэ үү.

Тойргийн номлолын удирдагч долоо хоног тутмын зохицуулах хурлыг тэргүүлнэ. Тэр ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн байж болно. Энэхүү хурлын зорилго бол бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих ажлыг зохион байгуулах явдал юм. Эдгээр хуралд Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон гишүүд, тойргийн номлогчид, пристийн чуулгын туслах, Залуу эмэгтэйчүүдийн насаар хамгийн ахмад, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, мөн бүрэн цагийн номлогчдыг оролцуулна.

8.2.4

Гэр бүлүүдийг мөнхөд холбох

Мелкизедек санваартнууд гэр бүлүүдийг мөнхөд холбоход гишүүдийг дэмжинэ. Үүнд дараах ажлууд орно.

  • Ариун сүмийн хишиг хүртэх гэх мэт ёслолуудаар дамжуулан Бурхантай гэрээ байгуулах;

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хийх (1.2.4-ийг үзнэ үү).

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл зөвлөлийн хурал, чуулгын цуглаанаараа эдгээр ажилд ах нар ямар арга замаар оролцож болох талаар ярилцана.

Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд мөн ариун сүмд ариун нандин ёслолуудыг хүлээн авч, Бурхантай гэрээ байгуулах талаарх ойлголт, хүслээ нэмэгдүүлэхэд гишүүдэд туслах арга замыг төлөвлөдөг. Тэд ах нарыг боломжтой бол ариун сүмд тогтмол шүтэн бишрэхийг урамшуулдаг.

Ерөнхийлөгчийн зөвлөл нь чуулгын гишүүдийг гэр бүлийнхээ түүхийн талаар суралцахад урамшуулдаг. Тэд шинэ болон эргэн ирж байгаа гишүүд, саяхан томилогдсон ахлагчид болон шинээр дуудагдсан номлогчдод өвөг дээдсийнхээ нэрсийг олж, ариун сүмийн ёслолуудад бэлдэхэд нь тусалдаг.

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад туслах ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилно. Тэр Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон нэг гишүүнтэй хамтран эдгээр ажлыг зохицуулна.

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн энэ гишүүн тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийн үүргийг гүйцэтгэж болно. Хэрэв бишопын зөвлөл тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг дуудсан бол ерөнхийлөгчийн зөвлөлийн энэ гишүүн түүний ажлыг хянана. 25.2.2-ыг үзнэ үү.

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч ариун сүм, гэр бүлийн түүхийн зохицуулах хурлыг тэргүүлнэ (25.2.7-г үзнэ үү). Тэрээр ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн байж болно. Эдгээр хурлыг тогтмол хуралдуулна. Тэд мөн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон нэг гишүүн, пристийн чуулгын туслах, Залуу эмэгтэйчүүдийн ангийн насаар хамгийн ахмад ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн мөн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийг оролцуулна.

Зураг
Зураг харж буй эрчүүд

8.3

Ахлагчийн чуулгын удирдагчид

8.3.1

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба бишоп

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн шууд удирдлага доор ажилладаг. Тэрээр ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй тогтмол уулзаж, удирдамж заавар авч, үүрэгт ажлаа тайлагнана.

Түүнчлэн ахлагчийн чуулгын ерөнхийлөгч нь тойргийн тэргүүлэх албан тушаалтан болох бишопоос удирдамж авна. Тэд тогтмол уулзаж байна. Тэд тохинуулагч ах нарын үйлчлэл гэх мэт Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын төлөө гаргаж буй хүчин чармайлтын талаар ярилцана. Түүнчлэн тэд (1) тойргийн гишүүдийн өсөлт, хэрэгцээ, (2) ахлагчийн чуулгын цуглаан, хичээл, үйл ажиллагааны талаар ярилцана.

8.3.2

Дээд зөвлөлийн гишүүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь дээд зөвлөлийн нэг гишүүнийг ахлагчийн чуулгад өөрсдийгөө төлөөлүүлэн томилно. Түүний үүрэг хариуцлагыг 6.5-д тоймлосон.

