Шинэ Гэрээ 2023
2-р сарын 27-оос 3-р сарын 5. Матай 8; Марк 2–4; Лук 7: ‘Итгэл чинь чамайг аварлаа”


“2-р сарын 27-оос 3-р сарын 5. Матай 8; Марк 2–4; Лук 7: ‘Итгэл чинь чамайг аварлаа,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“2-р сарын 27-оос 3-р сарын 5. Матай 8; Марк 2–4; Лук 7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Есүс түүнийг хэвтрээс нь босгож байгаа нь

2-р сарын 27-оос 3-р сарын 5

Матай 8; Марк 2–4; Лук 7

“Итгэл чинь чамайг аварлаа”

Судраас судлахдаа яарахгүй байхад анхаар. Шүлэг бүрийг унших цаг байхгүй байсан ч залбирч тунгаан бодоход цаг гарга. Ингэж тунгаан бодох цаг мөч ихэвчлэн хувийн илчлэлт рүү хөтөлдөг.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Шинэ Гэрээний хамгийн тодорхой захиаснуудын нэг бол Есүс Христ бол эдгээгч гэсэн ойлголт юм. Халуураад хэвтэж буй эмэгтэйгээс эхлээд бэлэвсэн эмэгтэйн нас барсан хүү гээд Аврагчийн өвдөж, зовсныг эдгээсэн олон түүх бий. Яагаад бие махбодын эдгэрэлтийг онцолсон юм бол? Бид эдгээр гайхамшгаас юу сурч мэдэж болох вэ? Нэгэн тодорхой захиас бол Есүс Христ бидний бие махбодын өвчин зовлон, төгс бус байдал зэрэг бүхий л зүйлийг захирах хүчтэй Бурханы Хүү юм гэсэн захиас юм. Харин үл итгэгч хуулийн багш нарт хандан хэлсэн “Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд” (Maрк 2:10) хэмээх Түүний үгэнд өөр нэгэн утга илэрхийлэгдсэн байдаг. Та сохор эсвэл уяман өвчтэй хүнийг эдгээсэн тухай уншихдаа Аврагчаас авч болох сүнслэг болон бие махбодын эдгэрлийн тухай бодож, Тэрээр “Итгэл чинь чамайг аварлаа” (Лук 7:50) хэмээн танд хэлэхийг сонсож болох юм.

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Матай 8; Марк 2–3; Лук 7

Аврагч сул дорой байдал, өвчин зовлонг эдгээж чадна.

Эдгээр хэдэн бүлэгт Аврагчийн үйлдсэн олон гайхамшгийн жишээг цэдэглэсэн байдаг. Эдгээр эдгээлтийн талаар судлахдаа танд зориулсан байж болох захиасыг хай. Та өөртөө дараах хэдэн асуултыг тавьж болох юм. Энэ түүх Есүс Христэд итгэх итгэлийн тухай юу зааж байна вэ? Энэ нь Аврагчийн тухай юу зааж байна вэ? Бурхан намайг энэ гайхамшгаас юу сураасай хэмээн хүссэн бэ? Доор хэдэн жишээг өгсөн ч өөр олон жишээ бий. Үүнд:

Мөн Дэвид А.Бэднарын “Accepting the Lord’s Will and Timing” хэлсэн үгийг Liahona, Aug. 2016, 17–23; Нийл Л.Андэрсэны “Шархадсан тэд” хэлсэн үгийг 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 79–83-аас үзнэ үү.

Maрк 2:15–17; Лук 7:36–50

Есүс Христ нүгэлтнүүдийг буруутгахаар биш харин тэднийг эдгээхээр ирсэн.

Та эдгээр шүлгээс Есүс хуулийн багш нар, фарисайчуудтай хэрхэн харьцаж байгааг уншихдаа эдгээр түүхэд өөрийгөө харж байгаагаар авч бодож үзэж болох юм. Жишээлбэл, таны бодол санаа, үйлдлүүд фарисай хүн Симоныхтой адил байна уу? Есүсийн нүгэлтнүүдийг хардаг байдал, Симон гэх мэт фарисайчуудын тэднийг хардаг байдлын хооронд байгаа ялгааг та хэрхэн дүрслэх вэ? Нүгэлд дарагдсан хүмүүст Аврагчтай хамт байхад ямар мэдрэмж төрөх байсныг бодож үз. Тэд тантай байхдаа юу мэдэрдэг вэ?

Та бас Лук 7:36–50-д дүрсэлсэн эмэгтэйтэй юугаараа адил болохоо тунгаан бодож болох юм. Та тэр эмэгтэйд үзүүлсэн Аврагчийн өрөвч сэтгэл, энэрэл нигүүлслийг хэзээ мэдэрч байсан бэ? Та тэр эмэгтэйн итгэл, хайр, даруу байдлын үлгэр жишээнээс юу олж мэдсэн бэ?

Мөн Иохан 3:17; Лук 9:51–56; Дийтр Ф.Угдорфын “Ач ивээлийн бэлэг” хэлсэн үгийг 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 95–99-өөс үзнэ үү.

