“6. Гадасны удирдлага,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“6. Гадасны удирдлага,” Ерөнхий гарын авлагын түүвэр
6.
Гадасны удирдлага
6.1
Гадасны зорилго
Исаиа хожмын үеийн Сионыг олон гадсаар бэхэлсэн майхан буюу асартай адилтган дүрсэлсэн (Исаиа 33:20; 54:2-ыг үзнэ үү).
Их Эзэн Өөрийн хүмүүст “хамтдаа цуглах” мөн “батлан хамгаалалтын тулд” дэлхийгээс “хоргодох газар” байж болохын тулд гадаснуудыг байгуулдаг (Сургаал ба Гэрээ 115:6-г үзнэ үү).
6.2
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
Гадасны ерөнхийлөгч гадасныхаа хэмжээнд Сүмийн ажлыг удирдан чиглүүлэх санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг (3.4.1-ийг үзнэ үү). Тэрээр зөвлөхүүдийнхээ хамт гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг бүрдүүлдэг. Тэд гадасны гишүүдийг хайраар халамжилж, Есүс Христийн жинхэнэ дагалдагч болоход нь тусалдаг.
Гадасны ерөнхийлөгч дараах дөрвөн үндсэн үүрэг хариуцлагатай. Үүнд:
-
Гадасны тэргүүлэх дээд прист байх
-
Тэр гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг удирддаг.
-
Олон нийтийн шүүгч байх
-
Бүртгэл, санхүү, өмч хөрөнгөд хяналт тавих зэрэг юм.
6.3
Дүүргийн ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч хоёрын эрх мэдлийн ялгаа
Гишүүдийн дүүрэгт нэг Мелкизедек санваартныг дүүргийн ерөнхийлөгчөөр дууддаг. Тэр дараахаас бусад тохиолдолд гадасны ерөнхийлөгчийн адил үйлчилдэг. Үүнд:
-
Тэр дээд пристийн чуулгын ерөнхийлөгч биш. Ийм чуулгуудыг зөвхөн гадсанд зохион байгуулдаг.
-
Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгч ахлагчаар томилогдох ахтай ярилцаж болно. Түүнчлэн дүүргийн ерөнхийлөгч эсвэл түүний удирдамжаар ажиллаж буй хүн (1) ахыг дэмжүүлж, (2) томилгоог гүйцэтгэж болно (18.10.1.3, 18.10.3-ыг мөн 18.10.4-ийг үзнэ үү). Гэхдээ дүүргийн ерөнхийлөгч патриарх, дээд прист эсвэл бишопыг томилж чадахгүй.
-
Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр, дүүргийн ерөнхийлөгч салбарын ерөнхийлөгчийг онцгойлон адисалж болно (18.11-ийг үзнэ үү).
-
Мөн бүрэн цагийн номлогчдыг чөлөөлдөггүй.
-
Тэр ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага хийхгүй мөн ариун сүмийн зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурдаггүй (26.3.1-ийг үзнэ үү).
-
Номлолын ерөнхийлөгч зөвшөөрөөгүй бол тэр гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулахгүй.
6.5
Дээд зөвлөл
Гадасны дээд зөвлөлийг бүрдүүлэхийн тулд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл арван хоёр дээд пристийг дууддаг (Сургаал ба Гэрээ 102:1; 124:131-ийг үзнэ үү).
6.5.1
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг төлөөлөх
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны тойрог бүрд дээд зөвлөлийн нэг гишүүнийг хуваарилан томилно.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны ахлагчийн чуулга бүрд дээд зөвлөлийн нэг гишүүнийг мөн томилно.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дээд зөвлөлийн гишүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн мөн номлогчийн ажилд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынх нь талаар дараах хүмүүст заах үүрэгт ажилд томилж болно. Үүнд:
-
Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл
-
Тойргийн номлолын удирдагчид
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч
6.7
Гадасны байгууллагууд
Гадасны Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги, Залуу эрэгтэйчүүдийн байгууллага тус бүр ерөнхийлөгчөөр удирдуулдаг. Эдгээр ерөнхийлөгч гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор үйлчилнэ.
Эдгээр удирдагчийн үндсэн үүрэг хариуцлага бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд тусалж, тойргийн байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд заавар өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал юм.
6.7.1
Гадасны Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд
Эдгээр ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:
-
Гадасны зөвлөлд үйлчлэх (зөвхөн ерөнхийлөгчид);
-
Тойргийн байгууллагуудад шинээр дуудагдсан ерөнхийлөгчийн зөвлөлд чиг баримжаа өгөх;
-
Байнга дэмжлэг үзүүлж, удирдамж заавар өгөх. Тойргийн байгууллагуудын ерөнхийлөгчийн зөвлөлтэй тогтмол уулзаж, тэдний хэрэгцээ шаардлагыг мэдэж, үйлчилж байгаа гишүүдийнх нь хэрэгцээг авч хэлэлцэн, гадасны ерөнхийлөгчийн өгсөн мэдээллийг уламжилна.
-
Гадасны удирдлагын хурлын үеэр тойргийн байгууллагуудын ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд заавар өгөх (29.3.4-ийг үзнэ үү).
6.7.2
Гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл
Гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:
-
Бишопын зөвлөлийн Аароны санваартан ах нартай холбоотой гүйцэтгэдэг үүрэг хариуцлагад нь эх сурвалж болж үйлчлэх;
-
Гадасны өсвөр үеийнхний удирдлагын хороонд үйлчлэх (29.3.10-ыг үзнэ үү);
-
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор гадасны Аароны санваартнуудын үйл ажиллагаа, аялал зугаалгыг төлөвлөн, зохицуулна.