8.3.3

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл

8.3.3.1

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг дуудах

Гадасны ерөнхийлөгч бишоптой зөвлөлдсөний дараа нэг ахлагч эсвэл дээд пристийг ахлагчийн чуулгын ерөнхийлөгчөөр дуудна.

Хэрэв нэгж нь хангалттай том бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгч өөрийн зөвлөхөөр үйлчлэх нэг эсвэл хоёр ахлагчийг гадасны ерөнхийлөгчид санал болгоно. Тэр үүнийг бишоптой зөвлөлдсөний үндсэн дээр хийнэ. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл саналыг авч үзнэ. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл дээд зөвлөлийн гишүүн дуудлагыг өгнө.

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр дуудах бүх санал болгосон хүнийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл батлах шаардлагатай.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийг дэмжүүлэн батлахаар ариун ёслолын цуглаан дээр танилцуулна. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл түүнчлэн дээд зөвлөлийн гишүүнийг энэ ажлыг гүйцэтгүүлэхээр томилж болно.

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн чуулгын бусад дуудлагад дуудагдсан ах нарыг дэмжүүлэн батлахаар чуулгын цуглаан дээр танилцуулна (8.3.4, 8.3.5-ыг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгч ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийг онцгойлон адисалж, дуудлагынх нь түлхүүрүүдийг өгнө. Санваарын түлхүүрүүдийн тухай нэмэлт мэдээллийг 3.4.1-ээс үзнэ үү. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл дээд зөвлөлийн гишүүн зөвлөхүүдийг онцгойлон адисална.

8.3.3.2

Үүрэг хариуцлага

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Зөвлөхүүд нь түүнд тусална.

  • Тойргийн зөвлөлд үйлчилнэ. Тэр (1) тойргийн хэрэгцээг авч үзэн, шийдэл олоход тусалдаг зөвлөлийн гишүүнээр, (2) ахлагчийн чуулгын төлөөлөгчөөр үйлчилдэг (29.2.5-ыг үзнэ үү).

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох чуулгын ажлыг удирдан явуулдаг (1-р бүлгийг үзнэ үү).

  • Тохинуулагч ах нарын үйлчлэлийн ажлыг зохион байгуулж, хянана. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамгийн багадаа улиралд нэг удаа уулзаж, тохинууллын үүрэгт ажлыг уялдуулан зохицуулна. Тохинууллын үүрэгт ажлыг хуваарилахдаа бишопоос зөвшөөрөл авна. Тохинууллын ярилцлагыг хамгийн багадаа улиралд нэг удаа хийнэ. 21-р бүлгийг үзнэ үү.

  • Бишопын удирдлага доор тойргийн насанд хүрсэн гишүүдтэй зөвлөлдөнө. Зөвхөн бишоп зохистой байдал, хүчирхийлэл, мацгийн тусламжийн санг ашиглах зэрэг асуудлаар тойргийн гишүүдтэй зөвлөлдөнө. Зөвлөгөө өгөх эх сурвалжийг үзнэ үү.

  • Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт бүх хүнийг сайн мэдээний адислалаас хүртэхэд урихын тулд тойргийн гаргаж буй хүчин чармайлтыг удирдахад тусална (8.2.3 ба 9.2.3-ыг үзнэ үү). Тойргийн номлолын удирдагч дуудагдсан бол түүний ажлыг хянана.

  • Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад тусална (8.2.4 ба 9.2.4-ийг үзнэ үү). Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч дуудагдсан бол түүний ажлыг хянана.

  • Ганц бие, гэрлэсэн, насанд хүрсэн залуу ах нарыг хүчирхэгжүүлэх ахлагчийн чуулгын ажлыг зохицуулна. Нэг зөвлөхийг ганц бие залуучуудад үйлчлүүлэхээр томилж болно (14.1.2.2-ыг үзнэ үү).

  • Жилд хамгийн багадаа нэг удаа чуулгын гишүүн бүртэй ганцаарчлан уулзана. Санваарын үүрэг хариуцлага, уг гишүүний болон гэр бүлийнх нь сайн сайхан байдлын талаар ярилцана.

