Гарын авлагууд болон дуудлагууд
17. Сайн мэдээг заах


“17. Сайн мэдээг заах,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“17. Сайн мэдээг заах,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Хүүдээ зааж буй эх

17.

Сайн мэдээг заах

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь хүмүүст туслах зорилгоор сайн мэдээг заадаг.

17.1

Христтэй адил заах зарчмууд

Эцэг эх, багш, удирдагчид сайн мэдээг заахдаа Агуу Багш болох Есүс Христийн үлгэр жишээг дагах ёстой.

Удирдагчид Христтэй адил заах дараах зарчмуудыг байгууллагынхаа багш нартай хуваалцана. Эдгээр зарчмыг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дээр илүү дэлгэрэнгүй тайлбарласан.

3:41

17.1.1

Зааж байгаа хүмүүсээ хайрла

Аврагчийн хийдэг бүх зүйл Түүний хайрын илрэл юм (2 Нифай 26:24-ийг үзнэ үү).

3:14

17.1.2

Сүнсээр заа

Багш нар хичээл бэлдэж мөн заахдаа Сүнсний удирдамжийг эрэлхийлж, өдөр бүр Түүний нөлөөллийг мэдрэхүйц зохистой амьдрахыг хичээнэ.

3:41

17.1.3

Сургаалыг заа

Багш нар Аврагчийн үлгэр жишээг даган, сайн мэдээний үндсэн, авралын үнэнүүд дээр төвлөрнө. Тэд судар, хожмын үеийн бошиглогчдын заавар, зөвшөөрөгдсөн сургалтын материалуудыг ашиглан заана.

3:27

17.1.4

Хичээнгүйлэн суралцахад урь

Багш нар гишүүдийг өөрсдийн сурч мэдэх явцад хариуцлагатай хандахад урамшуулна.

17.2

Гэрт төвлөрсөн байдлаар сайн мэдээнээс суралцаж, заах

Сүмийн удирдагчид ба багш нар гэрт төвлөрсөн байдлаар сайн мэдээнээс суралцаж, заахыг урамшуулан дэмждэг.

Удирдагч, багш нар гишүүдийг өөрсдөө сайн мэдээнээс хэрхэн суралцаж, заах талаар сүнслэг өдөөлт эрэлхийлэхэд урамшуулна. Тэдний сургалтын үндсэн материал судар, Ерөнхий чуулганы захиаснууд байна.

3:30

17.3

Удирдагчдын үүрэг хариуцлага

  • Сайн мэдээнээс суралцаж, Аврагчийн арга замаар заах зэргээр үлгэр жишээ үзүүлнэ.

  • Байгууллагадаа зааж буй хичээл нь итгэлийг хөгжүүлж, сургаалын хувьд үнэн зөв байхад анхаарна.

  • Байгууллагынхаа багш нарт байнгын дэмжлэг үзүүлнэ.

17.4

Багш нарын зөвлөлийн хурал

Багш нарын зөвлөлийн хурлаар, Христтэй адил заах зарчмуудын талаар багш нар хамтдаа зөвлөлдөнө. Тэд мөн сайн мэдээнээс суралцах, заах үйл явцыг хэрхэн сайжруулах талаар хамтдаа зөвлөлдөнө. Тэд Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг сургалтын материал болгон ашиглана.

Багш нарын зөвлөлийн хурлыг улиралд нэг удаа, ням гаргийн 50 минутын хичээлийн цагаар явуулна.

6:3