Шинэ Гэрээ 2023
6-р сарын 5–11. Иохан 14–17: “Хайранд минь байгтун”


“6-р сарын 5–11. Иохан 14–17: ‘Хайранд минь байгтун,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“6-р сарын 5–11. Иохан 14–17,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Сүүлчийн зоог

Сүүлчийн зоог, Виллиам Хэнри Маргэтсон

6-р сарын 5–11

Иохан 14–17

“Хайранд минь байгтун”

Иохан 14–17 дээрх Аврагчийн сургаалыг унших үед Ариун Сүнс танд өөрт тань зориулсан захиасыг мэдэхэд тусална. Хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Өнөөдөр бид “Сүүлчийн зоог” хэмээн нэрлэдэг ч Есүсийн шавь нар жил бүр тэмдэглэдэг Алгасал баярын зоогоор цугларахдаа энэ нь нас барахынх нь өмнө Багштайгаа хамт барьж буй сүүлчийн зоог гэдгийг бүрэн ухаарсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ Есүс “цаг нь болсныг мэдэж байсан” (Иохан 13:1). Тэрээр удалгүй Гетсемани дахь зовлон шаналал, хамгийн дотно нөхдийнхөө урвалт, үгүйсгэл мөн загалмай дээр тарчлан үхэх үйл явдалтай нүүр тулах гэж байсан. Есүс удахгүй Өөрт нь тохиох гэж байсан энэ бүх зүйлийг үл тоон, Өөртөө биш, харин шавь нартаа анхаарлаа хандуулсан. Тэд ирэх хэдэн хоног мөн он жилүүдэд юу болох талаар юуг мэдэх хэрэгтэй байсан бэ? Иохан 14–17 дээрх Есүсийн нигүүлсэнгүй сургаал нь Тэрээр шавь нарынхаа тухай тэр үед болон одоо ямар бодолтой байсныг харуулдаг. Тэр биднийг хэзээ ч орхихгүй хэмээх баталгаа нь Түүний хуваалцсан олон тайтгаруулагч үнэний нэг байв. “Та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно” (Иохан 15:10) хэмээн Тэр амласан.

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Иохан 14–15

Би зарлигуудыг нь сахиснаар Есүс Христэд хайраа харуулдаг.

Та Иохан 13–15-ыг уншихдаа, хайр гэсэн үгийг хэрэглэх бүрд тэмдэглэх юм уу бич. Эдгээр бүлэгт тушаалууд гэдэг үг хайр гэдэг үгтэй удаа дараа холбогдож байгааг та анзаарах болно. Та Аврагчийн сургаалаас хайр, тушаал гэх үгсийн хоорондох уялдаа холбооны талаар юу сурч мэдэж болох вэ? Та эдгээр бүлгээс хайртай холбоотой өөр ямар үг, хэллэгийг олж мэдсэн бэ?

Аврагчийн хайр танд хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.

Мөн Иохан 13:34–35 болон Д.Тодд Кристоффэрсоны “Миний хайр дотор бай,” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 37–41-ээс үзнэ үү.

Зураг
Есүс шавь нартайгаа ярилцаж байгаа нь

Сүүлчийн зоог, Кларк Кэлли Прайс

Иохан 14–16

Ариун Сүнс надад Есүс Христийн шавийн хувьд зорилгоо биелүүлэхэд маань тусалдаг.

Аврагчтай хамт байх цаг бараг үлдээгүйг сонсоод шавь нарынх нь зүрх шимширч, Түүнгүйгээр яах бол хэмээн санаа нь зовж байсан байх. Та Иохан 14–16-г уншихдаа, Аврагч тэднийг тайвшруулж юу гэж хэлснийг олж мэд. Ялангуяа Ариун Сүнсний талаар Тэр тэдэнд юу гэж заасныг анзаар. Та дараах шүлгүүд дэх Аврагчийн үгээс Ариун Сүнсний талаар юу мэдэж авсан бэ?

Яагаад шавь нарт Ариун Сүнсний иймэрхүү тусламж хэрэгтэй байсан бэ? Ариун Сүнс таны төлөө эдгээр үүргийг хэрхэн биелүүлсэн бэ? Түүний нөлөөг амьдралдаа илүү хүчтэй байлгахын тулд юу хийж болохоо бодож үз.

Мөн 3 Нифай 19:9; 27:20; Сургаал ба Гэрээ 11:12–14; Мосе 6:61-ийг болон Мишэлл Д.Крэйгийн “Сүнслэг чадавх” хэлсэн үгийг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 19–21-ээс үзнэ үү.

Иохан 15:1–8

Би Христ дотор байснаар сайн үр жимс өгөх болно.

“[Христ] дотор байх” (Иохан 15:4) гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Ямар “жимс” таныг усан үзмийн буюу Есүс Христийг төлөөлдөг модтой залгаатай байгааг харуулдаг вэ?

Иохан 17

Есүс Христ шавь нараа өмгөөлөв.