  • Чуулгын гишүүдэд санваарын үүргүүдийг нь заана (Сургаал ба Гэрээ 107:89-ийг үзнэ үү). Үүнд, ёслол гүйцэтгэх, адислал өгөх зэрэгт хэрхэн санваараа ашиглахыг тэдэнд заах явдал орно.

  • Чуулгын сургалтыг хянаж, сайжруулахад тусална (17-р бүлгийг үзнэ үү).

  • Чуулгын цуглааныг төлөвлөж, хөтлөн явуулна.

  • Ахлагчийн чуулгын үйл ажиллагааг хянана (8.2.1.3-ыг үзнэ үү).

  • Залуу эрэгтэйчүүд, ахлагч болох боломжтой ах нарыг Мелкизедек санваар хүлээн авахад бэлдэхэд нь тусална (8.4-ийг үзнэ үү).

  • Чуулгын бүртгэл, тайлан, санхүүг хянана (LCR.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Үүнд нарийн бичиг тусалж болно (8.3.4-ийг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөлийн томилогдсон гишүүд ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд дээрх үүрэг хариуцлагынх нь талаар заана. Тэд үүнийг гадасны санваарын удирдлагын болон чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын үеэр мөн ахлагчдын чуулгын ерөнхийлөгчидтэй хувиараа уулзахдаа зааж болно (29.3.3-ыг үзнэ үү).

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч үйлчлэлээрээ дамжуулан бишопод өсвөр үеийнхэнд анхаарал хандуулах, онцгой үүрэг хариуцлага дээрээ төвлөрөхөд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

8.3.3.3

Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг тогтмол уулзаж байна. Ерөнхийлөгч эдгээр хурлыг хөтлөн явуулна. Томилогдсон дээд зөвлөх чуулгад үе үе сууна.

Хурлын хөтөлбөрт дараах зүйлс орж болно. Үүнд:

  • Чуулгын гишүүдийг (түүний дотор ахлагч болох боломжтой ах нарыг) болон тэдний гэр бүлийг хэрхэн хүчирхэгжүүлэхийг төлөвлөх;

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд хэрхэн туслах талаар төлөвлөх;

  • Номлогчийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах;

  • Бишоп, гадасны удирдагчдын зөвлөгөөг авч, даалгасан үүрэгт ажлыг гүйцэтгэх;

  • Тойргийн зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

  • Тохинууллын хуваарилалтыг залбирч байгаад бодож үзэх;

  • Тохинууллын ярилцлагын үеэр авсан мэдээллийг авч үзэх; Давуу талыг тодорхойлж, хэрэгцээг хангахад туслах арга замуудыг төлөвлөх (21-р бүлгийг үзнэ үү);

  • Дуудлага, үүрэгт ажилд үйлчлэх ах нарыг бодож үзэх;

  • Чуулгын хурал цуглаан, үйл ажиллагааг төлөвлөх зэрэг юм.

8.3.4

Нарийн бичиг

Бишопын зөвшөөрлөөр ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь чуулгын нэг гишүүнийг чуулгын нарийн бичгээр дуудаж болно. Тэрээр нарийн бичгийг дэмжүүлэн батлахаар чуулгын цуглаан дээр танилцуулж, онцгойлон адисална.

Нарийн бичгийн үүрэг хариуцлагад дараах зүйлс орж болно. Үүнд:

  • Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал, цуглааны хөтөлбөрийг бэлтгэх;

  • Хурал цуглааны үеэр тэмдэглэл хөтөлж, үүрэгт даалгаврын биелэлтэд хяналт тавих;

  • Тохинууллын ярилцлагын хуваарь гаргах (21.3-ыг үзнэ үү);

  • Ирцийн болон хийгдсэн тохинууллын ярилцлагын тоо бүхий улирлын тайланг бэлдэж, явуулах;

  • Жилийн төсвийг бэлдэж, зарлагыг хянахад туслах зэрэг нь орно.

8.3.5

Нэмэлт дуудлага

Дараах нэмэлт дуудлагууд тус нэмэр болж болно. Бишоп, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч хоёр эдгээр дуудлага шаардлагатай эсэхийг ярилцана.

