Ирээд, Намайг дага
8-р сарын 5–11: “Аз жаргалын агуу төлөвлөгөө.” Алма 39–42


“8-р сарын 5–11: ‘Аз жаргалын агуу төлөвлөгөө.’ Алма 39–42,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

8-р сарын 5–11. Алма 39–42,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Христ булшийг орхиж буй нь

Тэр амилсан, Дэл Парсон

8-р сарын 5–11: “Аз жаргалын агуу төлөвлөгөө”

Алма 39–42

Хайртай хэн нэгэн маань ноцтой алдаа гаргахад, ямар хариу үйлдэл гаргахаа мэдэхэд хэцүү байдаг. Алма 39–42-ыг маш их үнэ цэнтэй болгодог нэг зүйл бол өмнө нь наманчлах нүгэлтэй байсан Христийн шавь Алмагийн тухайн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэснээ илчилсэн явдал юм. Алмагийн хүү Кориантон бэлгийн замын нүгэл үйлдсэн бөгөөд Алма тохинуулж сурсан ёсоороо үнэн сургаалын хүч хүүд нь мөнхийн талаас харах чадварыг өгч, наманчлахад урамшуулна гэдэгт итгэсэн (Алма 4:19; 31:5-ыг үзнэ үү). Эдгээр бүлэгт бид Алма нүглийг буруушаахдаа хэрхэн зоригтой, харин Кориантоныг өрөвдөж, хайрлахдаа хэрхэн зөөлөн байсныг харж болно. Эцэст нь Аврагч “дэлхийн нүглүүдийг зайлуулан авахаар, [мөн өөрийн хүмүүст авралын баярт мэдээг тунхаглахаар ирнэ” (Алма 39:15) гэдэгт Алма итгэж байсныг бид харж болно. Кориантон наманчилж, эцэст нь тохинуулах ажилдаа эргэн орсон (Алма 49:30-ийг үзнэ үү) явдал өөрсдийн эсвэл хайртай хэн нэгнийхээ нүглээс болж “зовлон[д]” (Алма 42:29) унасан үедээ өршөөгдөж, гэтэлгэгдэнэ хэмээх итгэл найдварыг бидэнд өгдөг.

Гэр орон болон сүмд суралцах санаа

Алма 39

Зураг
seminary icon
Би бэлгийн харьцааны гэм нүглээс зайлсхийж чадна.

Алма 39 дээр Алмагийн өөрийн хүү Кориантонд өгсөн зөвлөгөө нь бэлгийн харьцааны, түүний дотор порнографын аймшигт үр дагавруудын тухай олж мэдэх гайхалтай боломжийг олгодог. Хамгийн чухал нь, энэ нь бас Аврагч наманчилдаг хүмүүст өршөөл, эдгэрэл санал болгодгийг ойлгоход танд тусалж болно. Дараах асуулт болон үйл ажиллагаа тустай байж болох юм.

  • Ямар алдаа дутагдал Кориантоныг ариун явдлын хуулийг зөрчихөд хүргэсэн бэ? (Алма 39:2–4, 8–9-ийг үзнэ үү). Түүний үйлдэл ямар үр дагаварт хүргэсэн бэ? (5–13-р шүлгийг үзнэ үү). Бидэнд Кориантоныг наманчилсан гэсэн ямар нотолгоо байна вэ? (Алма 42:31; 49:30; 48:18-ыг үзнэ үү). Та энэ туршлагаас Аврагчийн тухай юу мэдэж авсан бэ?

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч гарын авлагын 19–20-р хуудсыг уншина уу. Порнограф гэж юу болох, энэ нь яагаад аюултай, бид үүнтэй тулгарсан үедээ юу хийх талаар өөрийн гэсэн тайлбар бич. (Мөн Матай 5:27–28 болон Сургаал ба Гэрээ 63:16-г үзнэ үү.)

  • Та яагаад порнографаас зайлсхийж, ариун явдлын хуулиар амьдрахыг сонгосноо найздаа хэрхэн тайлбарлах вэ? Та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч гарын авлагын Таны бие махбод бол ариун нандин юм (22–29-р хуудас) хэсгээс ямар санаа хуваалцаж болох вэ?

