Хуучин Гэрээ 2022
5-р сарын 2–8. Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19: “Их Эзэнд ариун”


“5-р сарын 2–8. Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19: ‘Их Эзэнд ариун,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“5-р сарын 2–8. Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Бразилын Сан Пауло ариун сүм

5-р сарын 2–8

Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19

“Их Эзэнд ариун”

Та судраас суралцах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болоход туслах арга замуудын талаар төрөх сүнслэг сэтгэлдээ анхаарлаа хандуул.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Египетийг орхин явсан нь чухал хийгээд гайхамшигтай үйл явдал байсан ч Израилын хүүхдүүдэд зориулсан Бурханы зорилгыг бүрэн гүйцэлдүүлээгүй юм. Тэр ч байтугай амлагдсан нутагт ирээдүйд хөгжиж дэвжих нь тэдэнд зориулсан Бурханы эцсийн зорилго байгаагүй. Эдгээр нь зөвхөн “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун” (Леви 19:2) хэмээн Бурханы Өөрийн хүмүүст хүссэн зүйлд хүргэх алхам нь байв. Хэдэн үеэрээ боолчлолоос өөр зүйлийг үзээгүй хүмүүсээ ариун болгохыг Бурхан хэрхэн эрэлхийлсэн бэ? Тэрээр цөлд асар буюу Их Эзэнд ариун газар барихыг зарлиглажээ. Тэр тэдний үйлдлийг, эцэст нь зүрх сэтгэлийг нь өөрчлөх гэрээ, хуулиудыг тэдэнд өгсөн. Харин тэдгээр хуулийг дагаж чадахгүй бол нүглийг нь цагаатгах бэлгэдэл болгон амьтнаар тахил өргөхийг Тэр тэдэнд зарлиглажээ. Энэ бүхэн тэдний оюун ухаан, зүрх сэтгэл, амьдралыг Аврагч руу болон Түүний өгч чадах гэтэлгэл рүү хандуулах зорилготой байв. Тэрээр израилчуудыг болон биднийг ариун байдалд хүргэх жинхэнэ зам юм. Хэсэг хугацаанд бид бүгдээрээ нүгэлд боолчлогдож байсан бөгөөд бид бүхнийг наманчлахад, тухайлбал нүгэл үйлдэхээ больж, “Бибээр та нарыг ариун болгох чадвартай” (Сургаал ба Гэрээ 60:7) хэмээн амласан Есүс Христийг дагахад урьсан.

Леви номын тоймыг Bible Dictionary дэх “Leviticus”-ээс уншина уу.

Зураг
Learn More image
Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Гэтлэл 35–40; Леви 19

Их Эзэн намайг Өөртэй нь адилхан ариун болоосой гэж хүсдэг.

Гэтлэл 25–31 бол асрыг хэрхэн барих, ариун хүмүүс болоход нь тэдэнд ариун ёслолууд хэрхэн туслах талаар израилчуудад өгсөн Их Эзэний удирдамж заавар бүхий цэдэг юм. Гэтлэл 35–40 нь эдгээр удирдамж зааврыг дуулгавартай дагахын тулд гаргасан изралчуудын хүчин чармайлтыг дүрсэлсэн. 35–40-р бүлгийг уншиж байхдаа, Их Эзэн Өөрийн хүмүүсээс асарт юу байрлуулахыг хүссэн, тэдгээр нь юуг төлөөлж байгаа мөн ариун байдлаа сайжруулахын тулд юу хийхийг танд санал болгосныг олж мэд. Ялангуяа уг эд юмс таны оюун ухааныг Аврагч руу хэрхэн хандуулах талаар бодож үз. Дараахтай адил хүснэгт танд тусалж болох юм.

Та ямар эд зүйл олсон бэ?

Энэ нь юуг төлөөлж байна вэ?

Та ямар эд зүйл олсон бэ?

Гэрчлэлийн авдар (Гэтлэл 37:1–9; 40: 20–21)

Энэ нь юуг төлөөлж байна вэ?

Бурханы оршихуй; Түүний гэрээ, зарлигууд

Та ямар эд зүйл олсон бэ?

Анхилуун утлагын ширээ (Гэтлэл 40:26–27-ийг мөн Гэтлэл 30:1, 6–8-ыг үзнэ үү)

Энэ нь юуг төлөөлж байна вэ?

Их Эзэнд өргөж буй залбирлууд

Та ямар эд зүйл олсон бэ?

Дэнлүүний буюу гэрлийн суурь (Гэтлэл 37:17–24)

Та ямар эд зүйл олсон бэ?

Тахилын ширээ (Гэтлэл 38:1–7-г мөн Гэтлэл 27:1; 29:10–14-ийг үзнэ үү)

Та ямар эд зүйл олсон бэ?

Угаалгын сав (сан) (Гэтлэл 30:17–21)

Хэрэв та ариун сүмийн ёслолуудад оролцож байсан бол асрын талаар Гэтлэл 35–40-өөс сурсан ямар зүйлс тэнд болж өнгөрдөг үйл явдлыг санагдуулсан бэ? (мөн “Thoughts to Keep in Mind: The Tabernacle and Sacrifice”-ийг үзнэ үү). Ариун сүмийн гэрээнүүд хэрхэн таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан ариун болоход туслахыг тунгаан бод.

