Шинэ Гэрээ 2023
12-р сарын 18–24. Христийн мэндэлсний баяр: “Үлэмж баярлуулах сайхан мэдээ”


“12-р сарын 18–24. Христийн мэндэлсний баяр: ‘Үлэмж баярлуулах сайхан мэдээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“12-р сарын 18–24. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Дөнгөж төрсөн хүүхэд

Бяцхан Хурга, Жэнэди Пэйж

12-р сарын 18–24

Христийн мэндэлсний баяр

“Үлэмж баярлуулах сайхан мэдээ”

Аврагчийн төрөлт мөн тохинууллын талаар тунгаан бодох нь Христийн мэндэлсний баяраар хэрхэн амар амгалан, ариун байдлын сүнсийг авчирч болохыг тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хүүхдийн төрөлт хэрхэн тийм үлэмж баяр баяслыг авчирдаг вэ? Магадгүй шинэ хүүхэд найдварын бэлгэ тэмдэг байж чадах болохоор тэр байх. Боломжуудаар дүүрэн цоо шинэ амьдрал биднийг амьдрал тэр хүүхдийн ирээдүйд юу бэлдсэн бол, ямар гайхалтай зүйлсийг хийж, гүйцэлдүүлэх бол гэж бодоход хүргэдэг. Энэ нь Бурханы Хүү, Есүс Христийг төрөхөд юу юунаас илүү үнэн байсан юм. Хүүхдэд хэзээ ч тийм их найдвар хүлээлгэж байгаагүй бөгөөд асар их амлалттай төрсөн хүүхэд Түүнээс өөр байгаагүй.

Тэнгэр элч хоньчдыг тэжээлийн тэвшинд төрсөн нялх хүүхдийг ол хэмээн урихдаа тэр хүүхдийн талаар захиас өгсөн. Энэ нь тэр хүүхэд ариун нандин үүрэг гүйцэтгэхээр дэлхийд ирсэн гэсэн найдварын захиас байсан юм. Хоньчид захиасыг “… мэдүүллээ. Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм” (Лук 2:17–19). Энэ Христийн мэндэлсний баяраар Мариагийн жишээг даган, энэ жил Аврагчийн талаар сурч мэдсэн зүйлсээ зүрхэндээ тунгаан бодох нь сайхан зүйл байж болно. Тэрээр таны уншсан түүхүүдэд гэтэлгэлийн үйл хэргээ хэрхэн гүйцэлдүүлсэн бэ? Илүү чухал нь, Түүний үйл хэрэг таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ? Дараа нь та хоньчдын үлгэр жишээг дагахаар өдөөгдөж магадгүй. Та Есүс Христийн таны төлөө хийсэн бүхнийг хэрхэн “мэдүүлэх” вэ?

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Maтай 1:18–25; 2:1–12; Лук 1:26–38; 2:1–20

Есүс Христ дэлхий дээр бидний дунд төрөхөөр доош бууж ирсэн.

Та өмнө нь Есүс Христийн төрөлтийн түүхийг олон удаа уншиж эсвэл сонсож байсан ч энэ удаа “Христийн мэндэлсний баяр бол Есүс дэлхийд зөвхөн яаж ирснийг тэмдэглэх биш, харин Түүнийг хэн болохыг буюу Есүс Христ, бидний Их Эзэн, Аврагч гэдгийг мөн яах гэж ирснийг нь мэдэж тэмдэглэх баяр юм” гэдгийг дотроо бодож судлаарай (Крэйг C.Кристэнсэн, “The Fulness of the Story of Christmas” [Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн онцгой цугларалт, 2016 оны 12-р сарын 4], broadcasts.lds.org).

Есүс Христ төрөхөөсөө өмнө хэн байсан талаар та юу мэдэх вэ? (жишээ болгож, Иохан 17:5; Мозая 3:5; Сургаал ба Гэрээ 76:13–14, 20–24; Мосе 4:2-ыг үзнэ үү). Энэхүү мэдлэг нь Түүний төрөлтийн талаар унших үед төрөх мэдрэмжид тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Есүс Христ яагаад дэлхий дээр ирсэн талаар та юу мэдэх вэ? (жишээлбэл: Лук 4:16–21; Иохан 3:16–17; 3 Нифай 27:13–16; Сургаал ба Гэрээ 20:20–28-ыг үзнэ үү). Энэхүү мэдлэг Аврагчийн талаарх таны мэдрэмжид хэрхэн нөлөөлж байна вэ? Энэ нь амьдрах хэв маягт тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Түүнчлэн 2 Коринт 8:9; Еврей 2:7–18; 1 Нифай 11:13–33; Aлмa 7:10–13-ыг үзнэ үү.

1 Коринт 15:21–26; Колоссай 1:12–22; 1 Петр 2:21–25

Есүс Христ үүргээ биелүүлж, мөнх амьдралыг өвлөн авах боломжийг надад олгосон.