  • Чуулгын Ням гаргийн цуглаанаар заах ахлагчийн чуулгын багш нар

  • Тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан үйлчлэлийг төлөвлөж, хэрэгжүүлэхэд туслах үйлчлэлийн зохицуулагч (8.2.2.2-ыг үзнэ үү). Туслахууд ба хорооны гишүүд мөн дуудаж болно.

  • Ахлагчийн чуулгын үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэхэд туслах үйл ажиллагааны зохицуулагч (8.2.1.3-ыг үзнэ үү). Туслахууд ба хорооны гишүүд мөн дуудаж болно.

  • Ахлагчийн чуулгын нарийн бичигт туслах туслах нарийн бичиг

  • Тохинууллын ярилцлагыг зохион байгуулах, улирлын тайланг бэлтгэхэд туслах тохинууллын нарийн бичгүүд

Эдгээр болон өөр бусад дуудлага шаардлагатай бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл үйлчлэх ах нарыг санал болгоно. Тэд саналаа бишопын зөвлөлд өгнө. Бишопын зөвлөл зөвшөөрвөл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн тэднийг дуудна. Тэрээр тэднийг дэмжүүлэн батлахаар чуулгын цуглаан дээр танилцуулж, онцгойлон адисална.

Шаардлагатай бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл өөр арга замаар ахлагчийн чуулгын ажилд туслах ах нарыг томилж болно. Түр хугацааны үүрэгт ажилд ах нарыг дуудах, онцгойлон адислах шаардлагагүй.

Зураг
Санваарын адислал өгч байгаа хоёр хүн

8.4

Ахлагч болох боломжтой ах нарт Мелкизедек санваар хүлээн авахад нь тусалж бэлдэх

Ахлагч болох боломжтой ах гэдэг нь Мелкизедек санваар хүртээгүй (1) 19 ба түүнээс дээш насны эсвэл (2) 19 хүрээгүй боловч гэрлэсэн хүн байна.

Мелкизедек санваарыг хүлээн авахад бэлдэж буй ахлагч болох боломжтой ах нарт туслах нь чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн хамгийн чухал үүрэгт ажил юм. Ахлагч болох боломжтой ах нарт үйлчлэх, давуу талаа хуваалцах боломжийг ерөнхийлөгчийн зөвлөл олгодог. Үнэнч шударга ах нарыг ахлагч болох боломжтой ах нарт тохинуулахаар хуваарилах ёстой.

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, тохинуулагч ах нар ахлагч болох боломжтой ах нарт дараах зүйлсийн талаар заана. Үүнд:

  • Санваарын тангараг ба гэрээ (Сургаал ба Гэрээ 84:33–44-ийг үзнэ үү)

  • Ахлагчийн үүрэг хариуцлага, үүний дотор тохинууллын ажил (Сургаал ба Гэрээ 20:38–45; 42:44; 107:11–12-ыг үзнэ үү) Ахлагч болох боломжтой багш, пристүүд тохинуулагч ахаар үйлчилж болно.

  • Санваарын ёслол, адислалуудын зорилго ба тэдгээрийг хэрхэн гүйцэтгэх тухай (18-р бүлгийг үзнэ үү)

  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Бурханы ажлыг гүйцэлдүүлэхээр хэрхэн хамтран ажилладаг тухай зэрэг юм.

Эдгээр сэдвийн талаарх мэдээллийг “Melchizedek Priesthood,” “Priesthood,” “Women in the Church”-өөс үзнэ үү (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org).

Энэ талаар Ням гаргийн тогтсон цуглаанаас гадуур ганцаарчлан эсвэл ангид зааж болно.

Бишоп, гадасны ерөнхийлөгч нь ахлагч болох боломжтой ахыг бэлэн, зохистой гэдгийг тогтоомогц Мелкизедек санваарын ахлагчаар томилж болно.

8.5

Тусгай хэрэгцээт гишүүд

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тусгай хэрэгцээт гишүүдэд онцгой анхаарал хандуулна. Эдгээр гишүүнд туслах тухай мэдээллийг disability.ChurchofJesusChrist.org-оос мөн энэ гарын авлагын 38.8.27-оос авна уу.