Шинэ Гэрээ 2023
10-р сарын 16–22. 1 ба 2 Тесалоник: “Итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн”


10-р сарын 16–22. 1 ба 2 Тесалоник: ‘Итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

10-р сарын 16–22. 1 ба 2 Тесалоник,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Залуу эрэгтэйтэй ярилцаж буй номлогч эгч нар

10-р сарын 16–22

1 ба 2 Тесалоник

“Итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн”

Хэрвээ бид Сүнснээс хүлээж авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэхгүй бол мартаж болох юм. 1 ба 2 Тесалоникийг унших үед Сүнс юуг тэмдэглэхийг өдөөж байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Тесалоникт Паул, Силас хоёрыг “дэлхийг үймүүлсэн” (Үйлс 17:6) гэж гүтгэжээ. Тэдний номлол иудейчүүдийн зарим эрх баригчийн дургүйцлийг төрүүлсэн бөгөөд тэдгээр эрх баригч хүмүүсийг хутган үймүүлжээ (Үйлс 17:1–10-ыг үзнэ үү). Үр дүнд нь Паул, Салис хоёрыг Тесалоникоос явахыг зөвлөв. Паул Тесалоник дахь хөрвөгчдөд болон тэдэнд тулгарч буй хавчлага гадуурхлын талаар санаа зовж байсан ч эргэн ирж тэдэнтэй уулзах боломжгүй байв. “Би үүнийг цаашид тэвчсэнгүй. … Итгэлийн чинь талаар мэдэхээр хүн илгээсэн” хэмээн тэр бичсэн. Хариуд нь Тесалоникт үйлчилж байсан Паулын туслах Тимот “итгэл болон хайрын чинь талаар … сайн мэдээг дуулгав” хэмээн бичжээ (1 Tесалоник 3:5–6). Үнэндээ Тесалоник дахь гэгээнтнүүд “бүх итгэгчдэд” (1 Tесалоник 1:7) үлгэр жишээ болон танигдаж, тэдний итгэлийн тухай мэдээ хотоос хотод дамжин тархсан байлаа. Тэдний дунд хийсэн ажил нь “дэмий” (1 Tесалоник 2:1) зүйл биш байсан гэдгийг сонссон Паулын баяр хөөр, тайтгарлыг төсөөлөөд үзээрэй. Гэвч Паул өмнө нь байсан итгэл сүнслэг байдлын хувьд ирээдүйд тэсэж үлдэхэд хангалттай биш гэдгийг мэдэж байсан бөгөөд гэгээнтнүүдийн дундах хуурамч багш нарын нөлөөнөөс болгоомжилж байв (2 Tесалоник 2:2–3-ыг үзнэ үү). Тэр тэдэнд болон бидэнд хандан үргэлжлүүлэн “итгэлд чинь дутагдаж буйг дүүргэ[ж],” хайранд “улам их бялхахыг” захисан (1 Tесалоник 3:10; 4:10-ыг үзнэ үү).

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

1 Тесалоник 1–2

Христийн шавь нар бусдад чин сэтгэлээсээ, хайраар үйлчилдэг.

1 Тесалоникт Паулын үгс Бурханы хүүхдүүдэд үйлчлэхийн тулд өөрийгөө бүрэн зориулсан хүний санаа зовнил, баяр баяслыг хоёуланг илэрхийлдэг. Ялангуяа 1 Тесалоникийн эхний хоёр бүлгээс та жинхэнэ тохинуулагч сайн мэдээг хэрхэн заадгийг дүрсэлсэн үгс, хэллэгийг олж болно. Жишээлбэл, та 1 Tесалоник 1:5–8; 2:1–13-аас Их Эзэнд үйлчлэх талаар юу сурч мэдсэн бэ?

Бурханд болон Түүний хүүхдүүдэд үйлчлэх боломжийнхоо талаар бод. Таны үйлчлэлийг илүү сайжрахад урамшуулах юуг та эдгээр шүлгээс олсон бэ? Олж мэдсэн зүйлс дээрээ үндэслэн “Би мэддэг зүйлийнхээ үлгэр жишээ болж байна уу?” (1 Tесалоник 1:7-г үзнэ үү) гэх мэтчилэн өөрөөсөө асуухыг бод.

1 Тесалоник 3:7–13; 4:1–12

“Хайранд өсгөн бялхуул”

Паул Тесалоникийн гэгээнтнүүдийн итгэлтэй байдалд баяссан ч (1 Тесалоник 3:7–9-ийг үзнэ үү) итгэлтэй байдлыг нь “улам илүү” (1 Тесалоник 4:1) болгохыг хүссэн. Та 1 Тесалоник 3:7–13; 4:1–12-ыг уншаад, сүнслэг байдлаар “улам их бялхаж” (1 Тесалоник 4:10) болох арга замуудыг тунгаан бод. Жишээлбэл, Паул “ариун чанар,” “ариусал” зэрэг үгсийг хэрэглэснийг анхаар. Та эдгээр үгийн утгын талаар Паулын бичээсээс юу сурч мэдсэн бэ? Аврагч бидэнд ариун болж, ариусгагдахад хэрхэн тусалж чадах вэ?

Мөн Судруудын удирдамж дахь “Ариун,” “Ариун нандин”-ыг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

1 Tесалоник 4:16–18; 5:1–10; 2 Tесалоник 1:4–10

Хэрэв би итгэлтэй, сэрэмжтэй байвал Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдсэн байх болно.