  • “To Look Upon” (Gospel Library) видеог үзүүлэхийг бод. Давидыг өөр сонголт хийж болох байсан тохиолдол бүр дээр видеогоо түр зогсоо. Давидын сонголтууд танд тулгарч болох сонголтуудтай юугаараа төстэй байна вэ?

Тунгаан бодохын тулд түр зогс. Видеогоо үзэж байхдаа зааж байна уу эсвэл өөрөө судалж байна уу гэдгээс үл хамааран видеогоо түр зогсоож, “Би юу сурч байна вэ?” гэж асуугаарай. Энэ нь Ариун Сүнснээс ирэх ойлголтыг урина.

Брадли Брадли Р.Вилкоксын хэлсэн “Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш” хэмээх захиасыг 2021 оны 10-р сарын Лиахонагаас ; Gospel Library аппликэйшны “Амьдралд зориулсан тусламж” доторх “Порнограф” гэсэн сэдвийг үзнэ үү.

Алма 40–41

Намайг нас барсны дараа юу тохиолдох вэ?

Үхлийн дараа юу тохиолдох талаар асуух хэдэн асуулт Кориантонд байсан ба түүний санаа зовнил Алмаг Алма 40–41 дээрх зарчмуудыг заахад хүргэжээ. Судалж байхдаа та сүнсний дэлхий, амилуулалт, шүүлт гэх мэт зүйлсийн талаар өөрийнхөө олж мэдсэн үнэнүүдийг жагсааж бич. Кориантон шиг наманчлах хэрэгтэй хүний өнцгөөс харж эдгээр бүлгийг уншихыг бод. Эцсийн эцэст бид бүгд наманчлах хэрэгтэй нь үнэн юм.

Алма 40

Би асуултынхаа хариултыг Есүс Христэд итгэх итгэлээр эрэлхийлнэ.

Бид заримдаа бошиглогчдыг сайн мэдээний асуулт бүрийн хариултыг мэддэг гэж боддог. Гэхдээ 40-р бүлэгт Алмад хариулагдаагүй асуулт байсныг санаарай. Тэр хариулт олж авахын тулд юу хийсэн бэ? Тэр хариултаа авч чадахгүй байхдаа юу хийсэн бэ? Алмагийн жишээ танд хэрхэн туслах вэ?

Зураг
Залбирч байгаа эмэгтэй

Залбирал бол сайн мэдээний талаарх асуултынхаа хариултыг олж авах нэг арга зам юм.

Алма 42

Есүс Христийн Цагаатгал гэтэлгэлийг боломжтой болгодог.

Кориантон нүглийн шийтгэл шударга бус гэдэгт итгэдэг байсан (Алма 42:1-ийг үзнэ үү). Алма 42-т Алма санааг нь зовоож байсан зүйлсэд хэрхэн хандсан бэ? Та энэ бүлгийн хэсгүүдийг “Бурхан шударга,” “Бурхан нигүүлсэнгүй” гэх хоёр бүлэгт хуваарилан зохион байгуулж болно. Аврагчийн Цагаатгал хэрхэн шударга ёс, нигүүлсэл хоёрыг аль алиныг нь боломжтой болгосон бэ?  

Мөн “Хайр, ухаан нь агуу юм” дууллыг Дуулал номын д. 101-ээс үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Алма 39:1, 10–11

Миний сайн үлгэр жишээ бусдыг Христ рүү хөтөлж чадна.

  • Алмагийн Кориантонд өгсөн зөвлөгөө нь сайн үлгэр жишээ байхын ач холбогдлыг ойлгоход хүүхдүүдэд тань тусалж болно. Алма 39:1-ийг хамтдаа уншина уу. Кориантоны ах Шиблон хэрхэн сайн үлгэр жишээ үзүүлсэн бэ? Танай хүүхдүүд энэ асуултын нэмэлт хариултыг Aлма 38:2–4-өөс олж болно.