Хэдийгээр Христийн төрөлтийн түүх гайхамшигт үйл явдлуудаар дүүрэн байдаг ч хожим нь Тэр амьдралдаа агуу ажлыг хийж гүйцэтгээгүй бол Түүний төрөлт энгийн л нэг төрөлт байх байсан. Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлснээр “Гетсемани болон Калвари дахь гэтэлгэгч Христ, Амилалтын гайхамшигт нотолгоогүйгээр Бетлехемийн нялх Есүс энгийн л нэг нялх хүүхэд байх байсан” (“The Wondrous and True Story of Christmas,” Ensign, Dec. 2000, 5).

Зураг
Есүс Гетсеманийн цэцэрлэгт өвдөг сөгдөн байгаа нь

Гетсемани, Ж.Көрк Ричардс

Аврагчийн бурханлаг номлол, бусдыг хайрлах хүчит хайрын нотолгоо Шинэ Гэрээгээр дүүрэн байдаг. Ямар судрын хэсэг болон түүх таны санаанд орж ирж байна вэ? Та энэхүү эх сурвалж, судлах тэмдэглэлээ дахин харж, тэмдэглэж авсан сэтгэгдлүүдээ харж болно. Та түүнчлэн 1 Коринт 15:21–26; Колоссай 1:12–22; 1 Петр 2:21–25-ыг уншаад, Аврагч болон Түүний ажил таны амьдралыг хэрхэн адисалсан тухай тунгаан бодож болно. Та амьдралдаа юуг өөрчлөхөөр сүнслэгээр өдөөгдөж байна вэ? Та Аврагчийн хүчинд хэрхэн ойртож болох вэ?

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Матай 1:18–25; 2:1–12; Лук 1:26–38; 2:1–20.Та гэр бүлтэйгээ Есүс Христийн төрснийг хэрхэн тэмдэглэж болох вэ? Хэд хэдэн санааг доор дурдав. Мөн та нар өөрсдөө санаа бодож олж болно.

  • Христийн төрсөн тухай түүхийн хэсгээс хамтдаа уншиж эсвэл жүжигчлэн тоглож болно.

  •  

  • Gospel Library аппликэйшн дахь “Jesus Christ” цуглуулгын материалуудыг, ялангуяа “His Birth (Christmas)” гэсэн хоёр дахь хэсгийг үзнэ үү.

  • Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн онцгой цугларалтыг үзэж болно (broadcasts.ChurchofJesusChrist.org).

  • Хамтдаа Христийн мэндэлсний баярын дууг дуулах юм уу айлчилж очин дуу дуулж өгч болох хөрш болон найзуудаа сонго (Hymns, 201–214 дэх дууллыг үзнэ үү).

  • Үйлчил.

  • Гэр бүлийн гишүүдээсээ Христийн төрсөн тухай түүхээс Есүс Христийг санагдуулах чимэглэл, тоглоом хийх санаа авах дэлгэрэнгүй мэдээллийг эрж олохыг хүсэж болно.

1 Коринт 15:21–26; Колоссай 1:12–22; 1 Петр 2:21–25.Яагаад бид Есүс Христийг төрсөнд талархдаг вэ? Тэр бидэнд ямар ямар бэлэг өгсөн бэ? Бид Түүнд талархлаа хэрхэн илэрхийлэх вэ? Танай гэр бүл “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) зэрэг Түүний тохинууллын тухай заадаг дууг дуулж болно.

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл.”Та гэр бүлийнхэндээ Христийн мэндэлсний баярын үеэр Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслахын тулд хамтдаа “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (ChurchofJesusChrist.org)-ийг судалж, уншихад цаг зарцуулж болох юм. Та нар “Амьд Христ” дээрх хэсгийг цээжилж эсвэл үүн дээрх мэдэгдлүүдийг дэмждэг Шинэ Гэрээн дэх Аврагчийн амьдралын тухай дүрслэлийг хайж олж болно. Та гэр бүлийн гишүүн бүрээ Есүс Христийн тухай гэрчлэлээ бичээд, сүнслэгээр өдөөгдөж байгаа бол гэрийнхэндээ уншиж өгөхөд урьж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Эгэл нэгэн малын хашаанд,” Хүүхдийн дууны ном, 25.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Есүс Христийг эрж хай. Судрууд бидэнд бүх зүйл Есүс Христийг гэрчилдэг хэмээн заадаг (Moсе 6:62–63-ыг үзнэ үү). Тиймээс бид бүх зүйлд Түүнийг эрж хайх хэрэгтэй. Та судруудыг уншихдаа Түүний тухай заадаг шүлгүүдийг тэмдэглэж, зурж болно. Христийн мэндэлсний баярын өмнөх өдрүүдэд Есүс Христийн тухай гэрчилдэг эргэн тойрондоо байгаа зүйлсийг эрж хайхад цаг гарга.

Зураг
Мариа, Иосеф, хоньчид нялх Есүсийн эргэн тойронд

Христ мэндэлсэн нь, Брайн Колл