Гарын авлагууд болон дуудлагууд
21. Тохинуулал


“21. Тохинуулал,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“21. Тохинуулал,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Эрчүүд чулуу өргөж байгаа нь

21.

Тохинуулал

21.0

Оршил

Тохинуулах гэдэг нь Аврагчийн адилаар бусдад үйлчлэхийг хэлдэг (Матай 20:26–28-ыг үзнэ үү).

Их Эзэн Сүмийнхээ бүх гишүүнийг ийм анхаарал халамжийг аваасай хэмээн хүсдэг. Иймээс санваартнуудыг гишүүн өрх гэр бүрд тохинуулагч ах нараар хуваарилан томилдог. Тохинуулагч эгч нарыг насанд хүрсэн эгч бүрд хуваарилдаг.

21.1

Тохинуулагч ах, эгч нарын үүрэг хариуцлага

Тохинуулагч ах, эгч нар өөрсдийн хариуцан авсан хүмүүс, гэр бүлүүдийн өмнө дараах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь туслах;

  • Ёслолуудыг хүлээн авахдаа Бурхантай ариун нандин гэрээ байгуулахад бэлдэн мөн тэдгээр гэрээгээ сахихад нь туслах;

  • Хэрэгцээг нь олж харж, Христтэй адил хайрлан, халамжилж, үйлчлэх;

  • Сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даахад нь тэдэнд туслах гэх мэт.

21.2

Тохинууллын ажлыг зохион байгуулах

21.2.1

Хуваарилан томилох

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд тохинуулагч ах, эгч нарыг хэрхэн хуваарилахаа залбирч тунгаан бодно. Ерөнхийдөө хоёр ах эсвэл хоёр эгчийг хамтрагч болгон хуваарилдаг. Тэд тохинууллын хамтрагчид болон хуваарилалтыг гаргахдаа бишопоос зөвшөөрөл авна.

Гэр бүлийн хосуудыг хамтад нь нэг хүнд эсвэл гэр бүлд тохинуулахаар томилж болно.

Тохинуулагч ах, эгч нарыг дуудаж, дэмжүүлэн батлуулж, онцгойлон адисалдаггүй.

21.2.2

Өсвөр үеийнхнийг тохинууллын ажилд хуваарилан томилох

Залуу эмэгтэй хүсэж байвал мөн хийж чадах бол Халамжийн нийгэмлэгийн эгчийн тохинуулагч хамтрагчаар үйлчилж болно. Тэр 14 нас хүрэх жилээсээ эхлэн үйлчилж эхэлж болно.

2:38

Залуу эрэгтэй багшийн эсвэл пристийн албанд томилогдсоноор Мелкизедек санваартны тохинуулагч хамтрагчаар үйлчилж болно.

21.3

Тохинууллын ярилцлага

2:38

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд тохинуулагч ах нартай ярилцдаг. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд тохинуулагч эгч нартай ярилцдаг.

Энэ ярилцлагыг хамгийн багадаа З сард нэг удаа явуулна.

Энэ ярилцлагын зорилго нь:

  • Хариуцсан хувь хүн, гэр бүлийнхээ давуу тал, хэрэгцээ, зовлон бэрхшээлийн талаар зөвлөлдөх;

  • Шаардлагатай бол ёслолуудыг хүлээн авахад хүмүүсийг бэлтгэхэд туслах арга замуудыг ярилцах;

  • Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг, тойргийн зөвлөл болон бусад хүн хэрхэн тусалж болох талаар бодож үзэх;

  • Тохинуулагч ах, эгч нарт зааж, тэднийг урамшуулан дэмжих зэрэг юм.

21.4

Тохинууллын ажлыг зохицуулах

2:55

Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд наад зах нь улиралд нэг удаа хамтдаа хуралдана. Тэд тохинууллын ярилцлагуудаас олж мэдсэн зүйлсээ эргэж ярилцана (21.3-ыг үзнэ үү). Тэд мөн тохинууллын хуваарилалтыг хооронд нь уялдуулан холбоно.

Идэвхтэй гишүүн цөөхөн байдаг нэгжид Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд зарим гишүүнд тохинуулагч эгч, ах нарын аль нэгийг хуваарилахгүй байхаар шийдэж болно.