  • Та хүүхдүүдтэйгээ хамт бие биеэ ээлжилж дагаж эсвэл дуурайх тоглоом тоглож болох юм. Бидний үйлдэл бусдад сайн сонголт хийхэд нь хэрхэн тусалдгийг харуулахдаа энэ тоглоомыг ашигла. “Үргэлж од шиг гялалзаж явна” (Хүүхдийн дууны ном, 84) дууг хамтдаа дуулж, сайн жишээ болох арга замуудын талаар бодоход нь хүүхдүүддээ тусал.

  • Та гар чийдэн юм уу нарны зургаар гэрлийг сайн үлгэр жишээний хүчтэй харьцуулж болно. Та хүүхдүүдтэйгээ хамт Есүсийн сайн зүйл хийж байгаа зургуудыг хараад, Түүний бидэнд үзүүлсэн үлгэр жишээний талаар ярилцаж болно.  

Алма 39:9–13

Есүс Христийн ачаар би алдаа гаргасан үедээ наманчилж чадна.

  • Кориантоны нүглийн талаар тодорхой ярилгүйгээр, буруу сонголт хийснийг нь тайлбарлаж өг. Бид түүнд туслахын тулд юу хэлж болох вэ? Алма 39:9-ийг хүүхдүүддээ уншиж өгөөд, наманчлах, орхих гэдэг үгсийн утгыг ойлгоход нь тэдэнд тусал. Бид Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар дамжуулан наманчлах боломжтой гэдгийг гэрчил.

  • Одоо наманчлалын баяр баясгаланг харуулах үзүүлэнт хичээлтэй танилцъя. Ямар нэгэн буруу зүйл хийж, үүндээ гэмшсэн хэн нэгний түүхийг ярьж байхдаа нэг хүүхдэд хүнд зүйл бариул. Уг зүйл нь алдаа гаргахад бидэнд төрдөг мэдрэмжтэй адил гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг наманчлах үед хүнд, муу муухай мэдрэмжийг маань авч хаян, илүү сайн болоход бидэнд тусалдаг гэдгийг гэрчилж байх үедээ уг хүнд зүйлийг хүүхдээс ав.

Алма 40:6–7, 11–14, 21–23

Биднийг нас барсны дараа бидний сүнс Амилалт, Шүүлт хүртэл сүнсний дэлхийд очдог.

  • Үхлийн дараа бидэнд юу тохиодог бол гэж бодох нь ердийн зүйл юм. Та хүүхдүүддээ сүнсээр өдөөгдсөн хариултууд олоход нь туслахын тулд юу хийж чадах вэ? Та үхэл, сүнсний дэлхий (диваажин ба сүнсний шорон), амилуулалт, шүүлт гэх мэт үгсийг тусдаа цааснууд дээр бич. Эдгээр үг ямар утгатай болохыг ойлгоход хүүхдүүддээ тусал. Та нарыг Алма 40:6–7, 11–14, 21–23-ыг хамтдаа унших үед хүүхдүүд үгсийг эдгээр шүлгэн дээр гарч буй дарааллаар байрлуулж болно.

  • Том хүүхдүүдийн хувьд Алма 40:6–7, 11–14, 21–23-ыг судалснаар асуултынхаа хариултыг авах нь хэрэгтэй байж болох юм. Хүүхдүүдэд “Намайг амилуулагдах үед миний бие махбод ямархуу байх вэ?” гэх мэт эдгээр шүлгэн дээрээс хариулж болохоор асуултууд тавихыг бод. Тохирох шүлгүүдээс хариултуудаа хайж олоход тэднийг урь.

    Зураг
    Мариа, Есүс хоёр

    Мариа ба амилсан Их Эзэн, Харри Андэрсон

  • Танай хүүхдүүд нас барсан хэн нэгнийг мэдэх үү? Магадгүй та тухайн хүний талаар товчхон ярьж өгч болох юм. Хэзээ нэгэн цагт тэр болон бусад бүх хүн Есүс Христийн ачаар амилуулагдах болно гэдгийг гэрчил. Шаардлагатай бол та амилуулагдах гэдэг нь ямар утгатай болохыг тайлбарлахдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Алма, Кориантон хоёр

Энэ миний хүү, Элспэт Кэйтлин Янг