Паул 1 Tесалоник 5:1–10 дахь шүлэгт хэд хэдэн зүйрлэлийг ашиглан Есүсийн дэлхийд эргэн ирэх цаг хугацааны тухай заасан. Та эдгээр зүйрлэлийг судлахдаа Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар өөрт төрсөн сэтгэгдлийг бичиж тэмдэглэж болно.

  • “Шөнөөр ирэх хулгайч”:

  • “Жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт мэдрэгдэх”:

  • Таны олсон бусад зүйрлэл:

Та 1 Tесалоник 4:16–18; 5:1–10; 2 Tесалоник 1:4–10-аас ямар ямар үнэнийг нэмж сурсан бэ? Та Аврагчийн Хоёр дахь ирэлтийг угтан харж, бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

Мөн Д.Тодд Кристоффэрсоны “Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэх нь” хэлсэн үгийг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 98–102-оос үзнэ үү.

2 Тесалоник 2

Урвалт буюу үнэнээс салах явдал Хоёр дахь ирэлтийн өмнө тохионо гэж бошигложээ.

Өсөн нэмэгдэж буй хавчлага мөрдлөгийн дунд Тесалоникийн олон гэгээнтэн Аврагчийн Хоёр дахь ирэлт ойрхон байна гэдэгт итгэжээ. Гэвч Паул Есүсийг дэлхийд эргэж ирэхээс өмнө урвалт буюу эсэргүүцэл, үнэнээс “салах” явдал гарах болно гэдгийг мэдэж байв (2 Tесалоник 2:1–4-ийг үзнэ үү). Та дараах эх сурвалжуудын заримыг тунгаан бодсоноор Их урвалтын талаарх ойлголт болон Сэргээлтэд талархах сэтгэлээ гүнзгийрүүлж болно.

  • Урвалтын талаар урьдчилан хэлсэн судрууд: Исаиа 24:5; Aмос 8:11–12; Maтай 24:4–14; 2 Tимот 4:3–4

  • Паулын үед Урвалт аль хэдийн эхэлж байсныг харуулсан судрууд: Үйлс 20:28–30; Галат 1:6–7; 1 Tимот 1:5–7

  • Христийн шашинтай шинэчлэгчдийн явуулсан Их урвалтын талаарх судалгаа:

    Мартин Льютэр “Би Ариун судруудтай нийцдэг Сүмийг шинэчлэн байгуулахаас өөр юуг ч эрэлхийлээгүй. Энгийнээр хэлбэл, Христийн шашныг хадгалан үлдэх ёстой байсан хүмүүсийн дунд энэ нь байхаа больсон гэж хэлмээр байна” хэмээсэн (E. G. Schweibert, Luther and His Times: The Reformation from a New Perspective [1950], 590-д).

    Рожэр Виллиамс “Урвалт нь … Христ сүмүүдийг шинээр байгуулах шинэ төлөөлөгчдийг илгээхээс нааш урвалтаас сэргэн гарах гарц байхгүй болтлоо тийм ихээр завхарсан байсан” хэмээжээ (Philip Schaff, The Creeds of Christendom [1877], 851-д)

 

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

1 Тесалоник 3:9–13.Найзуудынхаа төлөө мэдэрч байсан Паулын мэдрэмжүүдийн юу нь таныг гайхшируулсан бэ? Бид хэрхэн “бие биенээ болон бүгдийг гэсэн хайранд өсгөн бялхуулж” (12-р шүлэг) чадах вэ?

1 Tесалоник 4:13–18.Амилуулалтын тухай эдгээр шүлгэн дэх ямар үг хэллэгүүд таныг тайвшруулж байна вэ?

1 Tесалоник 5:14–25.1 Тесалоник 5:14–25 дээрх Паулын зөвлөгөөг харахдаа гэр бүлийн гишүүн бүрийг гэр бүлээрээ анхаарал хандуулах үг хэллэгийг хайж олоход урь. Гэртээ эдгээр үг хэллэгийг сануулах бүтээлч арга замуудыг хайж ол. Жишээлбэл, хүн бүр өөрийн сонгосон хэллэгийг харуулсан эсвэл бататгасан зургуудыг олж эсвэл зурж болно.

2 Teсалоник 3:13.Бид магадгүй шавь байх шаардлагуудад дарагдан, “сайныг үйлдэхээс зүрхшээдэг” үү? Ингэж мэдрэх үед бидэнд юу тусалдаг вэ? Галат 6:9; Сургаал ба Гэрээ 64:33-ыг үзнэ үү. Бид ийм зүйл тохиолдоход нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Би Есүс шиг байхыг хичээнэ,” Хүүхдийн дууны ном, 40–41.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өдөр бүр илчлэлт хүлээн авахыг эрэлхийл. “Илчлэлт нь нэг зэрэг биш, харин ихэнх тохиолдолд ‘шат шатаар’ (2 Нифай 28:30) өгөгддөг. … [Сайн мэдээний сургалтыг] цаг гарган хийдэг биш, харин үргэлж хийж байх ёстой зүйл гэж бод (Аврагчийн арга барилаар заах нь, 12).

Зураг
Үүлэн дунд буй Христ

Амилсан Христ, Робэрт Т.Баррэтт