“37. Тусгай гадас, тойрог, салбар,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“37. Тусгай гадас, тойрог, салбар,” Ерөнхий гарын авлагын түүвэр
37.
Тусгай гадас, тойрог, салбар
37.0
Оршил
Гадасны ерөнхийлөгч гишүүдэд хүрч үйлчлэх тусгай гадас, тойрог, салбар үүсгэн байгуулахыг санал болгож болно.
37.1
Өөр хэлээр ярьдаг тойрог, салбар
Гадасны ерөнхийлөгч гадасны (1) орон нутгийн уугуул хэлээр ярьдаггүй эсвэл (2) дохионы хэлээр ярьдаг гишүүдэд зориулан хэлний тойрог, салбарыг үүсгэн байгуулах санал гаргаж болно.
37.7
Гадас, номлол, бүс дэх бүлэг
Бүлэг гэдэг нь бишоп, салбарын эсвэл номлолын ерөнхийлөгчийн хяналт доор явагддаг, гишүүдийн зөвшөөрөгдсөн жижиг цуглаанууд юм. Гадас эсвэл номлолын ерөнхийлөгч дараах нөхцөлд бүлэг үүсгэн байгуулахыг санал болгож болно. Үүнд:
-
Гишүүн болох боломжтой хүмүүст холоос ирж тойрог, салбарт цугларахад хүндрэлтэй байдаг.
-
Цөөн тооны гишүүн тойрог, салбарын гишүүдээс өөр хэлээр ярьдаг.
-
Цэрэгт байгаа гишүүдийг нэг бүлэг болгох нь хамгийн зохимжтой.
Ийм бүлэг хамгийн багадаа 2 гишүүнтэй байх ёстой. Нэг нь Аароны санваартай зохистой прист эсвэл зохистой Мелкизедек санваартан байх ёстой.
Гадасны хувьд гадасны ерөнхийлөгч бүлгийг зохион байгуулж, хянах ажлыг бишопт эсвэл салбарын ерөнхийлөгчид даалгана. Номлолын хувьд номлолын ерөнхийлөгч бүлгийг зохион байгуулж, хянах ажлыг салбарын ерөнхийлөгчид даалгана.
Гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгч, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч бүлгийн удирдагчийг дуудаж, онцгойлон адисална. Бүлгийн удирдагч ариун ёслолыг түгээх гэх мэт бүлгийн цуглааныг зохион байгуулан, хөтлөн удирдана.
Бүлгийн удирдагч санваарын түлхүүр атгадаггүй бөгөөд дараах зүйлсийг хийх эрх мэдэлгүй. Үүнд:
-
Аравны нэг ба өргөлүүдийг хүлээн авах
-
Ноцтой нүглийн талаар гишүүдэд зөвлөх
-
Албан эсвэл албан бус байдлаар гишүүнчлэлд хязгаарлалт тавих
-
Санваарын түлхүүртэй байхыг шаарддаг бусад үүрэгт ажлыг гүйцэтгэх
Ерөнхийдөө, бүлэг нь анхан шатны нэгжийн хөтөлбөрийг хэрэглэнэ.
Бүлгийн гишүүдийн гишүүнчлэлийн бүртгэлийг уг бүлэгт хяналт тавьдаг тойрог, салбарт хадгална.
Сүмийн удирдах газраас бүлгүүдэд нэгжийн дугаар өгдөггүй.