Хуучин Гэрээ 2022
5-р сарын 23–29. Иошуа 1–8; 23–24: “Тууштай бөгөөд зоригтой бай”


“5-р сарын 23–29. Иошуа 1–8; 23–24: ‘Тууштай бөгөөд зоригтой бай,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“5-р сарын 23–29. Иошуа 1–8; 23–24,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Мосе Аароныг томилж байгаа нь

Мосе Аароныг томилж байгааг дүрсэлсэн зураг, Даррэлл Томас

5-р сарын 23–29

Иошуа 1–8; 23–24

“Тууштай бөгөөд зоригтой бай”

Та Иошуа номыг судалж байхдаа израилчуудын талаар сурч мэдсэн зүйл тань хэрхэн Есүс Христэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэхийг бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хэдэн үе өнгөрсөн ч Их Эзэний өгсөн амлалт биелэх гэж байлаа. Израилын хүүхдүүд амлагдсан нутгийг өвлөж авахаар зэхэж байв. Гэвч тэдний замд Иордан гол, Иерихогийн хэрэм мөн Их Эзэнийг хүлээн аваагүй мөртлөө ёсон бусыг үйлдэгчид гээд хүчирхэг хүмүүс зогсож байлаа (1 Нифай 17:35-ыг үзнэ үү). Дээрээс нь тэдний хайрт удирдагч Мосе өөд болсон байв. Энэ нөхцөл байдал зарим израил хүнийг сэтгэлээр унагаж, айдаст автахад хүргэсэн байж болох ч Их Эзэн “Тууштай бөгөөд зоригтой бай” гэсэн байлаа. Яагаад тэд ингэх ёстой гэж? Тэд өөрсдийн эсвэл бүр Мосе, Иошуа нарын хүчинд ч биш, харин “Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно” (Иошуа 1:9) гэсэн тул ингэж чадах байв. Бидэнд өөрсдийн хүчээр туулах ёстой гол, нураах ёстой хэрэм байсан ч “ЭЗЭН [бидний] дунд гайхамшигт зүйлсийг хийх” (Иошуа 3:5) тул амьдралд маань гайхамшигт зүйлс тохиох боломжтой.

Иошуа номын тоймыг уншихын тулд Bible Dictionary дэх “Joshua, book of” хэсгийг уншина уу.

Зураг
Learn More image
Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Иoшуа 1:1–9

Хэрэв би Бурханд итгэлтэй байх юм бол Тэрээр надтай хамт байх болно.

Мосег орлуулахаар дуудахад Иошуад ямар байсныг төсөөлөн бод. Их Эзэн урамшуулан зоригжуулахын тулд Иошуа 1:1–9-д түүнд юу гэж хэлснийг анхаар. Өөрт тулгардаг хүнд бэрхшээлүүдийн талаар бод. Энэ шүлэгт хэлсэн ямар үг танд урам зориг өгч байна вэ?

Иошуа (еврей хэлээр Yehoshua эсвэл Yeshua) гэдэг нэр нь “Иехова авардаг” гэсэн утгатай болох нь сонирхолтой байж болох юм. Мөн Есүс гэдэг нь Yeshua гэсэн үгнээс үүдэлтэй. Тиймээс та Иошуагийн талаар уншиж байхдаа, Израилын хүүхдүүдийг амласан нутаг руу удирдан аваачих үйл хэрэг хэрхэн Аврагчийн үйл хэргийг сануулж байгааг бодож үз.

Мөн Ann M. Dibb, “Be of a Good Courage,” Liahona, May 2010, 114–116-г үзнэ үү.

Иошуа 2

Итгэл, үйлс хоёрын аль аль нь авралд хэрэгтэй.

Эртний Христэд итгэгчид Рахабыг итгэл, үйлс хоёрын үлгэр жишээ хэмээн харж байсан (Еврей 11:31; Иаков 2:25-ыг үзнэ үү). Иошуа 2-ыг уншихдаа, Рахабын итгэл, үйлс нь өөрийг нь болон гэр бүлийг нь мөн Израилын туршуулуудыг аврагдахад ямар үүрэг гүйцэтгэсэн талаар бодож үз. Энэ нь Христэд итгэх итгэл, үйлс тань танд болон бусдад хэрхэн нөлөөлж болох талаар юу зааж байна вэ?

Рахабыг Давид хааны болон Есүс Христийн аль алиных нь эмэг эх байсныг мэдэх нь сонирхолтой байж болох юм (Матай 1:5-ыг үзнэ үү). Бид энэ түүхээс ямар сургамжуудыг авч болох вэ?

Зураг
Рахаб

Рахаб цонхныхоо хажууд. Амлалт биелэхийг хүлээх нь, Элспэт Янг.

Иошуа 3–4

Би Есүс Христэд итгэлтэй байх юм бол Бурханы “гайхамшгийг” харах болно.

Их Эзэн “ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүл[эхийг]” (Иошуа 4:24) хүсдэг. Та Иошуа 3–4-ийг уншихдаа Их Эзэний мутар хүчирхэг гэдгийг хэрхэн мэддэг болсноо тунгаан бод. Их Эзэн “гайхамшгийг” таны амьдралд хэрхэн үйлдэж байсан бэ? (Иошуа 3:5). Та тэдгээр гайхамшгийг хэрхэн ойр ойрхон мэдэрч, ялган таньж болох вэ? (жишээлбэл, Иошуа 3:17-г үзнэ үү).

