Лиахона
Цонхоор ширтэх нэгэн
2024 оны 3-р сар


“Цонхоор ширтэх нэгэн,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Цонхоор ширтэх нэгэн

Би хөршөө хэрэгт дуртай гэж бодсон боловч түүнд зүгээр л найз хэрэгтэй байгааг олж мэдсэн юм.

Зураг
Майяа Каарина Макинэны зураг

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.

Би байрны цонхоор ширтэх нэгэн царайг олонтоо хардаг байв. Би “Цонхоороо зогсоо зайгүй харж, хөршүүдийнхээ хийж байгаа зүйлсийг шүүж суух нь гунигтай биш гэж үү?” хэмээн боддог байлаа.

Тэгээд нэг өдөр би түүнд ямар нэг тусламж хэрэгтэй эсэхийг нь очиж асуухаар боллоо. Би шинэхэн барьсан хэдэн талх аваад, очихоор шийдэв.

Халуун талх ахмад настай хөршийн маань зүрх сэтгэлийг хайлуулах нь тэр. Тэр нулимс дуслуулан, хэр их ганцаардаж байснаа надад хэлэв. Хэн ч, бүр хүүхдүүд нь хүртэл түүн дээр ирж, түүн рүү залгадаггүй байж. Чичирсэн гараараа тэр хацраа даган урсах нулимсыг арчив.

Тэр санаа алдан, “Зүгээр л энэ хорвоог орхивол хэчнээн сайхан байх бол. Би цонхоор харах үедээ хэн нэгнийг шүүмжилдэггүй. Би зүгээр л хашаанд хүүхдүүд тоглохыг мөн болж байгаа өөр бусад зүйлийг ажигладаг” гэж хэлсэн юм.

Зураг
цонхоор харж буй эмэгтэй

Зургийг Алэкс Набаум

Нэлээд хугацааны турш бид сайн мэдээний тухай ярилцлаа. Эхлээд тэр эргэлзсэн байдалтай харагдав. Учир нь түүний нөхөр өөр сүмд ажиллаж, үйлчилдэг байжээ. Гэсэн ч биднийг ярилцах тусам Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар миний хуваалцсан үнэнүүдэд тэр илүү их татагдах болов.

“Бидэнд нэг ижил Есүс байгаа нь гайхалтай хэрэг” гэж тэр хэлээд, “Бид нэг нэгнээ диваажинд харах болов уу?” гэж асуусан.

“Тийм ээ. Бид тэнд гар гараасаа хөтлөлцөөд хамт байх болно” гэж би хариулав.

Тэр цагаас хойш түүнийг өөд болтол олон жилийн турш бид сайн найзууд байсан.

Одоо би миний хөрш байсан тэр эмэгтэй тэнгэрлэг гэрийнхээ цонхоор бидний хийж буй зүйлсийг мөн бид нэг нэгэндээ хангалттай хайр мэдрүүлж, найрсаг зан гаргаасай хэмээн найдан харж байгаа гэж бодох дуртай.