Иохан 17-д цэдэглэгдсэн Есүсийн үгсийг Өмгөөллийн залбирал гэдгээр нь сайн мэддэг. Есүс энэхүү залбиралдаа Өөрийн төлөөлөгчид, “тэдний үгээр дамжуулан [Түүнд] итгэх хүмүүсийн төлөө” (Иохан 17:20) залбирсан. Энэ нь Тэр таны төлөө залбирсан гэсэн үг юм. Есүс Эцэгээсээ таны болон бусад бүх итгэгчийн төлөө юу хүссэн бэ? Тэр та нарын тухай юу гэж боддог талаар энд юу зааж байна вэ?

Энэхүү залбирал нь мөн гүн гүнзгий, мөнхийн үнэнийг заадаг. Та өөр ямар үнэнийг олж мэдсэн бэ? Та энэ бүлгийг уншихдаа дараах зүйлсийн талаар олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг бод.

  • Залбирал

  • Аврагчийн Эцэгтэйгээ харилцах харилцаа

  • Аврагчийн шавь нартайгаа харилцах харилцаа

  • Шавь нар нь дэлхийнхнээс хэрхэн өөр вэ?

  • Танд чухал санагдсан өөр үнэнүүд

Иохан 17:11, 21–23

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр төгс нэгдмэл юм.

Иохан 17 дээрх залбиралдаа Есүс Эцэгтэйгээ нэгдмэл гэдгээ онцолсон. Ямар арга замаар Эцэг, Хүү хоёр “нэг” байж чадах вэ? (Иохан 17:11, 21–23). Аврагч Эцэгтэйгээ нэг “байдгийн адил” (Иохан 17:22) шавь нараа бас нэг байхын төлөө залбирсныг анхаар. Энэ нь таны хувьд ямар утгатай вэ? Та өөрийн хань, гэр бүлийн бусад гишүүн, тойргийн гишүүд болон бусад Христэд итгэгчтэй ямар харилцаатай болохоо бод. Та Есүс Эцэгтэйгээ нэг байсан шиг нэгдмэл байхын төлөө хэрхэн ажиллаж чадах вэ?

Мөн Квинтин Л.Күкийн “Зүрх сэтгэлээ зөв шударга байдал, эв нэгдэлд нэгтгэх нь” хэлсэн үгийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 16–20; Шэрон Юбанкийн “Бид сэтгэл нэгтэй байж Бурханы хүчийг олж авдаг” хэлсэн үгийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 60–63-аас үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Иохан 14:5–6.Гэр бүлийн тань гишүүдэд замаар гэрийнхнээ ээлжилж хөтөлж явах таалагдаж болох юм. Есүс хэрхэн “зам” болдог вэ? Тэр биднийг хааш нь удирддаг вэ?

Иoхан 14:26–27.Есүсийн амар амгалан нь “дэлхийн өгд[гөөс]” юугаараа ялгаатай вэ? Гэр бүлийн гишүүд Ариун Сүнсээр дамжуулан амар амгалан, тайтгарлыг олсон арга замаа хуваалцаж болно.

Иохан 15:1–8.Эдгээр шүлгийг гадаа усан үзмийн ороонго, мод эсвэл ямар нэгэн ургамлын дэргэд уншвал сонирхолтой байж болох юм. Мөчрийг ургамлаас нь тасдах үед юу болдог вэ? Бид мөчиртэй юугаараа адилхан болох мөн Аврагч дотор “байж,” “үр жимс ургуулна” гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар ярилцаж болно.

Иохан 15:17–27; 16:1–7.Есүс Христ яагаад шавь нартаа хавчлага мөрдлөгийн талаар сэрэмжлүүлсэн гэж та бодож байна вэ? Өнөө үед Христийн шавь нар хэрхэн хавчигдаж байна вэ? Эдгээр шүлэг дэх Аврагчийн зөвлөгөө бидэнд хавчлага дарамттай тулгарах үед хэрхэн тусалж болох вэ?

Иохан 16:33.Есүс Христ дэлхийг хэрхэн ялан дийлсэн бэ? Түүний Цагаатгалаар бид хэрхэн амар амгалан бөгөөд зоригтой болдог вэ? (мөн Сургаал ба Гэрээ 68:6-г үзнэ үү).

Иохан 17:21–23.Танай гэр бүлд Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёр шиг нэгдмэл байж сурахад юу тусалж болох вэ? Магадгүй та нар дуртай спортын багийнхаа талаар болон тэд нэг зорилгод хүрэхийн тулд хэрхэн хамтран ажилладаг талаар ярилцаж болно. Эсвэл та найрал дуу, найрал хөгжим сонсож, хөгжимчид хэрхэн нэгдэж, сайхан дуу хөгжим бүтээдэг талаар ярилцаж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Ариун Сүнс,” Хүүхдийн дууны ном, 56.

Заах чадвараа сайжруулах

Чанга унш. Та гэр бүлдээ заахдаа ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх судруудын аудио хувилбарыг сонсож болно. Ялангуяа Иохан 14–17-д Аврагчийн хэлсэн олон үг байдаг тул үүнийг сонсох нь маш сүр хүчтэй байж болох юм.

Зураг
Усан үзмийн модон дээрх усан үзэм

Есүс “Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд” (Иохан 15:5) хэмээн заасан.