Зүгээр л ариун газар байх нь биднийг ариун болгохгүй. Леви 19 нь ариун байдлаа өсгөн нэмэгдүүлэхэд израилчуудад туслах Их Эзэний өгсөн хууль, зарлигуудын талаар өгүүлсэн байдаг. Таныг илүү ариун болоход туслах юуг та эдгээр зарлигаас олж мэдсэн бэ? Та эдгээр зарчмын дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахын тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?

Мөн Кэрол Ф.Макконкигийн “Ариун байдлын гоо үзэсгэлэн” үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 127–129-оос; мөн “The Tabernacle” (видео бичлэг), ChurchofJesusChrist.org; Bible Dictionary, “Holiness”; temples.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Гэтлэл 35:436:7

Их Эзэн өргөлөө чин сэтгэлээсээ өгөхийг надаас хүсдэг.

Египетээс гарч явсны дараах жил Израилын хүүхдүүд болон Иеховагийн хоорондын харилцаа шулуун дардан байгаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Гэсэн ч Гэтлэл 35:436:7-г уншихдаа, асар барих зарлигийг израилчууд хэрхэн хүлээн авсныг анхаарна уу. Их Эзэнд илүү сайн үйлчлэхэд туслах ямар зүйлийг та израилчуудаас сурсан бэ?

Ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон “Гишүүн бүр өөрсдийгөө хэчнээн их хэрэгтэй гэдгийг мэддэг байх ёстой. Хүн бүрд энэ чухал ажлыг урагшлуулахад туслах онцгой авьяас чадвар болон хувь нэмэр оруулах чухал зүйл байдаг” хэмээн заасан (“Залуу эмэгтэйчүүд энэ ажилд,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45). Гэтлэл 36:1–4-ийг уншихдаа, Их Эзэнээс юу “авснаа” тунгаан бод. Өөрийн ажилд оролцуулахын тулд Тэнгэрлэг Эцэг танд юу өгснийг асуугаарай.

Зураг
Эртний хүмүүс асар барихад зориулан хандив авчирч байгаа нь

Израилын хүүхдүүд “зүрхнээсээ хүс[эн]” (Гэтлэл 35:5) асар барих хандиваа өгч байсан. Зургийг Корберт Готье, © Lifeway Collection/licensed from goodsalt.com

Леви 1:1–9; 16

Би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өршөөгдөх боломжтой.

Амьтнаар өргөх тахил болон цус, ус орсон зан үйл мөн амьдралын цаг мөч бүрийг заасан хууль гэх мэт Леви номын ихэнх хэсэг бидэнд хачирхалтай санагдаж болох юм. Гэхдээ тэдгээр зан үйл, хууль нь наманчлал, ариун байдал, Аврагчийн Цагаатгал зэрэг бидний мэдэх зарчмуудыг заах зорилготой байсан. Леви 1:1–9; 16-г уншихдаа, эдгээр зарчмыг олохын тулд дараах асуултуудыг эргэцүүлэн бод. Үүнд: Би эдгээр тахилаас Есүс Христийн талаар болон Түүний цагаатгагч золиосын тухай юу мэдэж авч болох вэ? Би аль талаараа тэрхүү тахил өргөж байгаа хүмүүстэй адил вэ? Та мөн энэ материалын “Бодвол зохих зүйлс: Асар ба тахил,” Судруудын удирдамж дахь “Золиослол” (scriptures.ChurchofJesusChrist.org) зэргийг судалж болно.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Гэтлэл 36:1–7.Гэтлэл 35:1–7-д өгүүлсэн израилчуудын асар барих зарлигт хандсан хандлагаас бид юу сурч болох вэ? Өөрийнхөө ажилд оролцуулахын тулд биднийг урьсан Их Эзэний арга замын талаар та нар гэр бүлээрээ бодож болно. Бид израилчуудын үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

Гэтлэл 40.Гэтлэл 40-ийг хамт уншихдаа “Их Эзэний тушааснаар” гэсэн утгатай уг хэллэгийг сонсох бүрдээ гараа өргөхөд гэр бүлийн гишүүдээ урьж болно. Бид энэ бүлгээс Их Эзэнд дуулгавартай байх талаар юу сурч мэдсэн бэ?

Гэтлэл 40:1–34.Гэтлэл 40-өөс асрыг хэрхэн барих талаар уншихдаа энэ тоймд хавсаргасан зургийг ашиглан асрын өөр өөр хэсгийг хамтдаа тодорхойлж болно. Энэ хэлэлцүүлгийг өнөөгийн ариун сүмийн шүтлэг бишрэлтэй холбохын тулд та нар “Why Latter-day Saints Build Temples” (temples.ChurchofJesusChrist.org)-ийг хамтдаа судалж эсвэл “Temples” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзнэ үү.

Леви 19.Гэр бүлийн гишүүн бүр энэ бүлгээс “ариун байхад” (Леви 19:2) өөрсдөд нь туслах нэг нэг шүлэг олж, гэрийнхэнтэйгээ хуваалцаж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “More Holiness Give Me,” Hymns, no. 131.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Есүс Христийг эрж хай. Бүх судар, бүр Хуучин Гэрээ ч гэсэн Есүс Христийг гэрчилдэг. Хуучин Гэрээг уншихдаа, ямар бэлгэдэл, хүн, үйл явдал Аврагчийн тухай зааж байгааг бодож үз.

Зураг
Асар

Эртний асар, Брадлий Кларк