Өсвөр үеийнхэн
Христ дотор баяр баясгаланг ол


“Христ дотор баяр баясгаланг ол,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)

“Христ дотор баяр баясгаланг ол,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Зураг
Худгийн хажууд нэгэн эмэгтэйтэй ярилцаж буй Есүсийн хөрөг.

Христ дотор баяр баясгаланг ол

Сонголт чухал. Сайн мэдээний сургаал дээр тулгуурласан сонголтууд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход хөтлөх алхам болдог. Есүс “Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв” (Иохан 15:11) хэмээн айлджээ. Та Түүн рүү ойртох алхам бүрдээ Сүнсэнд ойр байгаагаа мэдэрч, Бурхантай гэрээгээр дамжуулан бий болгосон харилцаагаа илүү хүчирхэгжүүлэх болно.

Гэхдээ энэ зам шулуун дардан байна гэсэн үг биш юм. Хэн ч шулуун шугамаар ганхалгүй төгс алхаж чадахгүй учир зүг чигээ тогтмол шалгаж, Бурханы зарлигуудыг дээдлэн, хүндэтгэж байх хэрэгтэй. Бурхантай байгуулсан гэрээгээ сахиж, илүү олон гэрээ байгуулахад бэлтгэ. Гэрээнүүд таныг Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой холбож өгдөг. Тэдгээр нь таны амьдрал дахь Бурханы хүчийг нэмэгдүүлж, мөнхийн амьдралыг хүлээн авахад бэлтгэдэг.

Байж болох бүх сонголтын хамгийн чухал нь Есүс Христийг дагах сонголт юм. Тэрбээр өсвөр үеийнхний хүч чадал билээ. Түүний сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих баяр баясгалангийн зам юм.