Яагаад Иордан голыг гатлахын өмнө израилчууд өөрсдийгөө ариусгах хэрэгтэй байсан бэ? Гол гагцхүү “тахилч нарын хөлийн ул Иорданы усанд тавигдан зогсмогц” таслагдсан явдлаас та ямар чухал зүйлийг олж харсан бэ ? (Иошуа 3:13, 15).

Иордан голын дэргэд болсон өөр чухал үйл явдлуудыг 2 Хаад 2:6–15; 5:1–14 болон Марк 1:9–11-ээс үзнэ үү. Та эдгээр судрын талаар тунгаан бодохдоо, эдгээр үйл явдлын хооронд ямар уялдаа холбоо байгааг олж харсан бэ?

Мөн Жэралд Коссэйн “Та нарын хувьд сайн мэдээ гайхамшигтай хэвээрээ байна уу?” үгийг 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 86–88-аас, түүнчлэн “Exercise Faith in Christ” (видео бичлэг)-ийг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Иошуа 6–8

Дуулгавартай байдал Бурханы хүчийг миний амьдралд авчирдаг.

Эдгээр бүлэгт Иерихогийн болон Аины газар нутгийн төлөөх дайн тулааны талаар өгүүлдэг. Тэдгээрийг уншихдаа амьдрал дээр уруу таталттай хэрхэн тэмцдэгээ эргэцүүлэн бодно уу (жишээлбэл, Иошуа 7:10–13-ыг үзнэ үү). Бурхан танд хэрхэн тусалж чадах мөн Түүний хүчээс авахын тулд юу хийж болох талаар та юу сурч мэдсэн бэ? Жишээлбэл, Иерихог эзлэн авах талаар өгсөн Их Эзэний зааврын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? (Иошуа 6:1–5-р шүлгийг үзнэ үү). Хэрэв амьдралд тань “хориг цээр болсон зүйлс” (Иошуа 7:13) байвал Иошуа 7 дахь түүх тэдгээрийг зайлуулах шийдвэр гаргахад таныг сүнслэгээр өдөөсөн байж болох юм.

Иошуа 23–24

“Бурхан ЭЗЭНээс бат зуурагтун.”

Амлагдсан нутгийг Израилын арван хоёр овогт хуваасан талаар (Иошуа 13–21-ийг үзнэ үү) Иошуа сүүлчийн сургамжаа үлдээсэн. Иошуа 23–24 дэх эдгээр сургамжийн үгийг уншихдаа олж мэдсэн сэрэмжлүүлэг, зөвлөгөө, амлагдсан адислалуудыг жагсаан бичиж болох юм. Израилчуудын туулсан зовлон бэрхшээлийг эргэцүүлэн бодоход, яагаад Иошуа энэ талаар насныхаа эцэст хэлэх болсон гэж та бодож байна вэ? Юу таныг “ЭЗЭНээс бат зуура[хад]” сүнслэгээр өдөөдөг вэ? (Иошуа 23:8).

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Иошуа 1:8.Хувиараа болон гэр бүлээрээ судраас хэрхэн суралцах талаар энэ шүлэг бидэнд ямар санаа өгч байна вэ? Судрууд хэрхэн бидний “зам[ыг] өөд [нь татаж],” “амжилтад хүр[гэсэн]” бэ?

Иошуа 4:3–5, 6-9.Их Эзэн израилчуудаар Иордан голын чулуугаар юу хийлгэхийг хүссэн тухай уншаад, Түүний та нарын төлөө үйлдсэн зарим агуу зүйлийн талаар гэр бүлээрээ ярьж болно. Дараа нь гэр бүлийн гишүүн бүрд чулуу өгөөд, чулуун дээрээ Их Эзэний өөрсдийнх нь төлөө үйлдсэн ямар нэгэн зүйлийг зурахад эсвэл бичихэд урь.

Иошуа 6:2–5.Танай гэрийнхэнд Иерихог эзлэн авахад Их Эзэний израилчуудад өгсөн заавруудыг дуурайн үзүүлэх нь хөгжилтэй санагдаж болох юм. Их Эзэн энэ түүхээс юу сураасай гэж биднээс хүссэн байж болох вэ?

Иошуа 24:15.Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа гэр бүлийн гишүүд хүнд хэцүү байсан ч Их Эзэнд үйлчлэхийг сонгож байсан туршлагаасаа хуваалцаж болно. Нөхцөл байдал үүсэх үед шийдвэр гаргана гэж хүлээж суухын оронд яг “өнөөдөр” Түүнд үйлчлэхээр сонголт хийх нь яагаад чухал вэ? Бид “ЭЗЭНд үйлчл[эхээр]” хичээхдээ өөрсдийн “гэрийнхэн[д]” хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Choose the Right,” Hymns, no. 239.

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц. Үнэний талаарх таны чин сэтгэлийн гэрчлэл гэр бүлийнхэнд тань хүчтэй нөлөөлж болох юм. Энэ нь гоё чамин үгтэй эсвэл урт байх албагүй. Гэрчлэл шууд бөгөөд чин сэтгэлийн угаас гарч ирэхдээ хамгаас хүчтэй байдаг. (Аврагчийн арга барилаар заах нь, 11-ийг үзнэ үү.)

Зураг
Иерихогийн хэрэм нурж байгаа нь

Их Эзэн Иерихогийн хэрмийг нураасан, © Providence Collection/licensed from goodsalt.com