Өсвөр үеийнхэн
Есүс Христ танд туслах болно


“Есүс Христ танд туслах болно,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)

“Есүс Христ танд туслах болно,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Зураг
Есүс Христийн хөрөг

Есүс Христ танд туслах болно

Дуулал 147:3

Есүс Христ бол та нарын хүч чадал юм. Тэр та нарт энэ амьдралд хийгээд мөнх амьдралд баяр баяслыг мэдрүүлэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийсэн. Түүнийг болон Түүний сайн мэдээг сонгосноор та нар мөнхийн баяр баяслыг сонгодог.

Зураг
Есүс нүд нь аниатай хүнд гараараа хүрч буй зураг

Зөв сонголт хийхээр чадлаараа хичээсэн ч заримдаа та нар алдаа гаргах болно. Хийгээгүй байсан ч болоосой гэсэн зүйлсээ та нар хийнэ. Хүн бүр л тэгдэг. Ийм зүйл тохиолдоход сэтгэлээр унаж эсвэл өөрийгөө хэзээ ч хангалттай сайн байж чадахгүй юм байна гэж тухайн үед бодож болно. Гэвч сайхан, гайхалтай, найдвар төрүүлсэн мэдээ бий! Бурхан та нарт хайртай учир наманчлах, үргэлжлүүлэн өсөж хөгжих боломжийг олгохын тулд та нарын нүглүүдийг Өөр дээрээ авсан Есүс Христ Хүүгээ илгээсэн.

Мөнхийн үнэнүүд

Есүс Христ та нарыг хүчирхэгжүүлж чадна. Тэрээр хүсэл, бодол, үйлдлээ өөрчлөхөд тань тусалж чадна. Тэр та нарыг санаа зовсон, айж эмээсэн, аливаа хэлбэрээр зовох үед тань тайтгаруулах болно. Тэрээр та нарын амьдралд бүхий л талаар туслах болно.

Наманчлал бол нүглийн төлөөх шийтгэл биш, харин биднийг нүглээс чөлөөлөх Аврагчийн арга зам юм. Наманчлах гэдэг нь өөрчлөгдөх—нүглээ орхиж, Бурхан руу эргэх гэсэн үг юм. Энэ нь сайжирч, өршөөл хүлээн авах гэсэн үг юм. Энэ төрлийн өөрчлөлт нь нэг удаагийн үйл явдал биш, харин зогсолтгүй үргэлжлэх үйл явц юм.

Урилга

Наманчил. Сайжрах хүсэл эрмэлзэлтэйгээр Их Эзэнд ханд. Буруу зүйл хийсэн үедээ үүнийгээ Бурханы өмнө, шаардлагатай бол өөрийн бишоп, хохирол учруулсан хүндээ шударгаар хүлээ. Засаж залруулахын тулд чадах бүхнээ хий.

Илүү сайныг хийх, илүү сайн байх бэлгэнд баяс. Энэ нь амаргүй байх бөгөөд та нарын бодсоноос ч илүү их хугацаа шаардаж магадгүй ч хичээхээ хэзээ ч бүү боль. Үргэлжлүүлэн хөдөлмөрлөж, Их Эзэнд итгэ. Аврагч алхам тутамд тань туслах болно.

Амлагдсан адислалууд

Есүс Христ та нарыг наманчлах үед өршөөж, эдгээх болно. Тэр та нарын гэм буруугийн мэдрэмжийг амар амгалан, баяр хөөрийн мэдрэмжээр солих болно. Тэр та нарын нүглүүдийг дахин санахгүй. Түүний хүч чадалд зарлигуудыг сахих хүсэл тань өсөн нэмэгдэнэ.

Тэрээр таны сэтгэл зүрх мөн амьдралыг өөрчлөх болно. Та бага багаар өсөж хөгжин, Түүнтэй улам адил болно. Гэрээн дээр суурилсан Түүнтэй харилцах харилцаа тань Түүний хүчийг ашиглах илүү их эрхтэй болгоно.

Зураг
асуулт, хариултын тэмдэг

Асуулт, хариулт

Бурхан намайг өршөөсөн гэдгийг би хэрхэн мэдэх вэ? Бурхан наманчилдаг хүмүүсийг өршөөнө хэмээн амласан. Ариун Сүнснээс тайтгарлыг мэдрэх үедээ Аврагчийн цагаатгагч хүч амьдралд тань үйлчилж байгааг олж мэдэж чадна.

Наманчлахад бишопын тусламж хэзээ хэрэг болдог вэ? Бишоп наманчлахад тань туслах санваарын түлхүүр, сүнслэг бэлгүүдийг эзэмшдэг. Та түүний тусламж, зөвлөгөөг хэзээ ч эрэлхийлж болно. Хэрэв та ариун явдлын хуулийг зөрчих гэх мэт ноцтой алдаа гаргасан бол бишоптойгоо уулз. Тэр таныг буруутгахгүй. Тэр Есүс Христийн төлөөлөгч бөгөөд та нарт хэрхэн бүрэн наманчилж, Аврагчийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг хүлээн авахаа мэдэхэд туслах болно.

Би наманчлахыг хичээж байгаа ч нэг ижил алдаагаа давтаад байна. Би одоо яах ёстой вэ? Сайн зуршлыг хөгжүүлж, мууг зуршлыг орхиход цаг хугацаа ордог учир бүү бууж өгөөрэй. Христэд ханд. Түүний ач ивээл хангалттай. Дахин оролд. Та өсөж хөгжих хичээл зүтгэлдээ хэзээ ч ганцаараа биш. Есүс Христ үргэлж хажууд тань байгаа.

Зураг
Хүчит давалгаан дунд Петрийн гараас барьж буй Есүсийн хөрөг.

Инос 1:6 (гэм зайлуулагдах боломжтой); Мозая 4:3 (Их Эзэн чамайг өршөөгдсөнийг Ариун Сүнсээр дамжуулан хэлдэг); 26:30 (Аврагч биднийг наманчлах болгонд өршөөдөг); Ифер 12:27 (Аврагчийн ач ивээл сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгодог); Моронай 6:8 (наманчилдаг тэд өршөөгдсөн); 10:32 (Христээр төгөлдөржигтүн); Сургаал ба Гэрээ 1:32 (Их Эзэн наманчилдаг тэднийг өршөөдөг); 58:42–43 (наманчлал нь нүглээ хүлээж мөн орхихыг багтаадаг).

Зураг
ариун сүмийн шигтгээ зураг

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох асуултууд

Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?

Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн Аврагч, Гэтэлгэгчийн тань хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?