Maтай 8:18–22; Maрк 3:31–35

Христийн шавь байх гэдэг нь амьдралдаа Түүнийг нэгдүгээрт тавина гэсэн үг юм.

Эдгээр шүлэгт Есүс бидэнд Өөрийнх нь шавь байхын тулд заримдаа бусад үнэ цэнтэй зүйлээ золиослох хэрэг гардаг ч Түүнийг Өөрийг нь амьдралдаа эн тэргүүнд тавихыг шаарддаг тухай заасан. Та эдгээр судрын хэсгийг уншаад, ямар шавь болохоо тунгаан бодоорой. Шавь нар яагаад Аврагчийг эн тэргүүнд тавих хүсэлтэй байх ёстой вэ? Та Есүсийг эн тэргүүнд тавихын тулд юунаас татгалзах шаардлагатай вэ? (Мөн Лук 9:57–62-ыг үзнэ үү.)

Maтай 8:23–27; Maрк 4:35–41

Есүс Христ амьдралын шуурган дунд амар тайвныг тогтоох хүчтэй.

Есүсийн шавь нар далайн шуурганы үеэр давлагаалан орж ирэх ус завийг нь дүүргэхийг хараад “Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү?” хэмээн асуусны адил мэдрэмж танд төрж байсан уу?

Та Maрк 4:35–41-р шүлгээс дөрвөн асуулт олох болно. Асуултуудыг нэг бүрчлэн жагсаан бичээд, эдгээр нь Есүс Христэд итгэн амьдралын саад бэрхшээлийг даван гарах талаар юу зааж байгааг тунгаан бод. Аврагч амьдралын шуурган дунд амар амгаланг хэрхэн тогтоодог вэ?

Лиза Л.Харкнэссын “Амар амгалан байг” хэлсэн үгийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 85–88-аас үзнэ үү.

Зураг
Есүс завин дээрээс шуургыг намдааж байгаа нь

Айдсаас итгэл рүү, Ховард Лион

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Матай 8; Марк 2–4; Лук 7.Эдгээр бүлэгт гарсан гайхамшгуудыг жагсааж бичихийг бод. Заримынх нь зургийг хайж эсвэл зурахыг хичээ (Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү). Гэр бүлийн гишүүн бүр нэг гайхамшгийн тухай ярихдаа зургуудыг ашиглаж, үүнээс сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж болно. Та өнөө үед гайхамшгийн талаар уншсан эсвэл өөрийн нүдээр харсан зарим жишээгээ хуваалцаж болно.

 

Матай 8:5–13; Лук 7:1–10.Зуутын даргын итгэлийн юу нь Есүсийн сэтгэлийг хөдөлгөсөн бэ? Бид хэрхэн Есүс Христэд үүнтэй адил итгэлийг харуулж чадах вэ?

Марк 2:1–12.23-р хичээл: Суунги байсан хүн” (Шинэ Гэрээний түүхүүд, 57–58 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеонд гардаг) гэр бүлээрээ Марк 2:1–12-ыг ярилцахад тусалж болох юм.   Бид хэрхэн суунги хүний найзууд шиг байж чадах вэ? Хэн бидэнд ийм найз маань байж чадсан бэ?

Марк 4:35–41.Гэр бүлийн гишүүдийг айсан үед энэ түүх тус болох уу? Тэд 39-р шүлгийг уншаад, амар тайвныг мэдрэхэд нь Аврагч тусалсан тухай туршлагаасаа хуваалцаж болох юм.

Хэн нэгнийг Марк 4:35–38-ыг унших үед хүүхдүүд далайн шуурганд завин дээр яваа мэт жүжигчлэн үзүүлж, дараа нь өөр хэн нэгнийг 39-р шүлгийг унших үед тэд нам гүм далайд завин дээр яваа мэт үзүүлэх нь тэдэнд таалагдаж болох юм. Та нар бас Аврагчаас амар амгаланг олох тухай өгүүлсэн “Багш аа, энд шуурга догширч байна” (Дуулал, д. 53) гэх мэт дууллыг хамтдаа дуулж болно. Дууны ямар үг хэллэг Есүсийн өгдөг амар амгалангийн тухай бидэнд зааж байна вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Багш аа, энд шуурга догширч байна,” Дуулал, д. 53.

Заах чадвараа сайжруулах

Үргэлж холбогдож, харилцахад бэлэн бай. Заах хамгийн онцгой боломж нь гэр бүлийн гишүүдийн сэтгэл дотроо тээж явдаг асуулт эсвэл сэтгэлийг нь шаналгаж байдаг асуудлаас эхэлдэг. Та үг, үйлдлээрээ гэр бүлийн гишүүдээ сонсох хүсэлтэй байгаагаа тэдэнд ойлгуул. (Аврагчийн арга барилаар заах нь, 16-г үзнэ үү.)

Зураг
Есүс дээврээс доош буулгасан саа өвчтэй хүнтэй хамт байгаа нь

Христ ба саа өвчтэй хүн, Ж.Көрк Ричардс